Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжинэ

2016-1-15
0
ЖИРГЭХ

        Аж үйлдвэрийн яам (АҮЯ)-наас төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвөлгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Мөн салбар хариуцсан яам болон нийслэл, дотоодын үйлдвэр эрхлэгчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Өнгөрсөн онд АҮЯ-наас 2015-2030 оны богино, дунд, урт хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж, УИХ баталсан. Уг бодлогын эхний үе шат буюу 2015-2020 онд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, түүхий эдийг дотооддоо боловсруулах, экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” хөтөлбөрийг батлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Үйлдвэржилт бол зөвхөн ажлын байр нэмэгдүүлэх ойлголт бус эд баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нийтээрээ хөдөлмөрлөж бүтээх, хэрэглэх, экспортлох эх орны хөгжлийн түлхүүр ойлголт юм. Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 2.3   тэрбум ам.доллар буюу 4.6 их наяд төгрөгийн 4 төсөл хэрэгжиж, үндэсний хөрөнгө  оруулагчдын оруулсан бодит хөрөнгө оруулалт 963.1 сая ам.доллар буюу 1.9 их наяд хүрсэн байна. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид нийт 6.2 их наяд  төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа нь манай улсын төсөвтэй дүйцэж байгаа том тоо мөн. Энэ онд цементийн импорт 46 хувь буюу 42 сая ам.доллараар буурсан. Зөгийн балны импорт 16 хувь буюу 233 мян.ам.доллараар буурсан. Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд тогтоосон импортын тарифын зохицуулалтад дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан байна. Цаашид дотоодын үйлдвэрлэл эх орны зах зээлийг хангаж чадах бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бараанд гаалийн тарифын зохицуулалт хийнэ” гэлээ.

 

Төр бол Монгол Улсын хамгийн том худалдан авагчийн нэг. Салбарын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээр хангах талаар АҮЯ, БХЯ-ны хооронд 2015 оны нэгдүгээр сард хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд батлан хамгаалах салбар дотоодын үйлдвэрээс 3.3 тэрбум төгрөгийн нормын хувцас, 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 426,4 сая төгрөгийн эм, 463,9 сая төгрөгийн барилгын материал тус тус худалдан авсан байна.

 

Боловсролын яам ч мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэрээг АҮЯ-тай байгуулжээ. Энэ талаар салбарын сайд Л.Гантөмөр “Монгол Улс дунд сургуулийн сурагчдынхаа хувцасыг өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг болоод цөөнгүй жил болж байна. Анх үнэ өндөр байна гэж шүүмжилдэг байсан. Манай дотоодын үйлдвэрлэлийн томоохон бэрхшээл үнийн өрсөлдөөн. Бид Хятадтай ойрхон байдаг учраас Хятадад үйлдвэрлсэн бараа хямд манайд үйлдвэрлэсэн нь үнэтэй байгаад байдаг. Тиймээс эцэг эхчүүд үнэтэй байна гэдэг гомдол хэлж байсан бол одоо “баян, ядуугийн ялгаа боловсролын байгууллагад арилчихлаа. Бид хүүхэддээ ямар хувцас авч өгөх вэ гэж бодохоо байсан. чанар сайтай учраас олон жил хэрэглэж байна” гэсэн ам сайтай байгаа. Нэг үгээр хэлбэл үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэнээр эхэндээ бэршээл гарах ч эцсийн дүнд бид хожино. Өнөөдөр бид ширээ сандал, тоног төхөөрөмжийг дотоодоосоо авах санамж бичиг байгууллаа. Мөн л ялгаагүй манайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн илүү өндөр үнэтэй байгаа. Гэхдээ хэрэглээд сурчихвал эдэлгээтэй, эвдэрсэн ч засч янзлаад олон жил хэрэглэх боломжтой. Өнөөдрийн байгуулсан санамж бичиг бол зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээсээ худалдаж авах биш үндсэндээ гурван зүйл дээр төвлөрч ажиллах юм. Нэгдүгээрт худалдан авалтыг дэмжих, хоёрдугаарт инновацийг бий болгож, дээд боловсролын хүрээнд нийгэмд шаардаж байгаа боловсон хүчнийг бэлдэхэд хамтарч ажиллах юм” гэв.

 

Монгол Улс дунд орлоготой, эдийн засгийн хурдан өсөлттэй орон болж байгаа учир үйлдвэржилтийн хөгжлийн хандлага анхан шатны боловсруулалтаас илүү гүн боловсруулалтад шилжих үе ирсэн. Төрийн бодлогын зорилго ч энэ чиглэлд түлхүү тодорхойлогдсон. Иймээс 2016 оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан хэмээн Д.Эрдэнэбат сайд хэллээ. Засгийн газар төрийн худалдан авах 12 бүлгийн 101 бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг батласан. Батлан хамгаалах салбар эдгээрээс 65 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг жил бүр худалдан авдаг талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэллээ.

 

Тус салбар 2014 оноос хойш “Монгол алтан тос” компанийн “Алтан тос” ургамлын тосоор зэвсэгт хүчний хэрэгцээг бүрэн хангаж байгаа аж. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа өртөг өндөртэй ч чанар, эдэлгээний хугацаа богино байгаа зарим бараа, бүтээгдэхүүн тендер шалгаруулалтын хэмнэлттэй үр ашигтай байх зарчимтай нийцэхгүй байх хандлага харагдаж байгаа аж. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчдийг барааны чанар, үнэ өртөгт анхааран, төрийн худалдан авалт хийх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллахыг Ц.Цолмон сайд хүслээ.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод болон орон нутгийн төлөөлөл оролцож байна. Тус зөвлөгөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Уг зөвлөлгөөнд ажил олгогч эздийн холбооныхон мөн оролцож үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохдоо хүүг багасгах саналыг гаргав. Өнөөдрийн арга хэмжээний үеэр шилдэг Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа мөн болсон юм. Уг шагналыг дотоодын үйлдвэр эрхлэгч шилдэг 9 байгууллагад гардууллаа.

Тодруулбал,

1. “ЭРДЭНЭТ ХИВС”ХХК

2. “ДЕНИМОН”ХХК

3. “НАТУРАЛ ЭССЕНШЛС” ХХК

4. ДАРХАН НЭХИЙ” ХК

5. “ДОЛООН БОЛДОГ” ХХК

6. “ЭКОЛОГБУС” ХХК

7. “СОНГИНОХАНГАЙ” ХХК

8. “ГОВЬ” ХК

9. ХӨТӨЛИЙН “ЦЕМЕНТ-ШОХОЙ” ХК

 

Ингээд тэдний төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.

 

А.Сүмбэнхүү: Бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гадны орнууд руу гаргаж байна

 

        Дархан нэхий ХХК компанийн ТУЗ-ийн дарга А.Сүмбэнхүү:- Дархан нэхий компани бол социализмын үеэс хойш 44 дэх жилдээ ажиллаж буй үндсэн чиглэлээ өөрчлөөгүй арьс нэхийгээр голлосон компани. Өнөөдөр зөвхөн нэхий боловсруулаад зогсохгүй гутал, нэхий хийж байна. Дотоодын зах зээлд хязгаарлагдмал учраас бид нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээс илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэр төрлөө нэмэгдүүлж байна. Засгийн газрын жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд манай компани зээл авч тоног төхөөрөмжөө боловсронгуй болгож орчин үеийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнийхээ 50 хувийг Итали, Казахстан, Хятад, Орос, Тайвань, Голланд гэх мэт улс руу гаргаж байна.

 

С.Уранчимэг: Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэж байна

 

        Хөтөлийн "Цемент-Шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал С.Уранчимэг:-  Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жил үйл ажиллагаагаа явуулж энэ хугацаанд 4.8 сая тонн цемент үйлдвэрлэн борлуулсан. Сүүлийн хоёр жил цемент үйлдвэрлэлийг хамгийн дээд хэмжээнд хүргэж чадсан. Бид цаашид чанар, үнэ, тоо хэмжээ, брэнд нэрээрээ зах зээлд өрсөлдөж ажиллана. Манай компани жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай боловч барилгын салбар улирлын онцлогоос хамаарч үйлдвэрийнхээ 70 орчим хувьд нь хүрч ажиллаж байна. Өвлийн улиралд борлуулалт зогсдог гэж хэлж болно.

 

Г.Майцэцэг: “Монголд бид үйлдвэрлэв” ТББ 10000 ширхэг ноолууран цамц Хятад руу гаргана

 

        Ноолуур бол тансаг хэрэглээ. Энэ ч утгаараа худалдан авалт хэзээ ч буурахгүй. Тиймээс бид дэлхийд үнэ, чанараараа өрсөлдөх хэрэгтэй. Хамгийн гол түүхий эд нь манайд байгаа учраас дэлхийн зах зээл дээр хэзээд том өрсөлдөгч байж чадна. Үйлдвэрлэгчийн хамгийн том зүйл нь худалдан авалт, борлуулалт. Бид зөвхөн Монголынхоо зах зээлд биш хоёр том хөршийнхөө зах зээл рүү гарахыг хүсч байна. Үүнд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ  10000 ширхэг ноолууран цамцыг Хятадын Гуанжоу хотын томоохон сүлжээ дэлгүүрт нийлүүлэх гэрээг маргааш хийнэ. Гэхдээ хилээр гаргах асуудлыг Монголын үйлдвэрлэгчид хариуц гэж байгаа. Энэ бол үнэхээр том бэрхшээл юм. Тиймээс холбогдох байгууллага, яам тамгын газар үүн дээр бодлогоороо дэмжээсэй гэж хүсч байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
ӨНӨӨДӨР:  Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.242.243.243)
    Энэ халзан нөхөр сайд юм уу? Ам.долларыг 1000 болгоно гэж хуцаад байсан новш мөн үү, тэр амлалт хаана байна
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    1 цаг 13 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    1 цаг 14 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    1 цаг 42 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    3 цаг 21 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    3 цаг 52 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    4 цаг 18 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    4 цаг 38 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    4 цаг 54 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    5 цаг 11 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    5 цаг 15 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    5 цаг 22 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    5 цаг 46 мин
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
    5 цаг 53 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 27 мин
  • Зургаан дүүрэгт 09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана
    6 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР:  Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно
    6 цаг 31 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    6 цаг 46 мин
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    19 цаг 49 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    22 цаг 32 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    23 цаг 10 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК