“Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Баяраа, Д.Төмөрбаатар нарыг өнөөдөр 09.30 цагаас Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүнэ.

“Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Баяраа, Д.Төмөрбаатар нарыг өнөөдөр 09.30 цагаас Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүнэ. Тэдний шүүх хурал өмнө нь хоёр удаа товлогдсон ч шүүгдэгч Д.Төмөрбаатар хүнд хутгалуулан биеийн байдал муу хэмээн өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 153.2-оор бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Учир нь 2010 оны есдүгээр сарын 2-нд тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан билээ.
Б.Чимэг