АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган энэ сарын 18-нд Төрийн ордонд болно.
Тус чуулганаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох юм байна. Учир нь өнөөгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн сонгуульт хугацаа дууссан учраас ийнхүү шинэ тэргүүнийг сонгох аж.
Тус холбооны тэргүүнд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг болон Б.Ургамалцэцэг, Л.Нармандах, З.Нарантуяа, Г.Хажидмаа, Г.Байгалмаа, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшээд байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)