Насанд хүрээгүй хүүхэд хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэгт буруутгагдаад буй Ч.Отгонбаярыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 15.00 цагаас шүүнэ.

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэгт буруутгагдаад буй Ч.Отгонбаярыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 15.00 цагаас шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Мөнхгэрэл нар оролцохоор болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, 125.2-т зааснаар хэргийг давтан, бүлэглэж, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэмээн буруутгаж байгаа аж. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Б.Чимэг