Монгол Улсаас суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ.
Тухайлбал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг, Япон улад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөрийг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болсон байна.
Мөн Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаярыг томилуулах саналтай байгаа аж.
Сэтгэгдэл (1)