Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ноён Орбан Виктор Монголд тавтай морил

2016-1-25
0
ЖИРГЭХ

        1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхэнд коммунизмын эсрэг хөдөлгөөн зүүн Европт хүчээ авч, улмаар Азийн Монгол хүртэл хүрээгээ тэлсэн. Өнөөдөр ч гэсэн эдгээр хөдөлгөөнүүдийн улс төрийн нөлөө дэлхий даяар хүчтэй хэвээр байгаа.


           Яг өнөөдөр Унгарын ардчилсан хөдөлгөөний удирдагч, ФИДЭС-Иргэний намын дарга, Европын холбоо төдийгүй, дэлхийн улс төрийн тавцанд өөрийн өвөрмөц бодлогоороо нэрд гарсан Ноён Орбан Виктор Монгол Улсад айлчилж байна.


Иймд миний бие энэхүү бэсрэг нийтлэлээрээ Унгарын нэрт улс төрч Орбан Викторын улс төрийн үзэл санаа, өвөрмөц бодлого, байр суурийн талаар уншигч таньтай санал солилцохыг хүссэн юм.
Европын холбооны улс төрчдийн дунд тус холбооны ирээдүйн талаар том маргаан, мэтгэлцээн цаг үргэлж явагддаг.


Зүүний хүчнийхэн Европын нэгдсэн улсыг байгуулах нь Европын холбооны гол зорилго гэж үздэг бол барууны хүчний намууд ихэнхдээ Европын холбоо нь Европын холбооны үндэстэн-улсуудын холбоо байж тэдний эрх ашиг, уламжлалт соёл, онцлогийг хамгаалан хүндэтгэх ёстой хэмээн үздэг билээ.


Орбан Викторын ФИДЭС-Иргэний нам нь Европын хамгийн хүчирхэг баруун төвийн намуудын нэг юм. Энэ ч утгаараа улс үндэстний эрх ашиг, консерватив буюу жам ёсны суурь үзэл дээр тулгуурласан бодлого хэрэгжүүлдэг ба бидэнд хүчтэй Европ хэрэгтэй, хүчтэй Европ нь хүчирхэг үндэстнүүдийн холбоо байх учиртай гэж үздэг.


ФИДЭС нам зургаахан жилийн өмнө сонгуульд ялж өр ширэндээ баригдсан /Грекийн араас дампуурна гэгдэж байсан/ Унгар улсыг хүлээн авч үндэсний эдийн засгаа аврах цогц бодлогуудыг дэс дараалалтай хэрэгжүүлж эхэлсэн байдаг.


2010 онд засгийн эрхийг авсан даруйдаа Олон улсын валютын санг /IMF/ нутгаасаа хөөж, хувьчлал нэрийн дор барууныхны хяналтанд орсон дулаан, цахилгааны эх үүсвэрүүдээ буцаан авч, цахилгаан дулааны үнийг эрс бууруулж, үндэсний банк, санхүүгийн байгууллагын бие даасан байдлыг хангаж, валютын зээл, ханшны зөрүүнээс болж өрөнд орсон мянга, мянган аж ахуйн нэгж, иргэдээ дампуурлаас аварч, олон жил татвараас зугтаж ирсэн транс-националь компаниудын татварыг эрс нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулж, эх орноо өр ширнээс нь богино хугацаанд салгаж чадсан юм.


Орбан Викторын үндэсний эрх ашгаа хамгаалах хатуу байр суурь барууныхны болон гадаадынхны дургүйг байнга хүргэдэг ч түүний нам сүүлийн жилүүдэд бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсаар байна.


Түүний нам эрх барьсан он жилүүдэд Унгар улс ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, үндэсний банкны бие даасан байдлыг хангаж, инфляцыг хязгаарлаж, бодлогын хүүг тэглэж, зээлийн хүүг 2 хүртэл хувь багасгаж, эдийн засгийн өсөлтийн индексээрээ Евро бүсдээ тэргүүлэх хэмжээнд хүрч чаджээ.
Тэрээр өөрийн илтгэлүүддээ “ ... Неолиберализм төгсч байна, орчин үеийн дэлхий ертөнцөд улс төр, эдийн засаг, нийгмийн цоо шинэ загвар хэрэгтэй байна. Орос, Хятад, Турк, Сингапурын тогтолцооноос бидэнд суралцах зүйл их бий. Брюсселизмын /Brussels/ тулгалт, хүнд суртал, гишүүн улсуудын эрхийг хэт хязгаарах оролдлого, Европын холбооны өрсөлдөх чадваргүй байдал зэрэг нь биднийг сулруулж байна” хэмээн байнга шүүмжилдэг.


Вишеградын холбооны /Visegrad 4/ хvчтэй тоглогч, Давид Камероны дотны анд тэрээр “Оросууд хуучин цагт биднийг танкаараа айлгадаг байсан бол одоо  барууныхан биднийг банкаараа айлгаж байна. Тэдний хооронд том ялгаа байхгvй” хэмээн неолиберализм болон мөлжлөгийн системийн эсрэг ч үгээ  шуудхан хэлдэг нэгэн.


Харин сүүлийн жилүүдэд тэрээр Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригийг эрс эсэргүүцэж “Оросгүй Европ, Европгүй Орос гэж байхгүй. ОХУ-ын ерөнхийлөгч Путин бол хамтарч ажиллах бүрэн боломжтой хүн” хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтарч ажиллах, улс төр, эдийн засгийн харилцаагаа улам сайжруулахын төлөө идэвхийлэн ажиллаж байна.


Саяхан тэрээр “Исламын улс орнуудаас Европын холбоо руу ирж буй цагаачдын урсгалыг нэн тэргүүнд зогсоох ёстой. Хэрэв зогсоохгүй бол энэ нь Европын холбооны мянга, мянган жирийн иргэдийн амьдралыг эрсдэлд хүргэх болно. Хүний эрхээс илүү үндэсний эрх ашиг гэж байдгийг сануулж, хэрэв Европын холбоо зоримог арга хэмжээ авахгүй бол Унгар улс өөрийн хилээ хааж, иргэдээ хамгаалах болно” гэдгээ шулуухан мэдэгдэж, шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн.


Түүний эрс шийдэмгий, зоримог алхамууд нь Европын холбоо болон барууны эсэргүүцэлтэй байнга тулгарсаар ирсэн ч тэрээр өөрийн байр суурь, үзэл бодлоо хамгаалж, авч үлдсээр ирсэн юм.
Мөн тэрээр дэлхий дахины эдийн засгийн төв Ази руу шилжиж, дэлхийн улс төрийн өрөг ч шинээр тавигдаж эхэллээ. Барууны ардчилал, либерализмыг экспортлох гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтсэн гэдгийг мэдэгдээд, 2011 онд “Зүүн рүү чиглэх нээлттэй бодлогоо” зарласан.


Дээрх бодлогын хүрээнд гадаад эдийн засгийн бодлогоо Ази руу чиглүүлэхээ амлаж, Азийн ихэнх улс орнуудад өөрийн элчин сайдын яам, худалдааны танхимаа байгуулж, Ази руу чиглэсэн гадаад худалдааг дэмжих зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.


Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжих суурь тавигдлаа.


Тэрээр “... Шинэ Унгар улс бол либерал улс биш, харин “хөдөлмөр шүтсэн” иллиберал улс байх болно. Либерализмаар явсан он жилүүдэд Унгар улс өрөнд баригдсан, нийтийн өмч хулгайд алдагдсан, хамгаалалтгүй болсон, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн үнэт зүйлс суларсан. Товчоор хэлбэл Либерализм үндэсний эрхийг сулруулж, үндэсний баялгийг цөлмөж, жижиг улс – үндэстнийг өрийн дөнгөнд оруулдаг. ... Бид либерал эдийн засгийн зарчмуудаас аль болох хурдан салах ёстой. Либерализм эцсийн амьсгаагаа хурааж байна” гэж хэлсэн байдаг.


Эцэст нь энэхүү нийтлэлээрээ ямар нэг улс төрийн үзэл баримтлалын талаар үнэн зөвийг шүүх санаа огтхон ч агуулаагүй бөгөөд зөвхөн өөрийн улс төрийн өвөрмөц бодлогоороо дэлхий дахинд танигдсан нэгэн эрхмийн улс төрийн үзэл бодол, байр суурийн талаар уншигч та бүхэнд товч танилцуулахыг зорилго болгосон нь энэ бөлгөө.



УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентийн бүлгийн дарга Ж.Батзандан
2016.01.25

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.118.98)
    welcome
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    10 цаг 30 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    15 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    15 цаг 26 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    18 цаг 44 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    18 цаг 46 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    18 цаг 51 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    19 цаг 25 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    19 цаг 34 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    19 цаг 36 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    19 цаг 38 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    19 цаг 49 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    20 цаг 0 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    20 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    20 цаг 29 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    20 цаг 52 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК