Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд эхэлж гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Тодруулбал, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал, Засгийн газраас өргөн барьсан "Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм.
Харин гурав дахь асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх бөгөөд нууц асуудал аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)