Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өчигдөр ба Өнөөдөр: ”Элсний 13”-ын гуравдугаар дүр тодорч ”Г.Уянгын 13” болов

2016-1-25
0
ЖИРГЭХ

        Монголын улстөрд “элсний-13” киноны гуравдугаар анги үргэлжлэх бололтой. Гэхдээ хэний захиалгаар юуны төлөө?

Тэртээ 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхийг барьж байхад голдуу хөдөөнөөс сонгогдсон гишүүд тэргүүтэй 13 хүн эвлэлдэж сөрөг хүчин болох МАН-тай хавсайдан Засгийн газраа ээлж дарааллан унагаж байсан. Төрийн тогтворгүй байдал, хямрал хүндрэлийн гол бурууг тэдэнтэй холбох нь их. Одоо тэднээс хэн нь ч улстөрд карьергүй. Энэ тухай нийтлэлч Баабар “Тэднийг дэмжиж эрхлүүлэх тусам зан нь огцом хувирч байв. Бизнес эрхэлдэг, амьдралд хэдийнэ хөлөө олчихсон бусад зарим гишүүдтэй тэд юун түрүүн мөчөөрхөж эхэлсэн юм. Зурагт, гар утас төдийхнөөр манийгаа хуурчихаад өөрснөө аль л өрөмтэй өөхтэй хэсгийг нь түүж байна гэсэн хардлагатай болсонд байв. Банк, пиво, худалдаа, ноолуурын чиглэлээр бизнестэй гишүүдийг энэ салбараа дагнаад өмчилчихсөн гэж ойлгоод өөрсдөдөө аль нэг салбарыг хуваарилахыг шууд тулгадаг боллоо. "Аятайхан эвээр ярилцаад сектор сектороор нь хэрүүл амгүй хуваагаад авъя!" гэсэн хачирхам санал улаан цагаангvй хэлж байсан юм. Удалгvй тэд улаан шантаажчин болж мэргэшив” хэмээн дурссан байдаг. Үнэхээр тэдний Монголын төрд учруулсан гай түүтгэрийн хариуг ард түмэн 2000 оны сонгуулиар хангалттай барьсан билээ.

Удаах “элсний-13” МАН-ын дотор намаа шинэчлэх зорилгоор байгуулагдсан байдаг. Боловсрол, мэдлэг, ёс суртахууны хувьд тэднийг анхдугаар дүрийнхэнтэй харьцуулашгүй. Л.Одончимэд,  Ц.Шаравдорж, Т.Ганди, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид, Ч.Авдай Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нарын 13 гишүүн нэгдэж намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг тусгаарлаж  намаа сонгуульд амжилттай оролцуулах бэлтгэлийг базаах ёстой гэсэн санаачлагыг гаргасан ч энэ нь намын дарга, Ерөнхий сайдыг хамтад нь огцруулахад хүрч М.Энхболдыг С.Баяраар сольсон байдаг. Харин Ерөнхий сайд намын дарга болсон С.Баяр хүч тамир нь хариагүй М.Энхболдын фракцыг элгэндээ нааснаар “элсний-13”-г эргэж намнах ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Тэднийг урвагч, шарвагчдаар нь цоллож буланд шахах ажлыг хотынхон бүхэлд нь зохион байгуулсаны үр дүнд олонхи нь карьергүй хоцорчээ. Тэднийг бүхэлдээ шуналын сав байсан гэж дүгнэж болохгүй. Зорилгоо биелүүлээд зарчмаа дагаад явсан нь цөөнгүй. Харин Д.Арвин АН-д орсон, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаа хагалж Н.Энхбаярыг дагасан угшил чухам энэ үеэс эхтэй. Хоёрдугаар дүрийн “элсний-13” -ийн үр хөврөл нь өнөөдрийн МАХН болоод шударга ёс бүлгийнхэн юм.  Эрх мэдлийн тэнцвэрийг олоод голлочихсон тэд шантааж, сүрдүүлгээр хэрхэн таргалж болдогийг яруу тодоор харуулж яваа.

Энэ үйл явдлаас есөн жилийн дараа уг нэршил дахин олны дунд яригдах боллоо. Тодруулбал, "Элсний 13"-ын гуравдугаар  дүр тодорч эхлэв. Энэ удаа МАН дотроос 13  хүн Г.Уянгатай нийлж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа. Хэвлэлийнхэн тэднийг "Уянгын 13" гэж нэрлэж байна.

 

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Энэ асуудал бол үнэндээ МАН-ынхны хийж байгаа ажил. Г.Уянгын даашины даашинзны хормойд чирэгдэж, асуудлаа ярьж байгаа хэрэг юм" хэмээн хэлсэн. Энэ нь МАН-ын 13 гишүүнийг "Уянгынх" тодотголтой болгов.

 

Хамгийн сүүлд "Уянгын 13" буюу МАН-ын бүлгийн 13 гишүүн огцруулах үндэслэл, түүнд дурдсан Оюутолгойн гэрээний талаар сайн мэдээлэлгүй, уншиж, судлах шаардлагатай байгаа гэв. МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах тухай өмнө нь хэлэлцэж байгаагүй бөгөөд гишүүн тус бүртээ өөр, өөр үндэслэлээр гарын үсгээ зурсан болж таарсан. МАН-ын бүлэг энэ тухай саналаа ТУөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлж, ажлын тав хоногийн завсарлага аваад байна. Тэдний завсарлага авсан үндэслэл ийм ч үндсэндээ хүсэн, хүлээсэн улс төр нь замхрах гээд буй учир цаг сунгасан нь энэ юм. Уул уурхай мэтийн мөнгө дагасан эрх ашгийг тойрч арван гурвуулаа нэгдэнэ. Утааны асуудлаар тэгж нэгддэг болоосой. Хамтлагийн бүрэлдэхүүний нийтлэг шинж нь уул уурхайг эсэргүүцэгч байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй.

 

Хамгийн ноцтой нь энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх уг асуудлаас болж гадаадын хэд, хэдэн орноос татах хөрөнгө оруулалт зогсоод байгаа юм. Манай улс төрчдийг хэдэн 7 хоногоор хэрэлдэн сунжралдаж байх хооронд Монгол руу орж ирэх мөнгө хаагдсаар байгаа нь харамсалтай.

 

Харин элснийхэн буюу "Уянгын 13" энэ бүх асуудлаар сюрприз бэлдсээр. Ч.Сайханбилэгийн Засгийг газар эдийн засгаа хөдөлгөх гол найдвар болсон ашигт малтмалын тухай хууль, шинээр ордуудыг ашиглаж эхлэх зөвшөөрлөө сөрөг хүчнээс гадна "Уянгынхнаас" авах ёстой болох нь. Уянгынхан чухам юу сэдэж, юу нэхэх нь олны гайхшралыг төрүүлнэ. Ямартай ч Засаг огцруулж тоглох тоглоомоос түмэн олон залхаж байна. Улс төр тойрсон улиг болсон жүжиг харж суухын оронд сэтгэл санаа амар сайхан шинэчилчихээр л байна шүү дээ.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • зочин (202.179.11.98)
    Уянга зөв юм ярьж байгаа шүү дэ. Энэ УИХ-ын дарга, ЕСайд нар жаахан намба төрхтэй байхгүй бол болохгүй дээ тэр тусмаа УИХ-ын дарга ямар хэрүүлч муу үгтэй хүн бэ сайханч юм биш дээ муу хүний л зан
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.56.12.254)
    Chadbarlag ediin zasagchid hiih heregtei
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Elbegee (59.153.115.108)
    Uyanga zub demjij bn
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • иргэн (103.229.121.89)
    Чадахгүй байж Сбалаг ЕС-ын албан тушаалтайгаа ямар ч их зууралдах юм бэ дээ. Улс орноо зарж төсөв бүрдүүлдэг ЕС-р яахав дээ.Эмгэнэлтэй юм. Уянгыг дэмжиж байна.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.121.89)
    Ард түмнийг туйлдуулж байгаа ЗГазар өөрчлөгдөх хэрэгтэй.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Zochin (59.153.115.87)
    Ta nar Zasag saijruulj yah gesiin be. Baigaa ni l ene sh dee. Muu muuhaigaaraa yavaal duusag. Uneheer tsuhurch baina.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.87)
    Уянгыг дэмжиж байна. Ийм засаг байсан ч яалаа, байгаагүй ч яалаа.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.87)
    АН-Д ЗАСГИЙГ АРАЙ ДЭЭР БАРЬЧИХ ХҮМҮҮН АЛГА УУ. ТИЙМ БОЛ СОЛЬЖ ХОЛИХ ХЭРЭГ БАЙНА УУ ДАА.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Иргэн (59.153.115.87)
    Үнэндээ манай эдийн засаг өмнөх нийгмийн үед босгож өгсөн хот, үйлдвэрүүд, дэд бүтцийн суурь дээр л тогтож байна ш дээ. Бас өмнөх Засаг боломжийн өсөлттэй эдийн засаг, валютын нөөц, итгэлтэй орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт, хуультай засгийг АН-д хүлээлгэж өгсөн. Гэтэл сүүлийн 3 жил гаруйг Бондын өрийн засаглал гэхээс өөр бариад авчих юм хийсэнгүй. Энэ их өрөөс чанартай чанаргүй хэдэн зам л үлдэж байна. Замыг аль засаг тавьж байсан. Харин зам хөрөнгө босгодоггүй. Төр, эдийн засаг, нийгэм бүхэлдээ хямарчихлаа. АН баяртай гэхээс өөр үг унахгүй болчлоо.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Иргэн (59.153.115.87)
    Бид улс төрөөс залхаж байна. Гэхдээ энэ Засгийг ингээд байлгаад байвал улсаа ч худалдахыг үгүйсгэх газаргүй болжээ. УИХ-д ч мэдэгдэлгүй дахиад асар их хэмжээний зээл авахыг санаархсан нь МАШ ТОМ ЗӨРЧИЛ, МАШ ТОМ АЛДАА. Энэ шавилхан бүсгүй шударга, зоригтой байж чадсаныхаа төлөө АН-ханд элдвийн муухайгаар хараалгаж байгаа ч ард түмэн дэмжиж байгаа. Ядаж ХУУЛИА МӨРДДӨГ, ХУУРЧ МЭХЭЛДЭГГҮЙ Засаг байж байгаад сонгууль хүргэмээр байна.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (122.201.24.106)
    Огцруулах нь ЗӨВ ӨӨ. Юун нэмж зээл авах вэ Оюутолгой, Тавантолгойн асуудлыг УЛС оронд ашигтайгаар ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • %%%
      тэгээд чи шийдээч??? чадах юм шиг. Наад МАН чинь засаг барьж байхдаа юу шийдсийн. Хэн нэг нь юм хийхээр яах гэж ингэж новширч байдгийн. Наадуул чинь Засаг огцруулж чамайг улам л туйлдуулж байгаад өөрсдөө зөвхөн сонгуульд л оноо авч өөрсдөө сонгогдох санаатай л байгаа. Тэгээд дараа нь таг мартдагийн за ТЭНЭГЭЭ???????
      2016 оны 01 сарын 25
  • Зочин (182.160.39.101)
    тесогийн стандарт гэх масло транс тос гэдгийг эрдэмтэд баталлаа. монголын бүх ул боовыг хүнийг зүрхний дутагдалд оруулж үхэлд амархан хүргэдэг үргүйдлийн гол шалтгаан болсон энэ тосонд шарж байна.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    хүмүүсийн ажлыг хийлгээч дээ балайнуудаас болж бид чиргэдэх юм даа
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • Долдой
      чи огцрох сайдын гар цүнх баригч уу
      2016 оны 01 сарын 25
  • bold (202.70.45.230)
    neeree Do Ganbold gej gazar shagaisan, holduu gahain tolgoi shig sharatai adgiin muuhai yum baij bilee. bolovsrol medleg gej avah yumgui, oros bitgii hel mongol heleeree bichig useg tailagdaagui hernee shunalyn tulam, yum uzeegui adgiin archaagui er baij bilee. hachin urovdmoor byaruu baisansan, daraa ni bas uul uurhai ruu oroh geed honshooroo set tsohiulsan daa, gehdee turiig shantaajilj baigaad odoo bas neg yunii ch bilee dargantsar gesen shuu, er ni ter huniig uhval ih hemjeenii avilgal garna shuu, adgiin muu bandi baigaamdaa dogsomiin maanag huu ganbold gej
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.138)
    ard irged hohiroh yumdaa
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    ulsaa zarsan urvagch saixanbilegiig xurdan ogtsoruul.udaxgui naad novsh chin noyon uuliig bas zarax gej bna
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Хүсэл (103.229.120.241)
    Хөөрхий нөгөө муу Алтанхуяг чинь харин Монголоо гэж яваад барууны тэжээврүүдийн гарт хөнөөгдсөн юм байна. Одоо гадны гар бөл бологсод төрийн 3 өндөр суудлыг ахалж төрийг самарч байна. Ард түмэн минь анхааралтай байгаарай.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • сэхэл (103.229.120.241)
    Юун Монгол руу орж ирэх мөнгө вэ? Их өр гээч энэ нь орж ирэхгүй бол сайн шүү дээ. Сонгуулийн сурталчилгаанд л яваад дуусах мөнгө. Хэн зүгээр мөнгө өгөх юм. Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг гэж Орос ардын сайхан үг байна шүү. КИРГИЗ шиг газар нутгаа барьцаанд өгөх дээрээ тулах вий
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.93.54)
    Засгийн газар гишуудэд хариуцлага тооцдог хуулиа гаргах хэрэгтэй Уянгын зев шуу
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.11.90)
    Ene uyngad demjdeg yum gej bna uu ih hurald bainga l esreg knop darah yum.esreg bh ni hobbi ni yum bol uu
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.121)
    Сонгууль дөхлөө гээд хариуцлаг тоочохгүй байх нь буруу Үнэндээ өнөөгийн засагын газар бол анханаасаа гадаад дотоодын хулгайч нарын гар хөл болхоор гарч ирсэн засагын газар үүний тод илрэл нь Оюунтолгой Таван толгой гэрээ хэлцэл юм Алтанхуяаг муугүй ажилаж байсан Одоо засагын газарыг солилооч дээрдэх юм их бага нэхдээ солох хэрэгтэй салилоо нээд алдах зүүл байхгүй олнохоороо аваад үлднэ гэдэг нь тодорой энэ асуудалыг оруулсон хүмүүс үүнийг мэдэж л байгаа
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    10 цаг 31 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    15 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    15 цаг 27 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    18 цаг 45 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    18 цаг 46 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    18 цаг 51 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    19 цаг 26 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    19 цаг 34 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    19 цаг 37 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    19 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    19 цаг 50 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    20 цаг 1 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    20 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    20 цаг 30 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    20 цаг 53 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК