Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчууд энх, амгалан байдлаараа дэлхийд үлгэрлэх боломжтой

2016-1-21
0
ЖИРГЭХ

        Өнөөдөр буюу 2016 оны 1 сарын 21-нд “Peace awards-2015” ёслолын арга хэмжээ болж байна. Энэ үеэр  Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч Л.Дашнямтай ярилцсныг хүргэж байна.

 

- Хүн төрөлхтний хамгийн дээд хүсэл бол энх тайван, амар амгалан байдал гэж хэлж болох байх. Гэвч хүн төрөлхтөн хэдэн мянган жил дайн мөргөлдөөнтэй явж ирсэн. Өнөөдөр ч үргэлжилсээр байна. Яагаад соёлт хүн төрөлхтөн энх тайван оршиж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

 

- Хүн ер нь энх амгалан орчин, нөхцөлд л амьдрах хүсэлтэй байдаг шүү дээ. Хамгийн дээд мөрөөдөл нь ч гэсэн болно. Хүн болж төрсний хувь бол байлдаж, дайтах, сөнөөх, хөнөөх биш, хүнд аз жаргал авчрахад л юм. Харамсалтай нь олон мянганы туршид хүн төрөлхтний энэ мөрөөдөл биелсэнгүй. Олон шалтгаан байна. Хүнд өөрт нь ч буруу байна. Байгуулсан нийгэм, амьдралынх нь хэвшил, ёс заншил, соёл, хамтран амьдралд нь ч учир явдал байна. Товчлон хэлэхэд, хүн өөрөө төгс сайн ухаарч гэгээрч, боловсорч чадаагүй байна гэж хэлж болно. Мөн хүн төрөлхтний сонгосон хөгжлийн чиг замнал нь энхийн амьдралд хүргэхгүй байна гэж үзэж болно. Эдийн хөгжилд суурилсан загвар нь хүний дотоод сонирхол, цаашлаад шунал хүслийг л өдөөж гааруулдаг. Эдийн шунал энх амгалан амьдралыг хэзээ ч авчирахгүй. Улс гүрнүүдийн хоорондын дайн, дотоодын үймээн нь эдийн засгийн асуудалтай л гол нь холбоотой байдаг. Оюун гэгээрэл, соёлын шалтгаантай зөрчил нь эдийн асуудалтай холбоотой зөрчилтэй харьцуулахад бага байдаг гэж хэлж болно. Орчин цагийн дэлхийн бүх улс орон, бүр хамгийн ядуу нь хүртэл илүүдэл бүтээгдэхүүн, үйлдвэрлэлдээ дарагдчихаж. “Sale” гэдэг үгийг дэлхийн бүх хүн мэддэг болсон байна. Түүнийг хамгийн сайхан үг гэж боддог болж. Их юм эдэлж хэрэглэх шунал нь эргээд зовлон болж хувираад байна. Монголд ч гэсэн ялгаагүй, энэ их олон дэлгүүр хоршоонд олон сайхан залуучууд зовлонгоо эдлээд л зогсож байна. Харамсалтай нь, эдийн хөгжлийн ийм л замналаар бид явж байна. Хүн өөрөө өөрийгөө гэгээрүүлэх, дотоод ертөнцөө хөгжүүлэх, хэрэглээгээ хянаж хязгаарлах шаардлагатай л даа. Монголчуудын эдийн засгийн гол номлол нь арвилах, хэмнэх ухаан байлаа шүү дээ. Хэрэглээнээсээ хэтэрсэн, илүүдэл зүйл бий болгохыг хүсдэггүй. Монголчуудын “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх, адууныхаа хэрээр исгэрэх” зэрэг үгс бол өөрийнхөө хэрэгцээнд нийцэж тохирох тухай л ухаан юм. Хүн төрөлхтөнд ийм хэзээний байсан л даа. Жишээ нь: төлөвлөгөөт эдийн засгийн харилцаа, тогтолцоо гэдэг чинь түүнийг хэлж байгаа юм. Зах зээл нь тухайн нийгмийн хэрэгцээг зохицуулж чадна гэдэг номлолтой ч хэрэгтээ тэр ухаан, онол хүний төрөлхийн шунал сонирхол, шохоорхолыг хязгаарлаж чадахгүй байгаа юм. Энэ мэт зүйлс чинь л дайн дажингийн эх үндэс болж, энх амар амьдрах бололцоо өгөхгүй байна. Зарим гүрнүүд эрх ашгаа хангахын тулд зориудаар зөрчилтэй байдал, дотоод самууныг бий болгож, улмаар эдийн засгийнх нь эх үүсвэр, баялгийг нь цөлмөхийг санаархаж байгааг зөвтгөх аргагүй. Ийм ийм байдал, шалтгаанаас үүдээд хүн төрөлхтөн нэг өдөр амар амгалан байж чадахгүй байна.

 

- Монголчууд олон мянган жил нүүдлийн соёлоороо амьдарч ирсэн боловч сүүлийн жиүүдэд хэрэглээг шүтсэн ард түмэн болоод хувирчихлаа. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

 

- Нүүдлийн соёл иргэншилд амьдралын орон зай чухал байдаг. Нүүдлийн амьдралын сонгол хэвшилтэй ард түмэн бол Монголчууд. Нүүдлийн амьдралын гол үнэ цэнэт зүйл нь байгальтай зохицон амьдрах ухаан, байгалийн сайхнаар оюун ухаанаа тэжээж байгаагаар баясдаг л соёл шүү дээ. Оюуны хэрэглээ давамгайлсан соёл юм. Нүүдлийн мал аж ахуй нь хувцас хунар, орон гэр, хоол хүнс, ер нь хүний хэрэглээг бүхий л талаар хангадаг онцлогтой. Илүү хүсэл шунал бий болгодоггүй юм. Гэтэл орон зай нь хумигдаж, хүн нь олшроод суурин болоод ирэхээр амьралын хэв маяг, хандлага өөрчлөгдөж байна. Суурин нөхцөлд хүнс хоолоо газар тариалан эрхэлж хангах шаардлага үүсээд хүнээ газартай нь уяад авч байна. Цаашлаад бүтээгдэхүүнээ улам улам арвижуулах, борлуулах шунал нэмэгдэж, ажил үйлээ улам л өргөжүүлээд байхад хүрдэг. Тэр нь улс орны бодлого, ялангуяа эдийн засгийн бодлого нь тэр улам улам тэлэх өргөжүүлэх, үржүүлж олшруулахад л хөтөлж байгаа юм шүү дээ.

 

- Монголчууд сүүлийн нэг жаранд энх тайван, амар амгалан амьдарсан. Энх тайвны үнэ цэнийг ялангуяа хүүхэд залуучууд маань тэр бүр мэдэрдэггүй юм шиг санагддаг. Монголын энх цаг хэр урт удаан настай гэж та таамагладаг вэ?

 

- Манай Монголын хүүхэд, залуучууд хүний амьдрал ер нь л манайх шиг амгалан байдаг юм байх гэж л ойлгодог шүү дээ. Төрөхөд л тийм байсан, одоо ч тийм л амгалан сайхан байгаа. Тэр тусмаа энх амгалан амьдралтай хоёр их гүрний дунд байдаг болохоор ингэж бодож сэтгээд заншчихсан байна. Гэтэл энх амьдралын тухай ойлголтын сацуу түүнийг хэрхэн сахиж хамгаалах вэ гэдэг ойлголт байх учиртай. Энх байдал мөнх үү, ямар нөхцөлд алдагдах вэ гэдэг бодол өнөө болтол бидэнд бараг төрж байгаагүй.  Дээр цаг шиг хил даваад орж ирээд сүйдлэх цэрэг дайны аюул байхгүй юм гэхэд, энх амьдралыг хөнөөж бусниулах өөр нөхцөл байдал байна уу, анхаарах хэрэгтэй болсон цаг. Жишээлбэл, интернетийг дайсан гэж бодохгүй л байна. Интернет бол хамгийн халамжит нөхөр, аав ээжээс илүү чухал анд нөхөр гэж бодож байна. Гэтэл интернет хэмээх чимээгүй амгалан нөхөр ямар хор хөнөөл бий болгож анзаарахгүй бол болохоо больсон. Бидний оюун санаа, төлөвшил, улс үндэсний маань соёлын дархлаанд юу яаж нөлөөлж буйг дүгнэж цэгнэхгүй бол болохгүй болжээ. Монгол хүн өөрийн энэ байгаа байдал, амьдралаа сайн сайхан юм биш байна гэж үздэг болчихвол яахав? Сайн сайхан гэж үзэж тооцдог зүйлээ болихоор л хүн өөр хүн болоод хувирдаг. Өөр нөхцлөөс сайн сайхныг эрнэ. Тэр нь олдохгүй бол зөрчил үүснэ. Монгол уугуул амьдралаа хамгаалах, хадгалах гэдэг тэр үүднээс бодох зүйл юм. Монголчууд даяарчлалын харилцаанд лгт оролцохгүй юм шиг бодож байсан. Хүний биеэр жишээлэхэд аль нэг эрхтэн өвдөхөд бүхэлдээ өвдөж зовдог шиг дэлхийн хаа нэгтэй болж буй ямар нэг асуудал бусад хэсэгт заавал нөлөөлнө. Үүнтэй адилаар дэлхийн энх амгалан бус байдал бидэнд ч мөн нөлөөлнө. Дор хаяж л нэг газар аллага хядлага, байгалийн гамшиг боллоо гэдэг мэдээллийн бөмбөгдөлтөд бид өртөнө шүү дээ. Бидний оюун санаа, тархины эд эсийг тэр мэдээ бага ч гэсэн үхүүлж байна гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр дэлхийн хаа нэгтээ болж байгаа зүйл Монголчуудад огт хамаагүй хэрэг биш л дээ. Бид бол дэлхийн нэг эд эс гэдэг нь улам бүр мэдрэгдэх болж байна. Нэг үгээр аюул босгоны цаана байна гэж хэлж болно. Гэхдээ тийм байна гэж мэдрэх, бодит байдал гэж тооцохгүй, аюул гэж томъёолохгүй, тэр байдал харанга цохиогүй болохоор л хүмүүс сайхан байна гэж бодоод байгаа хэрэг.

 

- Гадаад аюулгүй байдлаас гадна Монголчуудын өөрийнх нь эв нэгдэлгүй байдал нь бидний энх амгалан байдлыг хамгийн ихээр эвдэж байгаа хүчин зүйл гэж бодож байна. Энэ тухайд таны бодол?

 

- Монголчууд 1990 оноос хойш өөрийн чадалд тулгуурласан, өөрөө бүтээж хийе гэсэн, хувь хувийн эрхшээлээ хангасан нөхцөл рүү явчихлаа. Ер нь 1921 оноос хойш Монгол гэдэг улс гэрээ байгуулж, улсын дайтай улс болгож хөгжүүлж чадсан юм шүү. Үүнээс өмнө Монгол гэсэн нэг том ертөнцөд л дов довондоо амьдарч байжээ гэж болно. Харин 1921 оноос хүмүүс нь нийгэмшиж, амьдралын хэвшлийг нь ойртуулж, боловсрол мэдлэг, хэл яриа, бичиг соёлыг нь ойртуулаад, нэг цулам Монгол гэдэг улс гэрийг бүтээж, дэлхийн тавцанд гаргаж, НҮБ-ын гишүүн болж, олон улс оронтой харилцаа холбоо тогтоож чадсан. Философи яривал, өөрчлөлт гэдэг үргэлжлэл юм. Өмнөхөө орхичихоод цоо шинээр урагшаа явах алхам биш! Амьдралын гол зорилго бол сайн сайхныг л бий болгох. Түүний тулд сайныг нь уламжлаад, мууг нь засч залруулаад явах учиртай. Тийм л хоёрхон үйл бүтээх учиртай. Гэтэл 90 оноос хойш бид бүхнийг шинээр томъёолж, цоо өөрөөр явах мэтээр ойлгон, олон олон сайхан уламжлал алдагдахад хүрч байна. Олон ургальч үзэл нь манайх шиг жижиг, цөөхүүлээ нийгэмд биднийг харилцаа, эв нэгдлийг хэврэгшүүлэхэд хүрч байгааг хожуу ухаарлаа. Учир нь хувиа эрхэмлэх, өөрийгөө бодох үзэл зөрчил, бие биенээ үгүйсгэх, нутгархах нөхцлийг бий болгоод байна.

 

- Монголчуудын эв нэгдлийг хангахад тодорхой үнэт зүйл, нэгдмэл үзэл суртал хэрэгтэй байх нь. Тэгэхээр Монголчуудыг уриалан дуудаж, нэгтгэх гол үнэт зүйл, мөн чанар юу вэ?

 

- 1992 онд шинэ Үндсэн Хууль баталж байх явцад бид улс оронд ямар үнэт зүйл бий болох талаар маргаан мэтгэлцээн сүрхий өрнүүлсэн. Залуучуудын хувьд ардчилсан, зах зээлийн харилцаа нь угаасаа асуудлаа өөрөө аяндаа шийдээд сайхан болгочихно, тиймээс хамгийн гол нь хүний эрх чөлөөг нь хангаад өгчих хэрэгтэй гэж үзэж байсан. Тэр зөв л дөө, хүмүүсийн хийх боломж нөхцлийг нээж өгөх нь чухал. Тэгээд эрхийн тухай л гол яриад байсан. Хариуцлага үүрэг байх ёстойг бараг орхин, журамт үүрэг гэдэг томъёололоор үндсэн хуульд оруулж байсан. 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний өөрчлөлт бол үргэлжлэл шүү гэж ерөөсөө бодоогүй. Бүгд л коммунизмын муу муухайг орхиж, цоо шинэ нийгэм байгуулах бололтой л юм ярьж хөөрцгөөсөн. Одоо байгаа нийгмийн харилцааны зовлон хүний дотоод сэтгэлийн зовлонгоос ч хүнд байна. Улмаар нийгмийн харилцааны зовлон нь хувь хүний амьдралд тусгалаа олж байна. Хувь хүн ер нь нийгмийн шинэ харилцаанд дасаж суралцах нь их хугацаа авдаг юм байна. Шинэ нийгмийн харилцаанд хувь хүн өөрийгөө төлөвшүүлэх, дасан зохицох, ажил амьдралаа зохицуулахад багагүй бэрхшээл тулгарлагийг нэг хэсэг маань овоо ойлгож эхэллээ. Өнөөдөр манай нийгэмд урьд өмнө гарч ноцтой хэрэг маш их гарах болсон. Нийгмийн амьдрал ийм бужигнаантай байхад бидний амьдрал амар амгалан байна гэж үзэх аргагүй байна.

 

- Монголчуудад гадаад хүчин зүйл их нөлөөтэй шиг бид бас дэсрэгээр элхий дахинд нөлөөлөх боломжтой гэлцдэг. Дэлхийн төвшинд биш юмаа гэхэд бүс хэмжээнд энх амгалан нөхцөл байдал бий болгох боломж чадавх бидэнд хэр байдаг вэ?

 

- Бид бодьтойгоор шууд нөлөөлнө гэж тооцоход хэцүү. Харин Монголчууд эх орондоо энх амьдралыг бий болгох боломжтой шүү. Цэвэр сайхан агаар, экологийн цэвэр бүтээгдэхүүн, амгалан сайхан нөхцлийг бүрдүүлэх зэргээр өөрөө үлгэр жишээ болох замаар бидний оролцоо бодитой байж болно. Нөгөө талаар монголчууд цөөхүүлээ гэлтгүйгээр оюуны нөөц чадавхиараа дэлхий нийттэй холбогдож, удирдан манлайлах хэсэгт нь хамаарах ч боломж бий.

 

- 21-нд буюу өнөөдөр тав дахь жилдээ зохиогдож буй “Энхийн шагнал” арга хэмжээ болох гэж байна. Энэ ёслолын арга хэмжээний учир холбогдлын талаар таны бодол?

 

- Их ач холбогдолтой арга хэмжээ. Бид олон жил ам хэлээрээ энхийг сахиж, хамгаалж, сурталчилж ирсэн. Харин бодит ажил үйлээрээ, энхийн хөдөлмөрөөрөө манлайлдаг үе иржээ гэдгийг Энхийн шагнал харуулдаг л даа. Тэр тусмаа оюуны салбарын төлөөлөгч энэ жилийн шагналыг хүртэж байгаад олзуурхах учиртай. Зүгээр нэг ярьдаг, мөрөөддөг хүн биш, бүтээгчийг тодруулж байгаад баяртай байгаа. Бид бол оюуны их чадавхтай ард түмэн шүү дээ. Харамсалтай нь, түүнийгээ үнэлдэггүй. Тоодог ч үгүй гэж хэлж болохоор! Тэгэхээр энэ шагнал хүний оюуныг үнэлж байгаагаараа оюунлаг, хүнийхээ үнэ цэнийг олж харж байгаагаараа онцлог байна. Үндэстэн хөгжиж, өөрийн дархлааг бий болгоход оюуны хүч, оролцоог гол нь үнэлэх хэрэгтэй юм. Тэр бол Монголын хөгжлийн нэг оньс мөн. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    8 цаг 18 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    8 цаг 26 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    10 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    11 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    11 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 10 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 38 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 50 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    13 цаг 9 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    13 цаг 34 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    13 цаг 45 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    14 цаг 6 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    14 цаг 10 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    14 цаг 29 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    14 цаг 50 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    14 цаг 58 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    15 цаг 23 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    15 цаг 30 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    15 цаг 36 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 40 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК