Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад айлчилж байгаа юм. Түүнийг дагалдан Унгарын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн хоёр орны бизнес эрхлэгчдийг хамарсан, “Унгарын өдөрлөг” зохион байгуулж байна.
Энэ үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулна.
Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуйн 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ уул