зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХҮН-ын дарга С.Ганбаатар ”За” андгай өргөлөө

2016-1-18
0
ЖИРГЭХ

        Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал энэ сарын 17,18-ны өдөр болж, тус хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн оролцлоо.

 

Мөн хурлын үеэр тус намын дарга З.Боргил өөрийн хүсэлтээр намын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж УИХ-ын дарга С.Ганбаатар ХҮН-ыг удирдахаар болж, ”За” андгай өргөлөө.

 

Намын хурлын үеэр тус намын дарга асан З.Боргил болон намын шинэ дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 


ХҮН Намын гишүүд,

Их хурлын эрхэм төлөөлөгчид

Эрхэм нөхдөө,

 

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе, сайхан өвөлжиж байна уу.

 

ХҮН намын их хурлын эрхэм төлөөлөгчид та бүхэнд баяр хүргэе, Их хурлын үйл ажллагаанд амжилт хүсье.

 

Та бид өнөөдөр түүхэн үйл явдлыг гардан хийгчид, басхүү түүхийг бүтээгчид болон сууцгааж байна.  Яг одоо Монголын түүхийн нэг хэсэг бичигдэж байна.

 

25 жилийн өмнө хийсэн сонголтыг буруу тийш нь хөтөлж улс орныг маань өнөөгийн мухардал, цөхрөл, ангит нийгэм, хөрөнгийн ялгаа, улс төрчдийн талцал, шударга бусын орчинд авчирч Монголчууд бидний эрхэм зүйлс алга боллоо.  Түүхийн ийм эгзэгтэй мөчид ХҮН Намта бид энэ улсын найдвар болж, улс үндэстний өмнө үүрэг хүлээн гарч ирлээ.  Бид энэ цагийн үүрэгтнүүд.

 

        Бид хэрхэн эхэлсэнээ эргэн нэг санацгаая. Бидний хэсэг нөхөд анхлан Хөгжил Хүн клуб байгуулан манай нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг уудлан ярьж санал бодлоо солилцож эхэлсэн. Бид нийгэмд шийдэл гарц хайж Хөгжил хүн клубын гишүүд, эрдэмтэд, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид, судлаачидын дунд санал шийдэл өрнүүлж 2015 оны 2 сарын 13-нд Үндэсний хөгжил Монгол Хүн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бид эрэл, судалгааныхааүр дүндманай нийгмийн мухардлын шалтгаан нь Монгол хүнээ хаясанд, хүнийхээ төлөө ажилладаггүй нийгмийг  бий болгосонд байгааг олж тогтоосон. Бид өөрсдийн гаргасан үр дүнгээ Хүн дээд үзэл баримтлал болгон төгөлдөржүүлж цаашид хэрхэн яаж энэ мухардалаас гарах талаар дахин ажиллаж эхэлсэн. Ингээд бид мухардлаас гарах арга замаа боловсруулж 2015 оны 4 сарын 28-ны өдөр Үндэсний Хөгжил Монгол Зорилго нэртэй чуулган зохион байгуулсан. Бид шийдэл, гарц хайж анх ажлаа эхэлсэн болохоос улс төр хийх гэж эхлээгүй ээ. Гэвч цаашид өөрсдийн шийдлийг хэрэгжүүлэхэд клубын зохион байгуулалтаар явах нь өрөөсгөл байсан учраас энэ чуулганаараа бидний үзэл санааг дэмжиж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүд, олон нийтийн байгууллагуудад бидэнтэй нэгдэхийг уриалсан. Энэ уриалгын дагуу ХҮН Нам бидэнтэй нэгдэж 2015 оны 5 сарын 4-ний өдөр бид ХҮН Намыг шинэчлэн зохион байгуулж улс төрийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн.

 

        Эрхэм нөхдөө, манай намын Хүн дээд үзэл баримтлал нь Монгол Хүний хоол хүнс, орон байр, ажил орлого, эрүүл мэнд, боловсрол гэсэн 5 тулгуур хүчин зүйлийг авч үздэг. Монгол нийгэмд баялаг бүтээх, баялгыг хуваарьлах, эрх зүйн орчин бий болгох, хүрээлэн буй орчныг хамгаалах, үндэсний оршихуйг хадгалахыг зорилт болгоно. ХҮН нам нь социал демократ зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин.Энэ үзэл баримтлал бидний өнөөгийн ялгарал ихтэй, баян ядуугийн ангит нийгмийг өөрчилж нийтээр хангалуун сайхан амьдрах нөхцөлийг хангана. Монгол улс илүү нийгмийн чигтэй, хүн рүүгээ төвлөрсөн, хүнээ хамгаалсан тийм улс төрийн үзэл баримтлалыг дагаж байж 3 сая Монгол хүн хоорондоо эв нэгдэлтэй, зөрчил мөргөлдөөнгүй, хуваагдалгүй байх бололцоо бүрдэнэ. Манай улсын замнаж ирсэн сүүлийн 70 жилийн хөгжил болон зүүн төвийн үзэл баримтлалтай бусад улсуудын туршлага дээр дүгнэлт хийж олон талаас нь шүүтгэж байж бид энэ үзэл санаанд хүрсэн.

 

Олон түмэн улс төрийг хулгай луйвар, бохир муухай гэж жигшин харж байгаа энэ орчинд Бид юугаараа өөр нам байх юм бэ?

 

        Бид хамгийн түрүүнд ёс зүйтэй нам байх болно. Өнөөдөр манай нийгмийг хамгийн их гутрааж бухимдуулж байгаа зүйл нь ёс зүйн уналт.  Ёс зүйн алдаа эндэгдэл жирийн иргэнд гэхээсээ хууль тогтоочид, эрх мэдэлтэн, албан тушаалтанд илүү хамаарах үйлдэл. Ёс зүйгүй л бол ямар ч ухаалаг дүрэм, ариун дээд үзэл санаа, мэргэн шийдлүүд зүгээр л сэдэв болно. Ёс зүйгүй улс төрийн хүчнүүдийн гаргаж ирсэн шинэлэг бүхэн улс орноо хорлох шинэ хэлбэрийн сүйтгэл болоод байна.  Манай намын ёс зүй бол бидний үзэл баримтлалын түрүүнд тавигдана. ХҮН нам гишүүдээ хууль зөрчсөн элдэв гэмт хэрэг, албан тушаал, хээл хахууль, авилгын чанартай ёс бус үйлдэл гаргасан тохиолдолд өмгөөлөхгүй, хаацайлахгүй, хамгаалахгүй. Харин ч ийм үйлдэл гаргасан намын гишүүнийг зохих шатны хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.  ХҮН Намын гишүүн болж байгаа хэн боловч намын За андгайд нэгдсэнээр намын ёс зүйн энэхүү шаардлагыг хүлээж зөвшөөрч байгаа хэрэг юм.

 

        Манай хоёрдахь ялгарал бол ХҮН нам уураг тархитай, бид мэдлэг дээр тулгуурлана. Мэдлэгийг өнөөгийн улс төрийн орчин үнэ цэнэгүй болгосны, мөн ажлаа мэддэг мэргэжилтнүүдээ сонсохоо больсны улмаас улс төрчдийн шийдэл өөрсдийнх нь ааш аяг, өдөр сарын сайн муу, од эрхсийн хөдөлгөөнөөс хамаардаг болтлоо доройтжээ.  ХҮН нам улс төрийн хүчний хувьд бодлого, шийдэл нь салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн мэдлэг, санал бодол дээр түшиглэж хийгдэнэ.  ХҮН намын дэргэдэх Бодлогын хүрээлэн ТББ нь салбар бүрийн эрдэмтэдийг нэгтгэсэн яг ийм чиг зорилго бүхий манай намын уураг тархи. Намын ямар ч шийдвэр салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, ажлаа мэддэг хүмүүсийн санал, оролцоогүйгээр явагдахгүй ээ.

 

ХҮН нам бол институт. Манай нийгэмд сүүлийн 25 жилд хамгийн муу тал руугаа хамгийн их хурдтайгаар хөгжиж байгаа зүйл нь намуудын төлөвшил.  Хуйвалдааны хамгийн дээд зэргийн бохир орчин дээр ёс зүйгүй байдлыг нэмснээр нийгмийг залж явах ёстой улс төрийн хүчнүүдийн нэр хүнд, төлөвшил устаж алга болсон. Харин бид энэ орчин, арга барил, хандлагыг өөрчилнө. ХҮН нам нэг манлайлагчийн өмч бишээ, нэг хүнээс хамаардаг байгууллага бишээ, бид ёс зүй, дүрэм, зарчим, зохион байгуулалт, ур чадвар дээр тулгуурласан цогц тогтолцоо.  Бид бусад намуудтай хов живээр бус, бодлогоороо өрсөлдөнө. Манлайлагчид, дарга нар нь өөрчлөгдсөн ч манай намын эрхэм зүйлс, зарчим, олон нийтэд өгсөн амлалт, зорилго өөрчлөгдөхгүй.

 

Журмын нөхдүүд ээ, бид, ХҮН нам өнөөг хүртэл хийж ирсэн зохион байгуулалтын, улс төрийн тэмцэлийн болон бусад бүх үйл ажиллагаандаа нийтээр дагаж мөрдөж байгаа хууль, өөрсдийн дагаж мөрдөхөөр тогтсон зарчмууд, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгосоор ирлээ.

 

Бид 2015 оны 7 дугаар сараас эхлэн намын үүр хороодыг байгуулах ажлыг улс орон даяар эхлүүлж өнөөдөр бид 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт намын хороодоо байгуулаад байна.  Намын хороодыг зохион байгуулах хурлыг бид анхнаас нь иргэдийн шууд оролцоотойгоор ямар нэгэн хоосон амлалт,  мэхлэлт, шан харамжгүйгээр хийлээ. Бид намынхаа үзэл баримтлалыг ярьж таниулах, олон нийт, худалдааны төвүүд дээр намаа сурталчлах замаар л хүмүүсийг цуглуулж байлаа. Намын гишүүнчлэлийнхээ тоог механикаар өсгөхийн эсрэг хатуу байр суурийг бид барьдаг. Хүмүүсийг кампаничилсан байдлаар элдэв дарамт шахалт, амлалтаар намд гишүүн болгохгүй.  Бид намынхаа эрхэм зүйлс, зарчим, нийтийн ёс зүйг золиосолж байж үр дүнд хүрэх тэр бусармаг арга замыг хэзээ ч сонгохгүй.

 

Хөдөлмөрийн Үндэсний нам Монгол орныхоо тусгаар тогтнол, эрхэм зүйлс, бидний нийгмийн суурь зарчим, газар нутгийнхаа төлөө байгууллагдсан цагаас хойш тууштай зогссоор байна.  Улстөрийн намын хувьд бид зөв шийдэл, гарцыг олж ард олондоо хэлэх үүрэгтэй, мөн байр сууриа хамгаалах ёстой. 

 Үндсэн хуулийг нийтийн зөвшилцөлгүй өөрчлөхийг эсэргүүцэж Хөдөлмөрийн Үндэсний Нам тайван жагсаалыг 2015 оны 6 сарын 26-ны өдөр зохион байгуулж УИХ-д шаардлага хүргүүлсэн. Үүнээс хойш бид даруй хоёр ч удаа дахин шаардлага хүргүүлсэн боловч албан ёсны хариу аваагүй. Бид ард нийтийн цуглааныг 11 сарын 16-ны өдөр зохион байгуулж цуглаанаас гарсан шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Хэдийгээр бидний шаардлагад хариу өгөөгүй боловч бид улс төрийн намын хувьд ард олондоо Үндсэн хуулиа хамгаалах ёстойг ойлгуулж чадсан, бид үүргээ гүйцэтгэсэн. Нийтийн зөвшилцөлийн бэлэг тэмдэг болсон Үндсэн хууль энэ удаад хамгаалагдсан.  Энэ мэт бусармаг, хууль бус оролдлого гарах бүрийд бид хуулийн дагуу тэмцэл хийх болно.

 

Хөдөлмөрийн Үндэсний Намаас нийгмийн эрхэм зүйлсээ хамгаалах үүднээс Өршөөлийн хуулийн далбаан дор авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг цайруулахыг бид эрс эсэргүүцэж УИХ-д суудалтай намуудад шаардлага хүргүүлсэн, олон нийтэд энэ талаараа мэдээлсэн. Бидэнд ямар ч хариу өгөөгүй боловч эрх баригчид энэ удаад ил цагаанаар шударга ёсыг наймаалцаж хараахан чадсангүй.Бид хийж буй улс төрийн тэмцэлийг нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу л хийдэг, бид улс төрийн ашиг хайхгүй, зорилгоо гүйцэлдүүлэх гэж хууль зөрчихгүй ээ.

 

Эрх баригчдын үйлдэл хирээс хэтэрсний хамгийн томруун үйлдэл нь Халх Голын сав газарт 500,000 га газрыг хамруулсан Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 тоот тогтоол байв. Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэдээс асуулгүйгээр дур мэдэн өөрсдөө шийдвэрлэсэн энэхүү хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь байгаль экологийн асар их хохирол дагуулах, зохицуулах эрх зүйн тодорхойгүй орчин үүсгэсэн, улсын газар нутгийн бүрэн байдлыг эрсдэлдоруулсан, ирээдүй хойчынхоо хоол хүнсийг булаасан шийд болжээ.  Хөдөлмөрийн Үндэсний Нам энэ шийдвэр гарсан даруйд Бодлогын хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачдын багыг энэхүү бүс нутагт илгээж тандалт судалгаа хийлгэж урьдчилсан дүгнэлтээ УИХ-ын гишүүдэд шаардлагын хамт  хүргүүлсэн.  Бидний шаардлагад хариу эс өгсөн учраас бид 2015 оны 10 сарын 28-ны өдөр тайван жагсаал зохион байгуулж 75 тоот тогтоолыг цуцлахыг шаардсан нийт 2000 гаруй иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Мэдээж бидэнд хариу ирүүлээгүй. Хэдийгээр бид албан ёсны хариу аваагүй боловч бидний Халх голын жагсаал улс төрийн соёлын хувьд цоо шинэ үйлдэл байсан юм шүү. Бид ямар ч улс төрийн тэмцэл, үйлдэлээ хуулийн дагуу хийх зарчимтай. Үүнийхээ дагуу бид хийсэн жагсаалаа зохих журмын дагуу өгөгдсөн цагт нь багтааж, заасан талбайд хийсэн, жагсаалын дараа талбайгаа цэвэрлэсэн. Бид энэ үйлдэлээр Монголын улс төрд шинэ чиг хандлага, жишгийг бий болгосон, улс төр гэдэг нийтийн ойлголтод өөрчлөлт авчирах эхлэлийг тавьсан. Хуулийн дагуу хийгдэх манай намын дараагийн бүхий л үйлдлүүд улс төрийн орчинд шинэ уур амьсгал, дэг соёлыг бий болгоно. Бид яг ийм үзэл санаагаар бүх алхамаа хийнэ.

 

Хөдөлмөрийн Үндэсний Намын баримталдаг зарчмуудын нэг нь бидний ил тод байдал. Улс төрийн намуудаас бид анх удаа шилэн данстай болж, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтаа олон нийтэд ил тайлагнаж байгаа. Цаашдаа ч ийм байх болно. Намыг үүсгэж санаачилсан журмын нөхдийн хандив, тусламж, намын гишүүдийн хураамжаар өнөөг хүртэл бид үйл ажиллагаагаа санхүүжүүлж ирлээ, бид ямар нэгэн гадны санхүүжилт, хэн нэгэн том улс төрчийн халааснаар тэтгүүлдэггүй. Улс төрийн намын бүх үйл ажиллагааг нүсэр том санхүүжилт шаардлагатай болгож хувиргасан нь эрх баригчдын зүгээс эрүүл, шинэ улс төрийн хүчинг бий болгохгүй гэсэн хүслээс үүдэлтэй. Хүндрэл бэрхшээл бидэнд маш их байгаа хэдий ч бидний зорилгоосоо ухрахгүй, шантрахгүй. Бид шинэлэг, өөр гарцаар шийдлүүд олох болно.

 

Намын журмын нөхдөө, олон түмэн итгэн харж байгаа энэ цаг үеийг бид улс төрийн боломж гэж харахгүйгээр харин энэ бол хүмүүсийн итгэл, горьдлого тасрах, цөхрөх дээрээ тулсан тэр сүүлчийн мөч гэж харж байна.  Намын хороодыг байгуулах ажлаар орон нутаг болон хотод ард олонтой уулзаж явахад тэдний цөхөрсөн, найдлага тасарсан тэр харцыг их харлаа, тийм мэдрэмж ч их авлаа.  Одоогийн улс төрчид, эрх баригчдын энэхүү ёс зүйгүй байдал үргэлжилбэл ард олон ардчилсан тогтолцооноос ухархана ээ, нийгэм маань урьд хожид байгаагүй мөргөлдөөн зөрчилд хүрч болзошгүй боллоо.  Тиймээс бид энэ удаад ард олны шинэ сонголт болж, улс Монголоо мухардлаас гаргахих ажлыг УИХ-ын гишүүн, ХҮН намын гишүүн С. Ганбаатараар манлайлуулахаар шийдвэрлэлээ. Миний бие Хөдөлмөрийн Үндэсний Намын даргын хувиар өнгөрсөн 8 сарын хугацаанд намын үйл ажиллагааг эхлүүлэх, салбар хороодыг байгуулах, дүрэм хөтөлбөр боловсруулах,  намын байр суурийг илэрхийлэх, жагсаал, цуглаан зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг та бүхнийхээ оролцоо, дэмжлэгээр хийж ирлээ. Намыг институт байлгах үүднээс намын даргын байр суурь, хариуцлага, үүргийн талаар шинэ соёл, хандлага, арга барилыг бий болголоо.  С. Ганбаатар та Хөдөлмөрийн Үндэсний Намын даргын хувьд намын ёс зүйг чандлан сахиж, өөрийн хүслээс өөрсдийн зорилгыг илүү дээдэлж, бидний бий болгосон соёл, чиг хандлагын дагуу намын төлөөлөл, манлайгчийн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэж намын нөхөд итгэж байна.  Таньд амжилт хүсье.

 

Анхаарал тавьсан нийт гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье. Бид энэ цагийн дуудлага авсан үүрэгтнүүд, бид ялах болно.

 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар: ЦАГ БОЛЛОО !

 

 Өнөөдөр билгийн тооллын шинийн есөн,

2016 дугаар оны 1 нэгдүгээр сарын 18-ны тэгш сайн өдөр.

 

Хамгаас эрхэм ахан дүүс минь ээ!

Энэ өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намынхан

 

Монголын хөдөлмөрчин ардууд,

 

Шинэ үеийн залуусын хүсэн хүлээсэн,

 

БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ гэдгээ нотлон харуулах цаг боллоо.

 

Өнөөдөр Монгол оронд идэр ес тачигнаж, хүйтэн газраа цельсийн хасах 52 хэмийг зааж, их тал нутгийн минь ихэнхи хэсэг хөр цасанд дараастай байна.

Хүйтэн жавар, хөлдүү хөрсийг хага яран, цан хүүрэг татуулан янцгаадаг залуу үрээ шиг “ХҮН” нам эгнээндээ 20 мянган шилдэг залуусын дуу хоолойг нэгтгэн, түрхрэн босч байна.

 

“ХҮН” шиг боловсорч, “ХҮН” шиг амьдрахын төлөө, “ХҮН” шиг явахын төлөө, “ХҮН” шиг эх орондоо бүхнээ зориулахын төлөө, гар гараасаа барин эгнэн зогссон МОНГОЛ хүнийг би харж байна.

Ирээдүйн сайн сайханд итгэх, гэгээн итгэлийн оч тэдний нүдэнд гэрэлтэж, зүрхэнд нь бадрахыг, тэр итгэлийн оч Монгол орны “ХҮН” бүрийн сэтгэл оюунд цэцэглэж,гэгээн амьдрал авчрахыг би бас харж байна. Тэр гэрэл гэгээ тал нутгаар, уул усыг даван хүн бүрт хүрч, итгэлийн очийг асааж, байгааг харж байна.

 

Шинэ ХҮН намын гишүүдээ, Шинэ залуусаа!

 

Агуу гүрэн улс л сэргэн мандалт ярих эрхтэй. Агуу гүрэн улс л сэргэн мандах боломжтой байдаг. Одоо бидний сэргэн мандаж, хөгжин цэцэглэх цаг боллоо.

 

Би үгээ талархалаар эхлэх ёстой. Энэ бол ёс зүйтэй үйлдэл мөн. Юун түрүүнд энэ намыг өдий зэрэгт хүргэсэн залуус та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

 

ХҮН намын даргын албан тушаалд сонгогдоно гэдэг бол асар их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг.

 

Та бүхэн надад итгэлээ.

Та бүхнээр дамжуулан та бүхний ар гэр, ахан дүүс надад итгэлээ.
Улс орноо шинэчилж өөрчлөхийг хүсэн хүлээсэн эгэл жирийн ахан дүүс минь, ард түмэн минь итгэл найдварын гал цогыг минийгарт атгууллаа.

 

Би өнөөдөр ганцаараа биш боллоо.

Бид өнөөдөр Парламентад суудалтай улс төрийн нам боллоо. Энэ бол хүч мөн. Ард түмний итгэл найдвараас өөр агуу их хүч энэ ертөнцөд байхгүй.

Тиймээс би шулуудсан итгэл найдварын галыг, эгнэгт өндөрт бадрааж явахын төлөө энэ биеэ дуустал тэмцэнэ.

 

Үхээд үлдэх сүнс байвал үргэлжлүүлж тэмцэнэ гэдгээ та бүхнийхээ өмнө, энэ хүндэт индэр дээрээс батлан тангараглаж байна.

 

Монголын ард түмэн улс төрийн намаас залхаж гүйцжээ. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж чадах улс төрийн нам алга болжээ. Ингэхэд манай нам Монголын ард түмнийг юугаар гялайлгаж гялтайлгах юм бэ? Ингэхэд манай нам хэмжээгүй эрхт намуудаас юугаараа өөр юм бэ?

Бид шинэ, бид залуу, бид зоригтой, бид шинжлэх ухаанч, бид цэвэр. Хамгийн гол нь бид хамгийн агуу зорилготой нам. “ХҮН” намын “хүн төвт үзэл” нь иргэн хүний дархан эрхийн баталгаан дээр сүндэрлэсэн.  Манай намын эрдэмтэн залуусын боловсруулсан төлөвлөгөө миний, бас бидний гарт байна.

 

Энэ бол Монгол орныг минь сэргэн мандалтад хөтлөх хүргэх онол ч мөн, философи ч мөн,

үзэл баримтлал ч мөн, зарчим ч мөн. Тиймээ Монгол орон сэргэн мандах ёстой. Агуу түүхтэй орныг агуу ирээдүй л хүлээж байдаг жамтай. Харин бид энэ хөгжил цэцэглэлтэнд хэрхэн хүрэх вэ?

 

Хөгжил гэдэг бол шат ахисан цэгцрэх хөдөлгөөн мөн. Тиймээс бид Монгол орныхоо хөгжлийн ямарч үе шатыг буруутгахгүй. Манай “ХҮН” нам, ахмадын амжилтыг бататгана. Ирээдүйн амжилтыг ч ойртуулна.

 

Дэлгэсэн тэрлэг шиг Монгол оронд минь,  дэлхийг цочоосон есөн хөлт цагаан тугийн доор,  нэгэн жолоонд нэгдсэн төр улс мандан бадарсан цаг .......  саяхаан.

 

Буурал түүхийн нугачаанд баатар эр дуг хийгээ л биз.

 

Сэрнээ хө.......... цаг боллоо. Монголын зуун эхэллээ.

 

“ХҮН” есөн хөлт цагаан туг шиг, есөн цагаан зорилтоо, ард түмэндээ өргөж, дэлгэн хуралдуулж, хурайлан зүтгэх цаг боллоо.

 

Хөгжил бол зарчим. Монгол “ХҮН”-ий есөн цагаан зорилт:

 

1. Социализм ба Капитализмыг хольж “ХАОС” нийгэм үүсгэснийг эцэс болгоно. Монголчуудын үндсэн алдаа философигүйдэл юм. Тиймээс “ХҮН” нам Монголын нийгмийн эмх замбараагүйтэлд онолын дүгнэлтийг гарган тавьж, өргөн олонтойгоо хамтран цэг тавина. Ийнхүү Социализмд ч биш, Капитализмд биш амьдарч байгаа бидний амьдрал цэгцрэх хөдөлгөөнд орох болно.

 

2. Үндсэн хуулийг шат ахиулан хөгжүүлнэ. Гэмт хэрэгтнээс хүнийг хамгаалах гэж төрийг байгуулдаг бол төрөөс хүнийг хамгаалах гэж үндсэн хуулийг байгуулдаг. Тиймээс Үндсэн Хуулийг төрийг хянах, хязгаарлах, хазаарлах хүчирхэг механизм болгон ард түмний үндсэн эрхийн баталгаа болгоно.

 

3. Засгийн бүх эрхийг ард түмний гарт бүрэн утгаар нь атгуулна. Засгийн бүх эрхийг ард түмний гарт өгөхийн тулд Нэгдүгээрт: Иргэний засаглал ба төрийн засаглалыг хуваарилна. Хоёрдугаарт Ард түмний төлөөлөгчдийн танхим байгуулж, төрийн бүх эрх мэдлийг ард түмний байнгын хяналтанд оруулна. Гуравдугаарт Төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилж, үндэсний тэнцвэртэй төр засгийг байгуулна. Дөрөвдүгээрт Шүүх эрх мэдлийг хүчирхэгжүүлж, төрийн бүх өндөр эрх мэдлийг шударга хууль, шүүхийн доор оруулна.

 

4. Хүн намын тэргүүлэх гол зарчим бол “Бүрэн хөдөлмөр эрхлэлт” мөн. “ХҮН” нам ажилгүйдлийг багасгана гэсэн хуурамч зорилго тавихгүй. Харин Кейнсийн бүрэн хөдөлмөр эрхлэлт гэх онолын төгс зорилтыг тавьж, улмаар иргэдийн дундаж цалин 3 сая төгрөгт хүрсэн цагт, ХҮН намын зорилт биелнэ. Энэ бол дийлдэхгүй том зорилго биш. Тэр цагт ХҮН нам ажилгүйдлийг ялан дийлсэн гэж үзнэ.

 

5. Улсын бүх үхмэл хөрөнгийг амьд капитал болгоно. Карл Марксийн онолоор хувийн өмчийг устгаснаар, үлсын бүх капитал нь үхмэл хөрөнгө болсон түүхтэй. Тиймээс бид улсын бүх капитал үхмэл хөрөнгө болсныг таслан зогсооно. Хоёрдугаарт далд эдийн засгийн нөлөөгөөр үүссэн үхмэл хөрөнгийг, амьд капитал болгох бүх алхамуудыг авч хэрэгжүүлнэ. Төрийн өмчийн 395 үйлдвэрүүдийг ахмадуудад эзэмшүүлнэ. Эдгээр 395 төрийн өмчийн үйлдвэрүүд бол манай ахмад үеийнхний залуу халуун нас, хөлс, хүч, хөдөлмөр, хүсэл мөрөөдлөөр босгосон тэдний хөрөнгө мөн. Гэтэл тэдний өөрсдийн гараар бүтээсэн хөрөнгийг, өөрсдийнх нь нүдний өмнө идэж завшиж, устгаж сөнөөж байгааг таслан зогсооно. Төрийн өмч бол ард түмний өмч мөн. Ард түмнийхээ алдагдсан эрхийг сэргээх нь шударга явдал болно. Ингэснээр Монгол орны хөгжил цэцэглэлт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын занганаас сална. Монгол орны хөгжилд шаардлагатай хөрөнгө Монгол Улсдаа хангалттай байгааг манай нам илчлэн харуулна. 

 

6. Эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлж, дэлхий ертөнцийн бүх дэвшилтэт онолд нийцүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөө тэлвэл, хөгжил хурдасна. Бизнесийн орчныг сайжруулж, эрүүлжүүлж, хувийн хэвшлийн хөгжилд хурд, хүч нэмж, 25 жилийн турш жижиг дунд үйлдвэр болж гацсан байдлыг зогсооно. Хөгжлийн санг “венчур” капиталын аж үйлдвэр хэлбэрт оруулна. Хөрөнгийн биржийн хөгжлийг олон улсын жишигт түргэн хугацаанд хүргэнэ.

 

7. “Татварын диваажин” улс болно. Татварын бодлогыг хүний эрхийн “билл”-үүдэд тогтоосон зарчимд төгс нийцүүлж, татварын боолчлолыг таслан зогсооно. НӨАТ-ыг устгаж, орлогоос татварладаг бүх төрлийн шударга бус татварын хуулийг хориглоно. Татварын хуулийн цаана байх философийг тогтоож, хөгжлийн хүч, боломж болгон ашиглана.

 

8. Засаглалын хямралыг эцэс болгоно. Засаглалын үр өгөөжийг өндөр хэмжээнд гаргаж, үндэсний лидер төрөн гарах бүх бололцоог нээнэ. Ерөнхийлөгчийн засаглал ба Ерөнхий сайдын засаглалын сайн муу талыг гарган тавьж, өргөн олны оролцоотойгоор шийднэ.

 

9. Хэмжээгүй эрхт намыг хязгаарлана. Нам төрийг тусгаарлана. Намын хүчирхийллийг гүйцэтгэх засаглалд хязгаарлана. Намын эрхийг нутгийн өөрийн удирдах байгууллагад хязгаарлана. Улс төрийн намыг жинхэнэ үзэл бодлын байгууллага болгох бүхий л арга хэмжээг авна. Хэмжээгүй эрхт намуудтай ХҮН нам, эрх чөлөөт хүмүүс л тэмцэж чадна.

 

        Дээрх 9 зарчмыг би “Сэргэн мандах зам” хэмээн нэрлэж байна. Энэ сэтгэл татам зорилгынхоо төлөө би ясаа цайтал тэмцэнэ. ХҮН намын дарга Сайнхүүгийн Ганбаатар би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ. Энэ бол бидний хоёрдахь ялалт байх болно.

 

Бид ялах ёстой. Сэргэн Мандалтын замаар их нүүдэл эхэллээ.

Нөхдөө!

Хуурамч Ардчиллын намыг, Авилгач ахын намыг улс төрийн өндөр эрх мэдлээс шахан зайлуулах ёстой. Үүнийг ард түмэн та бүхэн л хийнэ.Та нар чадна. Учир нь эх орон гэдэг бол ард түмэн мөн. Ард түмэнд томдсон ажил гэж энэ эх оронд байх ёсгүй. Бид танд итгэж байна.

25 жил хүн шиг байгаагүйнх нь төлөө.

25 жил хүн шиг сэтгэлтэй байгаагүйнх нь төлөө.

25 жил хүн шиг хүнийг хайрлаагүйгийнх нь төлөө.

25 жил хүнээ алдаж, нүүрээ барсных нь төлөө.

25 жил Монголоо алдмар болсныхнь төлөө тэднийг “гавъяаных” нь амралтанд илгээцгээе.

 

Шинэ “ХҮН” сонгоно гэдэг ард түмний зөв. “ХҮН” ээ л сонго.

 

ХҮН шиг амьдрахын төлөө нэгэн тугийн доор нэгдсэн ХҮН намын залуусаа! Ахан дүүсээ. ????

Шинэ бөгөөд нэр цэвэр. Шинэ бөгөөд гар цэвэр. Шинэ бөгөөд сэтгэл цэвэр ХҮН намын залуусаа. ХҮН намын гишүүд дэмжигчид ээ.

2016 оны Улсын Их Хуралд үнэмлэхүй ялалтын төлөө

Ард түмнийхээ шинэ ХҮН сонгох хүсэл эрмэлзлэлийн төлөө

 бүхнийг “Фронтод”

 

Ард түмэн ялж л таарна.

 

Ард түмэн шинэ улс төрчид, шинэ хүнээ сонгож л таарна.

Удирдагчид удвал, улс орон урууддаг гэдгийг санахтүн.

Залуусаа!

Бидэнд итгэсэн ард түмний итгэл, харанхуй шөнө Монгол гэрийн тооноор цацрах гэрэл шиг,

тэдний хайр шиг,

тэнгэрт түгэх мянга мянган одод шиг,

хацар хайрах цасан ширхэг шиг,

бидэн дээр очтон буусаар байна.

Хуучин хүү шинэ хүү болно. Хөмөрсөн тогоо шиг бидний амьдралыг өглөөний гэрэл сүлнэ.

ХҮН намынхан бид өрхөө татлаа. Өрхөө татаж гэгээ оруулсан Монгол ХҮН мандтугай.

Мөнх хөх тэнгэр ивээтүгэй.

Эх сайхан Монгол орон минь эгнэгт мандан бадартугай!

Морин цаг боллоо. Адуундаа мордоцгооё.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Авлигач, ард түмнээ нүүрчилдэг хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаасан
Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа монголчуудын анхааралд...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • Сонгогч (202.21.106.135)
    Уг нь ХҮН-ийг дэмжиж байсан юм. Даанч арчаагүй худалч, популист, газрын наймаачин Ганбаатарыг даргаар сонгосонд ой гутлаа.Ганбаатар УИХ-ын индэрийг хэрүүлийн бай болгосноос өөр нэг ч хууль санаачлаагүй. Боловсролгүй ХҮН-ээр даргаа сонгосон ХҮН нам баяртай
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • zochin (183.177.98.242)
    ganbaatar elbegdorj shig am n l yardag bolohoos bish
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Хиншүү ханхалсан намыг сонгосноос бие даагч нарыг сонгосон нь дээр байх
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Төмөрөө (202.21.101.130)
    Бохирлогдсон авилгач хулгайч алуурчин нэр хүндгүй болсон эрх баригч намуудын сандарч бууны ноходоороо дайруулж байна даа, ХҮН намыхаан бүү ай айвал бүү хий гэдэг, ирэх сонгуулиар наад увайгүй ноходыг арчаад өг амжилт хүсье
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Төмөрөө (202.21.101.130)
    Бохирлогдсон авилгач хулгайч алуурчин нэр хүндгүй болсон эрх баригч намуудын сандарч бууны ноходоороо дайруулж байна даа, ХҮН намыхаан бүү ай айвал бүү хий гэдэг, ирэх сонгуулиар наад увайгүй ноходыг арчаад өг амжилт хүсье
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • 1234 (122.201.26.162)
    Зо зо тэнэгтэж өгөх юм аа Тэнэгтэх хиншүү үнэртээд явчлаа
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    za bolix uu daa, Ene erliizuud unendee l aimaar xumuus yum aa
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Балт (59.153.112.242)
    ХҮН ИИН ТӨЛӨӨ УРАГШАА ..АЛУУРЧИД АНАРХИСТҮҮД .АВИЛГАЧИД . ХООСОН АРДЧИЛАГЧИД ХОЙШОО .ХҮНИИ ТӨЛӨӨ ХӨГЖЛИИН ТӨЛӨӨ ДУУГАРСАН .ХҮН НАМ УРАГШАА
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн үг. А (103.57.95.159)
    ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн үг. АН МАН гээд бусад газруудад олон жил яс горьдоод бүтээгүй гарууд НҮХэнд цугласан юм.
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Балт (59.153.112.242)
    Явуулхгүй гацаагаад байх чинь
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Балт (59.153.112.242)
    Энэ муу новшиин саыт хэниих вэ
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.122.246)
    Хайран залуучууд харамсалтай байна
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
    • ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн үг. А
      ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн үг. АН МАН гээд бусад газруудад олон жил яс горьдоод бүтээгүй гарууд НҮХэнд цугласан юм.
      2016 оны 01 сарын 19
  • Байцаагч чинь (103.229.122.246)
    ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧ ЗАЛИЛАН БААГИЙ АЛАХ НЬ ГАНБАА МОНГОЛЧУУД СОХОР ДYЛИЙ БИШ ДЭЭЭ
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Да (150.129.142.46)
    Монголын арл түмэн ухаантай байж энэ монголын төлөө юу ч хийгээгүй хятадын хог зарж худлаа орилж л хоролсон хүнийг улс төрөөс арчих хэрэгтэй
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • ХАХА (182.160.4.156)
    Үүнээс хойш ХҮН намыг дэмжихээ болилоо. Хаха Хиншүү Ганбаа Монголын хямралын эцэг юм аа хөө ХАХА
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
    • ХҮН нам бол НҮХ нам юм. ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэг
      ХҮН нам бол НҮХ нам юм. ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн үг. АН МАН гээд бусад газруудад олон жил яс горьдоод бүтээгүй гарууд НҮХэнд цугласан юм. Хиншүү тэргүүтгэй НҮХэнд байгаа нөхдүүд РИО ТИНТО болоод АНУ аас санхүүждэг. Наад жүжгээ зогсоогоод ЗАЙЛЦГАА!!
      2016 оны 01 сарын 18
  • zochin (202.9.41.223)
    ene hun nam ganbaagaar darga tabij baigaa bol oligtoi nam bish bn. nohoin baas.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • иргэн (203.169.50.43)
    Амжилт хүсье.Ганбаатарт итгэж байна. Дэмжиж бна.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.94.187)
    Баабар ....Хуйвалдааны онолоор өвч зэвсэглэсэн хүн манай нийгэмд ямар амархан ардын баатар болж чаддагийн жишээ бол пиншүү хэмээх Ганбаатар юм. Бараг арван жилийн өмнө түүний тухай хэн нэг нь Парной гэсэн баримтат кино хийснийг үзэж байсан. Хөдөлгөөн, яриа, логик зэрэгт нь анагаахын задлан шинжилгээ хийгээд эмнэлэгийн оношийг нь дэлгэц дээр тодорхойлон, эмчилгээний сурах бичгээс ишилсэн байсан. Үнэмшилтэй л харагдсан шүү. Худалч гэж найгүй. Англид эдийн засагч болоод тэндээ ихэд үнэлэгдэн банк корпороци толгойлж бүр сарын 28 мянган фунтстерлингийн цалин дээр очсон боловч эх орноо бодоод эргээд ирсэн гэж зурагтаар ярьсан. Лондонд гудамжны цэвэрлэгчийн форм өмсчихсөн траншейний таг нээн бохир цэвэрлээд явж байхыг нь би нүдээрээ л харсан юм даа. Цагаач монголчууд арай ч ийм ажил хийдэггүй, доожоо муутай нь л ингэдэг байх. Хөдөлмөр хүнийг голохоос, хүн хөдөлмөр голж болохгүй. Тэр ямар ажил хийж байсныг нь биш худалч гэдгийг нь хэлэх гэсэн юм. Англи , Ирланд руу виз гаргаад сурчихсан, олон
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
    • Наад жүжгээ зогсоогоод ЗАЙЛЦГАА!!
      ХҮН нам бол НҮХ нам юм. ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн үг. АН МАН гээд бусад газруудад олон жил яс горьдоод бүтээгүй гарууд НҮХэнд цугласан юм. Хиншүү тэргүүтгэй НҮХэнд байгаа нөхдүүд РИО ТИНТО болоод АНУ аас санхүүждэг. Наад жүжгээ зогсоогоод ЗАЙЛЦГАА!!
      2016 оны 01 сарын 18
    • Зочин
      Мон ч атаархуу шаар юм даа чи тэгвэл чи дарга болоод оюутолгойн гэрээг илчлээд гамбаатар шиг олон тумэнд хундлуулээд ард олныг тойруулаад явах чинь ясан хун хог вэ чи чи урьд 12 зуунд амьдарч бсан бол хамгын туруунд л толгойгоо ур удамтайгаа тасдуулах хог бж дээ эс бол чинй цус удам угын урвагч атхаарагч цустай удам муут эцэг муут заяа муут ба ягаад гэвэл чи ил гараад зурагт радиогоор энэ хуний муу муухайг илчил ээ ч тэгвэл торд далд муу тэсвэр тэвчээртэй худалч хуурамч хун хог гархгуй шуу дээ монголд олон орон зай ба
      2016 оны 01 сарын 18
    • Зочин
      хүнд виз худалдсан буянтан л даа. Төгссөн сургууль мэргэжил гэж үгүй, уртаашаа арван жилийн боловсролтой тэрээр сонгуулиар юу гэж бүлтэрч байсныг нь санах хүн олон. Хуйвалдааны онол ярьж хүн амьтан айлгаж, өөрийгөө мангас дарах үйлтнээр тодруулж явсаар өдгөө социологийн судалгаагаар ард түмэндээ хамгийн их хайрлагдаж яваа нэгэн. Аль ч ард түмэн өөртөө таарсан төртэй байдаг гэж Достоевский онож хэлсэн юм шүү. Одоо бол Оюутолгойн баатар!. Нягтлан бүртгэлийн байтугай ердийн бичиг үсгийн чадвар муутай энэ эр энэ тэндээс сонссон хов яриа, хардлагаа өөрийнхөө хий харсан хувилбартай нийлүүлэн нүүр амаа хачин хачин болгон хүн айлгаж ард түмнээ сүйрэл мөхлөөс аврахаар шийдсэн зүтгэлтэн. Марзан л эр дээ, зайлуул. Зурагтаар Баярцогттой маргаж дөвчигнөж байгаа нь тасагтаа байгаа өвчтөн шиг. Баярцогт ч гэж Баярцогт, ийм амитанаас мэдлэг шаардан чи мэдлэггүй байна гэж дөрөв төгссөнөөрөө дээрэлхэж явдаг! Хаанаа олдсон ч эрх байдаг юм,Гоголийн байцаагч түшмэл царайлчихсан албан газар, пүүс компианиар
      2016 оны 01 сарын 18
  • Төмөрбат. (59.153.113.51)
    За мэдэхгүй юм даа. Хулхи Ганбаа дарга нь бол бүтэхгүй дээ. Популистийн жинхэнэ жишээ болсон хүн.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • За даа (103.242.44.166)
    За даа эд нарын шоу нь ихдэх талдаа боловуу даа
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.26.52)
    Хайран залуус би уг нь энэ намыг ажиглаж хэрэв ард нь ямар нэг популист байхгүй бол жинхэнээр гишүүн болж улс төрийн үйл ажиллагаанд нь идэвхийлэн зүтгэж оршин тогтносон нийгмийн гажуудлыг бодитоор засалцаж гэж хүлээж байлаа. Гэтэл энэ үлгэр жишээ популистээр намыгаа удирдуулна гэнээ даанч дээ. Энэ орилоо боловсрол дорой мэдлэг нимгэн нөхөр монгол орны хөгжилийг мөнч олон жилээр хойш татлаа даа. Иймд залуус маань ухаалаг хандаж наад золигийн зальтай амьтнаасаа хурдан салсан нь өлзийтэй байх шүү
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
    • Наад жүжгээ зогсоогоод ЗАЙЛЦГАА!!
      ХҮН нам бол НҮХ нам юм. ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн үг. АН МАН гээд бусад газруудад олон жил яс горьдоод бүтээгүй гарууд НҮХэнд цугласан юм. Хиншүү тэргүүтгэй НҮХэнд байгаа нөхдүүд РИО ТИНТО болоод АНУ аас санхүүждэг. Наад жүжгээ зогсоогоод ЗАЙЛЦГАА!!
      2016 оны 01 сарын 18
  • Иргэн (124.158.107.38)
    Дэмжиж байна.Хөгжлийн төлөө урагшаа.Том амжилт хүсьё.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (91.141.0.23)
    mongol hun ganbaatar aylalt erh choloo saihan amidral an nii hujaa otnuudiig jorlond ni hiih zag ni boljee bayartai bayarzogtoo elbegdorjoo tui
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (112.72.12.9)
    ХҮНам ядарсан Монголын ард түмний маань итгэл найдварын оч, сэргэн мандах дөл...Ард түмэн минь, шинэ хүнийг, шинэ намыг сонгож, өөрчлөлтийг харах цаг болсон.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
    • ХҮН нам бол НҮХ нам юм. ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэг
      Наад жүжгээ зогсоогоод ЗАЙЛЦГАА!! ХҮН нам бол НҮХ нам юм. ХҮН гэдэг нь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн үг. АН МАН гээд бусад газруудад олон жил яс горьдоод бүтээгүй гарууд НҮХэнд цугласан юм. Хиншүү тэргүүтгэй НҮХэнд байгаа нөхдүүд РИО ТИНТО болоод АНУ аас санхүүждэг. Наад жүжгээ зогсоогоод ЗАЙЛЦГАА!!
      2016 оны 01 сарын 18
    • Зочин
      ийм л тэнэгүүдийг ангуучилж байгаа нам.
      2016 оны 01 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
    8 цаг 50 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 7 мин
  • Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ
    9 цаг 10 мин
  • Г.Занданшатар: Авлигач, ард түмнээ нүүрчилдэг хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаасан
    9 цаг 22 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
    9 цаг 28 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
    9 цаг 41 мин
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
    9 цаг 57 мин
  • Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    10 цаг 43 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    11 цаг 29 мин
  • Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа монголчуудын анхааралд...
    11 цаг 30 мин
  • МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
    11 цаг 50 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
    12 цаг 6 мин
  • Пара пауэрлифтингийн Дэлхийн цомоос Д.Жигмэд алт, мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ
    12 цаг 13 мин
  • Я.Содбаатар: Улс төрийн намуудын санхүү ил болсноор бүх зүйл тодорхой болж байна
    12 цаг 18 мин
  • Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
    13 цаг 9 мин
  • Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
    13 цаг 20 мин
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    13 цаг 45 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    13 цаг 53 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    14 цаг 0 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    14 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК