Дорнод аймгийн Баяндун сумын нутагт өнгөрсөн тавдугаар сард гарсан түймрийг унтраах гэж яваад түлэгдсэн онцгой байдлын хэлтсийн таван албан хаагчаас нэг нь л амьд үлдсэн.

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт өнгөрсөн тавдугаар сард гарсан түймрийг унтраах гэж яваад түлэгдсэн онцгой байдлын хэлтсийн таван албан хаагчаас нэг нь л амьд үлдсэн. 70 хувийн түлэгдэлтэй хэмээн оношлуулсан түүний амийг аврахын тулд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийнхөн БНСУ-д эмчлүүлэхээр шилжүүлээд байсан. Харин түүний биеийн байдлын талаар ГССҮТ-ийн ерөнхий захирал С.Отгонгэрэлээс тодруулахад “Солонгост арьс нөхөх мэс заслыг хэд хэдэн удаа хийлгэсэн. Бие нь сайжирч байгаа. Гэхдээ урт хугацааны эмчилгээ шаардлагатай” гэлээ. Харин Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүү комиссар Ц.Амгаланбаяр “Бид аврагчийнхаа биеийг байнгаа асууж, Солонгос эмч нартай нь холбоотой байгаа. Эмчилгээний төлбөрийг манай байгууллага 100 хувь төлөхөд бэлэн байгаа” гэв.
Б.Золбоо