Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд болж, холбооны тэргүүнийг сонгох санал хураалт явагдлаа.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд 10 нэр дэвшигч өрсөлдөх эрхийн батламжаа гарсан ч өнөөдрийн чуулганы явцад холбооныхоо тэргүүнд нэр дэвшсэн гишүүдийн зургаа нь нэрээ татаж авсан.
Харин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Г.Хажидмаа, И.Нарантуяа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга нар өрсөлдөж, санал хураалт дуусав. санал хураалтаар Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа нар ойролцоо санал авчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа 13 төлөөлөгчийн саналаар илүү байсан ч сонгуулийн дүн маргаан дагуулсан тул дахин сонгууль явуулахаар болжээ.
Сэтгэгдэл (2)