Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган өнөөдөр Төрийн ордонд болно.
Таван жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгууль болох юм.
Уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тиймээс түүний орны хүнийг сонгох сонгууль болох гэж байгаа нь энэ юм.
АЭХ-ны тэргүүнд Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Г.Байгальмаа, З.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, И.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Л.Нармандах, Г.Хажидмаа, Г.Хажидмаа нар нэр дэвшиж байгаа билээ.