Монголын Үндэсний Олимпийн хороо
болон Оюуны өмчин хороо хамтран олимпийн наадмын лого болон нэр томъёог
дураараа ашиглахыг хориглосон тогтоол гаргажээ.

Монголын Үндэсний Олимпийн хороо болон Оюуны өмчин хороо хамтран олимпийн наадмын лого болон нэр томъёог дураараа ашиглахыг хориглосон тогтоол гаргажээ. Лондонгийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног дутуу байгаа тул зарим аж ахуй нэгж, албан байгууллагууд энэ логог дураараа ашиглах явдал нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хэрэв Монголын Үндэсний Олимпийн Хорооноос зөвшөөрөл авахгүй лого, нэр томъёог ашиглавал тухайн байгууллагын орлого болон бараа бүтээгдэхүүнийг нь хурааж улсын орлого болгох хүртэл арга хэмжээ авах юм. Харин Олимпийн наадмын логог ашиглах эрхйг 11 байгууллагад тусгайлан олгосон байна.