УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан 09.00 цагт товлогдсон ч 14.00 цаг хүртэл хойшилсон байна. Учир нь тус бүлгийн хуралд мэдээлэл хийх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай өргөтгөсөн хэлэлцээр хийж байгаа аж. Мөн УИХ-ын дарга З.Энхболд ч уг айлчлалтай холбогдуулан завгүй байгаа юм байна. Тиймээс тус бүлэг өнөөдрийн хуралдаанаа 14.00 цаг хүртэл хойшлуулжээ. АН-ын бүлэн өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцжээ. Бүр тодруулбал, Засгийн газрыг огцруулах асуудлаар ярилцах аж. Мөн нийслэлийн мандатын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
Т.Энхэлээ