УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа. Тус бүлгийн хуралдаан үдээс хойш 14.00 цагт үргэлжлэх юм байна. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороод, чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж байр, сууриа нэгтгэжээ. Тухайлбал, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, мандатын тоо, хэсгийн хороодын үйл ажиллагаа зэргийг хэлэлцээд шийдэлд хүрээгүй аж. Үдээс хойш уг асуудлаар үргэлжлүүлэн хуралдах юм байна.
Т.Энхэлээ