Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Сагсай: ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын хэргийг сэргээн шалгаж болно

2016-1-12
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр УЕПГ-ын алба хаагчидтай уулзаж байнгын хороондоо ирсэн  гурван гомдлыг хүлээлгэн өглөө.


Энэхүү уулзалтад УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, УЕПГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга н.Өлзийжаргал нар байлцлаа.


УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд “Өнөөдөр би УЕПрокукор М.Энх-Амгалантай уулзая гэж ирсэн. Харин тэрээр ажлын шаардлагын улмаас байхгүй байгаа бололтой. Тиймээс холбогдох хүмүүстэй нь уулзаад нөхцөл байдлыг хэлж, зарим өргөдлийг шилжүүлье гэж бодож байна. Манай Өргөдлийн байнгын хороонд нийтийн болон хувийн шинжтэй өргөдлүүд ирдэг. Одоогоор 60 мянган өргөдөл ирсэн байгаа. Хувийн шинжтэй өргөдлүүдээс л гэхэд хамгийн том байр суурь эзэлдэг нь хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудал.


Иргэдийн зүгээс хохирлоо, мөрдөн байцаалт буруу хийгдлээ, шүүхийн шийдвэр буруу гарлаа, хууль хяналтынхан нэг талыг барьлаа гэх мэт янз бүрийн гомдол гаргадаг. Харин бидний зүгээс хувийн шинжтэй өргөдлийг олон нийтэд мэдээлэх боломж байдаггүй.


Гэвч эдгээрээс иргэд өөрсдөө зөвшөөрвөл зарим нэгэн өргөдлийг өгч танилцуулах эрх байдаг.  Тиймээс би өнөөдөр гурван асуудлыг хөндөж тавих гэж байна” гэлээ.


Ингээд О.Баасанхүүгийн тавьсан гурван асуудлыг дор сийрүүлье.


Нэгдүгээрт, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр иргэн н.Бат-Эрдэнээс  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын талаар гомдол ирсэн байна. Энэ гомдолд “Гадаадын хэвлэл мэдээлэлд гарсан мэдээлэл нь өнөөдөр та бүхний хэрэгсэхгүй болгосон хэрэгтэй нийцэхгүй байна. Мөн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийн аман тайлбараар хэргийг хаасан. Үүнийг нягтлах ёстой. Ард түмний хэн нь ч долларын хэмжээг мэдэхгүй байна. Цаашлаад “буянаа нуусан уу, бузраа нуусан уу” гэдгийг ч мэдэхгүй. Мөн хэчнээн хүн оролцсон юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Тиймээс энэ бүхнийг дахин шалгах хэрэгтэй” гэх зүйлсийг тусгажээ.


 Улмаар энэ хэргийг шалгаж өгөөч гэж хүссэн тухайн иргэний өргөдлийг УЕПГ-т хүлээлгэж өглөө.


Хоёрдугаарт, Өргөдлийн байнгын хороо Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах талаар Н.Батцэрэгт 2015 оны 12 сарын 1-ний өдрийн 15-ны тогтоолоор чиглэл өгч байжээ. БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэгийн зүгээс “Бид тусгай хамгаалалтанд авах бүх ажлыг хийсэн. Хоёр тэрбум төгрөгний нөхөн төлбөр өгнө. 12 сарын 15 гэхэд асуудлыг дуусгана гэжээ. Улмаар гурван удаа тусгай хамгаалалтанд авах асуудлаар хуралдсан байна. Гэвч хурал болох бүрт шалтгаангүй хойшилсон гэдгийг О.Баасанхүүгийн зүгээс онцлов.


Харин хамгийн сүүлд гэнэт л тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарсан энэ аж.


Тиймээс  энэ хэрэгт АТГ-ын татан оролцуулаач гэж хүсч байгаа юм байна.  Иргэдийн зүгээс цагдаагийн байгууллага чанартай шалгалт хийж байгаагүй. Мөн уул уурхайн лиценз бүхий этгээдүүд тодорхой хэмжээгээр лоббидоод байгаа юм биш биз. Өнөөдөр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар гэж байхгүй. Нөгөө талаас албан тушаалын зүйл байна уу гэдгийг давхар шалгах шаардлагатай гэх өргөдлүүдийг өгч байгаа аж. Тиймээс ажлын хэсгийг өргөтгөх тал дээр Прокурорын байгууллагаас чиглэл өгч шийдэхийг хүслээ.


Гуравдугаарт, иргэн Л.Жавзмаа гэж хүний хүү Батгавийн Содномдаржаа гэх хүний талаар хүсэлт ирүүлжээ. Мөн Д.Булганы ээж Д.Байгальмаа өргөдөл ирүүлсэн байна.
Д.Байгальмаа болон дээрх хүмүүсийн гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэх өргөдлийг өгчээ.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэн нэгнийг баривчилсан бол 24 цагийн дотор гэр бүлийнхэнд нь мэдэгдэх, цаашлаад хэрэгт шууд хамааралгүй бол тухайн этгээдийг уулзуулах эрх нь нээлттэй.


Энэ уулзалтад тодорхой хяналтанд явж болно. Тэгэхээр тэр гэр бүлийн хөгшчүүдийг уулзуулаач гэдгийг О.Баасанхүүгийн зүгээс учирлалаа. Тэрбээр “Энэ хэрэг ямар шалтгаанаар нууцын зэрэглэлд орсон гэдэг албан ёсны тайлбараа УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлвэл сайн байна. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардах эрх нь УИХ-ын гишүүнд байдаг. Д.Булган гэж хүний хорих хугацааг сунгасантай холбоотой түүний ээж Д.Байгальмаа надтай яриад “Би 80 гарсан хүний хувьд эрүүл мэнд хүнд байна. Гэхдээ нөхцөл байдлыг тэвчээртэй харж байгаа. Хамгийн гол нь үр хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэсэн. Хэрэгт шууд хамааралтай үгүйг би мэдэхгүй. Гэхдээ хамааралгүй бол гэр бүлийнхээ хүнтэй уулзах эрхтэй гэж үзэж байна” гэлээ.


 

Дээрх асуудалтай холбогдуулж УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай хариулт хэллээ. Тэрбээр “УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс прокурорын байгууллагад хандаж гурван төрлийн асуудал тавьлаа. Гурван иргэний гаргасан гомдол мэдээллийг манайд шилжүүллээ гэж ойлгож байна. Энэ гурван асуудал аль аль нь манай прокурорын хяналтад хамааралтай асуудал байна” гэлээ.


Нэгдүгээр асуудлын хариуд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой асуудал тухайн үедээ шалгагдсан асуудал байгаа. Хяналт тавьсан прокурор нь шийдвэрээ гаргачихсан. Бид Бат-Эрдэнэ гэдэг хүний дурдсан асуудлаар болоод шинэ нөхцөл байдалтай холбоотой асуудлаар урд шалгагдсан асуудлыг дахин авч үзэж болно.Үндэслэл бүхий байвал дахин сэргээн шалгана.

 


Хоёрдугаар асуудлын хариулт, Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэр талийгаач болсонтой холбогдуулаад шалгалтын ажиллагаа хийж байгаа. Өмнөговьд тэр хүнийг амьд сэрүүн байхад нь үүсгэн шалгаж байсан асуудал ч бий. Тиймээс Өмнөговьд шалгаж байгаа хэрэг, Хөвсгөлд шалгаж байгаа хэрэг хоёрыг УЕПГ хянаж үзээд хоёр хэргийг нэгтгээд УМБГ-т өгсөн. Хяналт нь Нийслэлийн прокурорын газарт байгаа. УМБГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад Өмнөговь болоод Хөвсгөл аймагт шалгалтуудыг нь хийж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэгт прокурорын байгууллагаас ач холбогдол өгч Улсын ерөнхий прокурор өөрийн биеэр хэргийн ажиллагаатай танилцсан байгаа.


О.Баасанхүү гишүүнээс АТГ-ын ажлын хэсгийг оруулсан бүрэлдэхүүн байгуулах санал. Бид хэрэгт цугласан баримтуудыг үндэслээд Тосон бумбын нуруу орчим байгалийн цогцолбор газар хууль бусаар лиценз олгогдсон албан тушаалын шинжтэй зүйл байвал шалгах хууль эрхзүйн үндэслэл нь байгаа.


Цагдаагийн байгууллага, АТГ хамтарч ажлын хэсэгт төвлөрч шалгалтын ажиллагаа явуулах боломжтой.


Гуравдугаар асуултад,  Д.Байгальмаа гэж хүний гомдлын тухайд талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэгтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө.

Д.Ундрах /24tsag.mn/
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (66.181.189.65)
    Сагсай мөнгөнд их дуртай
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.72.246.142)
    Bayartsogtiig bolioch genuu, kkkkk Harin ch uhaj tunhuj sain sudlah eostoi. Dajgui setgedeg genuu, kkkk chi neeree ineed hurgeed bh umaaa, eostoi l mal aj ahui um daa.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    Баярцогтыг одоо болиоч ээ. гайгүй дажгүй сэтгэдэг залуучууд аа хэмлэж өгөх юм аа. алддаггүй хүн байхгүй гэдэг биз дээ. буруугаа хүлээгээд л байсан даа.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Баярцогтыг шалгаад байх юм байна уу? илнрхий баримттай тул Их Хурлаас хөөвөл таарна
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Зөв бна. Баасанхүү ажлаа сайн хийдэг залуу шүү. Луйварчин хулгайч нарыг номынхон дагуу цааш нь явуулах хэрэгтэй...
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Самдан (112.72.11.113)
    Сагсай.,.энэ хэрэгт ач холбогдол өгч...гэж.ярьжээ. Ач холбогдолтой хэрэг гэж юу байх вэ.Энэ хэрэгт анхаарал тавьж...эсвэл онцгойлон үзэж...гэх зэргээр яривал зөв бишүү.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • zfvhb ncds (59.153.112.56)
    Bayrtsogtiig shalgah heregtei ulsaa zarsan iim hulgaichuud zailaasai
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    ta 2 bol temee geheer yamaa gedeg shig 2 mal bna humuusiin orogdoliig prokrort taniltsuulj baihad tes oor ym bicheed erguuteed baihiin
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Солонгот Балдан (103.10.23.184)
    О.Баасанхүү гэдэг хүнийг олон түмэн онцолж УИХ-д сонгоогүй юм байна гэж ойлголоо. Ц.Нямдорж оймсонд хавчуулагдаад орж ирсэн хүн гээд байсан нь энэ хүн байхнээ.Октябрийн социалист хувьсгалыг шинэчилсэн хэлбэрээр мандуулахад нь түүнд битгий саад болцогоогоод байгаарай.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
    • Зочин
      zailaach
      2016 оны 01 сарын 12
  • songogch (112.72.11.67)
    ene joom byasaag bid songoogui shuu
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    13 цаг 33 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    18 цаг 16 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    18 цаг 29 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    21 цаг 46 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    21 цаг 48 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    21 цаг 53 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    22 цаг 28 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    22 цаг 36 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    22 цаг 39 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    22 цаг 41 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    22 цаг 52 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    23 цаг 3 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    23 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    23 цаг 32 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    23 цаг 55 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК