Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Байнгын хороогоор хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн тухай Байнгын хорооны танилцуулга хийлээ.
Чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн дараа эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ.
Сэтгэгдэл (1)