Тунисын Дотоод хэргийн яамнаас нийслэл хотыг оруулаад зургаан мужид 21:00 цагаас 05:00 цаг хүртэл хөл хорио тогтоосныг мэдээллээ. Тунисын эрх баригчид ийм шийдвэр гаргах болсон нь салафитуудын зохион байгуулсан эмх замбараагүй байдалтай холбоотой гэв. Лхагва гарагт шилжих шөнө салафитууд тус хотод зохион байгуулсан уран зургийн үзэсгэлэнг эсэргүүцэн жагссан байна. Тэд үзэсгэлэнд тавьсан бүтээлүүд нь лалын шашинтнуудыг доромжилж байна гэж үзжээ. Жагсаал цуглааныг тараахыг оролдох үеэр салафитууд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, наад зах нь 7 эмх журам сахиулагч шархдсан бөгөөд 160 гаруй хүн баривчлагдсан байна.
Д.Ундрах


















































