УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүний өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдвал орон сууцны 8 хувийн зээл хэвийн үргэлжлэх боломжтой болохоос гадна хүү буурч 5 хувь хүрэх боломжтой болно. Цаашилбал 530 мянган төгрөгийн орлоготой айл, өрх орон сууцанд орох боломжтой болно гэж хууль санаачлагчид хэлж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)