
Үүний том нотолгоо нь энэ онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2000 онтой харьцуулахад 50 дахин нэмэгдсэнийг харж болно. Иймээс цаашид хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн удирдлагуудад тодорхой чиглэлүүдээр үүрэг өгсөн байна. Түүнчлэн, төсвийн эрх баригч нарт төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулах, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлийг баримталж ажилахыг даалгажээ.
Д.Ундрах