Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган Төрийн ордонд эхэллээ. Уг чуулганаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгууль болох юм. Уг сонгуульд тус намын 10 эмэгтэй нэр дэвшиж байгаа юм. Тодруулбал, Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Г.Байгальмаа, Ц.Одонтунгалаг, И.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Л.Нармандах, Г.Хажидмаа, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшиж, өрсөлдөх гэж байна.
Тус холбооны одоогийн дарга УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тиймээс түүний орны хүнийг сонгох сонгууль болох гэж байгаа нь энэ юм.
Чуулганыг нээж тус холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл үг хэлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)