Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт товлогдож, нийт 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний дотор Элчин сайд нарыг томилуулах тухай асуудал багтсан байна. Энэ тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэх аж.
Мөн Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг Хууль зүйн сайд оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.