УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд нэн хэрэгтэй нэгэн хуулийн төслийг хэлэлцэнэ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт юм. Уг хуулийн төслийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Дээрх өөрчлөлт орсноор хотоос 600 км алслагдсан аймгуудад гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас 50 чөлөөлнө. Хэрвээ нийслэлээс 1000 км хол аймгуудад гурваас доошгүй жил тогтвортой ажиллаж байгаа бол аж, ахуй нэгжийн орлогын албан татвараас 90 хувиар чөлөөлөхөөр тусгасан юм.
Т.Хулан