Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхлэх юм. Тус хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал багтаж байна. Тодруулбал, УИХ өнгөрөгч баасан гаригийн хуралдаанаараа хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгох тухай төслийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар Хүний хөгжлийн сангаас хүүхдэд олгох мөнгөн журмаа өөрчлөхөөр болсон аж. Энэ асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оруулах юм байна. Хоёр дахь чухал асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлэлцүүлэх аж. Үүнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл багтаж байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс харна уу.