Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган үргэлжилж байна. Уг чуулганаар АЭХ-ны тэргүүнийг сонгох сонгууль явагдаж байгаа юм. Яг одоо сонгуулийн саналын хуудсыг тоолж байна. Тус холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АЭХ-ны гишүүн Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Б.Хажидмаа нар нэр дэвшээд буй билээ. Тус холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл өөрийн хүсэлтээр чөлөөгдөх хүсэлтээ өгсөн. Улмаар АЭХ-ны даргад 11 хүн нэр дэвшсэнээс 7 нь нэрээ татсанаар дээрх дөрвөн нэр дэвшигч тунаж үлдээд байгаа юм.
Төрийн ордонд болж буй АЭХ-ны ээлжит 4 дүгээр дээд чуулганд тус холбооны 500 гаруй төлөөлөгч, эмэгтэй оролцож байна.
Сэтгэгдэл (1)