УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэхээр товлогдсон ч дөнгөж сая эхэллээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр санал хурааж баталлаа.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч гишүүдийн ирц тааруу байснаас санал хурааж чадалгүй хойшлуулсан байсан юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гаргав.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ