Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор И.Дашнямын бүтээлд олголоо

2016-1-13
0
ЖИРГЭХ

         Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2016.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уншиж сонордуулсан юм.

 

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журам, Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Шагнал олгох тухай” 01 тоот захирамжийг үндэслэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашнямын “Монгол Улсын төр эрх зүйн түүх” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2016 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг Өргөмжлөлд дурджээ.

 

Ингээд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашнямд гардуулж баяр хүргэв.

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн онд Улсын Их Хурлын даргын захирамжаар ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хүртсэн билээ. Энэхүү шагнал нь судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

 

Бид өнөөдөр Б.Чимидийн нэрэмжит хоёр дахь шагналыг Монгол Улсын гавьяат хуульч Ишийн Дашнямын "Монгол Улсын төр, эрх зүйн түүх" хэмээх хоёр боть төр, эрх зүйн түүхийн цогц бүтээлд олгож байна.

 

И.Дашням гуай 1971 оноос өнөөдрийг хүртэл МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд 40 гаруй жил ажиллахдаа төр эх зүйн онол, философи, түүх, Үндсэн хууль судлал, үндэсний эрх зүйн судалгаа, шинжилгээний ажилд хүчээ сорьж, 3000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвин хэвлүүлж, 9000 гаруй хүний бакалавр, магистр, докторын ажлыг удирдаж, 20 гаруй гавьяат хуульч, 30 гаруй эрдэмтэн докторыг төрүүлсэн Монголын нэртэй эрдэмтэн судлаачдын нэг юм.

 

Түүний туурвисан энэхүү хоёр боть бүтээл нь төрийн удирдлагын хэлбэр, төрийн тэргүүнийг өргөмжлөх ёс жаяг, улс төрийн дэглэм, төр барих эрх мэдэл түүний хэмжээ хязгаар, баримтах зарчим, ёс зүй, төрийн дээд, төв байгууллагын тогтолцоо, бүтэц, эрх үүрэг, төрийн дотоод гадаад бодлого, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь гээд өргөн хүрээг хамарсан цогц бүтээл. Тийм учраас сонгон шалгаруулах комиссын үнэлгээг үндэслэн Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл энэхүү бүтээлд Б.Чимидийн нэрэмжит шагналыг олгож байгаа юм.

 

Та цаашид үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвихын зэрэгцээ парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх залуу хойч үеээ бэлтгэх үйлсдээ их амжилт гаргана гэдэгт итгэж байна” гээд доктор, профессор И.Дашням болон түүний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөлөө.

 

Дараа нь Б.Чимидийн нэрэмжит Улсын Их Хурлын шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням талархлын үг хэлсэн юм.

 

Тэрбээр хэлэхдээ, би өөрийн хайрлаж, хүндэтгэж явдаг багш Бяраагийн Чимидийн даалгавраар Монголын төр эрх зүйн түүхийн номыг бүтээн туурвих ажилд 30 гаруй жилийнхээ хүч хөдөлмөр, оюуныг дайчлан ажилласан. Энэхүү хичээл зүтгэлийнхээ үр шим, багшийнхаа заавар зөвлөгөөний ачаар Монгол Улсын төр эрх зүйн түүхийн хоёр ботийг бичээд багшдаа үзүүлэхэд ихэд тоож үнэлсэнд баяртай явдаг юм. Энэ маань Монголын ард түмний гурван мянган жилийн уламжлалтай төрт ёсны түүхийн цогц бүтээл. Багшийнхаа даалгаврыг биелүүлсний ач буянаар энэ түүхэн өдөр багшийнхаа нэрэмжит шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гээд Улсын Их Хурлын дарга, шагналын комисст талархал илэрхийллээ.

 

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцогчид дараа нь дурсгалын зураг авахуулав.

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2014 оны 176 дугаар захирамжаар Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал бий болгосон билээ. Энэхүү шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсхүл судлаачдын нэг багт жил бүр олгодог бөгөөд уг шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлдэг.

 

Нэрт эрдэмтний нэрэмжит анхны шагналыг түүний гарын шавь нарын нэг Улсын Их Хурлын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээрээ өнгөрсөн онд хүртсэн юм. Харин энэ жилийн шагналыг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашням “Монгол Улсын төр эрх зүйн түүх” бүтээлээрээ ийнхүү хүртлээ.

 

Шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Одонтуяа, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.72.245.122)
    Khujaa yum bishyy
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    12 цаг 29 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    17 цаг 12 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    17 цаг 25 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    20 цаг 43 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    20 цаг 44 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    20 цаг 49 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    21 цаг 24 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    21 цаг 32 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    21 цаг 35 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    21 цаг 37 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    21 цаг 48 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    21 цаг 59 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    22 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    22 цаг 28 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    22 цаг 51 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК