Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН:Ерөнхий сайдыг огцруулахад 100 хувь санал нэгдсэн

2016-1-25
0
ЖИРГЭХ

УИХ дах МАН-ын бүлэг хуралдаж гурван асуудалд санал нэгджээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. 


Тус бүлэг доорх гурван асуудалд санал нэгдсэн байна. Тодруулбал, 


1.    Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд огцруулах нь зүйтэй гэдэгт 100 хувь санал нэгджээ. 


2.    УИХ-ын дарга З.Энхболдыг өөрийн саналаар огцрох ёстой гэсэн шаардлагыг энэ долоо хоногтоо багтаан хүргүүлэхээр болсон байна. 


3.    Нийслэлийн мандатын тоог нэмэхийг эсэргүүцсэн байр, суурьт хүрэхээр болжээ. 


МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тайлбарлахдаа, 


1.    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварыг нэг ч төгрөгөөр нэмэхгүй гэж хэлчихээд ард түмнийг хуурсан. Тухайлбал, дэлхийн зах зээлд бензиний үнэ буурч байхад Монголд буураагүй явж байна. Буух боломж, бололцоог нь татвар нэмэх замаар хаасан. Мөн Малчдын амьдралыг хүнд байдалд оруулсан. Малын гаралтай түүхий эд, ноос, ноолуурын үнэ түүхэндээ байхгүйгээр унасан. Малчид нэг тэрбум долларын махыг гадны орнууд руу хэзээ гаргах юм бол гээд хүлээж байна.

 

2.    Амьжиргааны түвшнийг тогтоох судалгааг Засгийн газраас бүхэл бүтэн 6 тэрбум төгрөг зарцуулж явуулсан. Тэр судалгаандаа үндэслэн 300 мянган хүүхдэд мөнгө олгохгүй гэж шийдвэрлэсэн. Үүнээс болж иргэд бухимдсан. 


3.   Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх уг албан тушаалд очихдоо “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж байсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 2 хувь болж буурсан байна. Валютын ханш өсч түүхэндээ байхгүй өндөр боллоо. Мөн улсын төсөвт гурван удаа тодотгол хийсэн. 


4.   Шийдлийн Засгийн газар Монголын өрийг нэмэх гэж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 850 сая долларын зээл гадны орноос нэмж авахаар хөөцөлдөж байна. 


5.  Авлигалтай тэмцэх ажилд ахиц гарсангүй. Засгийн газраас үндсэн хуулийн цэцийг хахуульдаж Лексус 570 маркийн машин өгсөн. Мөн сайд нь ажлын өрөөндөө авлигал авсан гэх мэт үе, үеийн засгийн газрын түүхэнд байхгүй үйлдлүүдийг гаргасан. Энэ мэт үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах саналд нэгдсэн гэв. 

 

Д.Хаянхярваа: УИХ-ын дарга З.Энхболд дарангуйлагч болсон байна 

 

Харин тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэр ашиглан эрх, мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа. Тухайлбал, хуулийн төслүүдийг ялгаварлаж хэлэлцдэг мөн дэгийн хуулиар завсарлага өгдөггүй, гишүүдийн үг хэлэх эрхэнд халддаг, тэднийг элдвээр доромжилдог өөрт нь таалагдсан хуулийн төслийг хүлээж авдаг таалагдаагүйгээ хүлээж авдаггүй гэх мэт УИХ-ын даргад байж болохгүй ёс зүйгүй авирыг гаргаж байна. Тиймээс УИХ-д өөрийн саналаар огцрох ёстой гэсэн албан ёсны шаардлагыг хүргүүлж байгаа. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байхад онгоцонд явж байгаа Н.Батцэрэг сайдыг байнгын хорооноос чөлөөлж оронд нь Г.Батхүү гишүүнийг оруулж хүч түрж асуудлыг шийдэх гэсэн. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг олноор гаргасан” гэлээ. 

 

Н.Номтойбаяр: Мандатын тоог хуучин хэвээр нь үлдээе 

 

Нийслэлийн мандатыг нэмэх асуудлаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ярихдаа  "Хүн амын 45 хувь буюу 1.4 сая иргэн амьдарч байна. Тэдний төлөөлөл чамлалттай байна гэсэн асуудлыг З.Энхболд дарга тэргүүтнүүд ярьж байгаа. Энэний цаана намын нэрээр сонгогддог 28 гишүүн байдаг. Хувиар нь дүйцүүлж бодвол 14 суудал байгаа. Амьдрал дээр 28 гишүүн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Энэнтэй холбогдуулж зарим гишүүн санал гаргаж байгаа. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн үндсэн ажил үүргийн хуваарь нь хэдийгээр улс орны хэмжээнд гэж байгаа боловч нийт хүн амаа хэрхэн төлөөлж ажиллаж байна вэ. Жишээ нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жагсаалтаар сонгогдсон гишүүдээс нэг нь ч миний сонгогдсон тойрогт ажиллаж байгаагүй. Үлдсэн 28 гишүүний ажиллаж байгааг нь харвал ихэвчлэн гадаад руу явдаг. Тойргоос сонгогдсон нь төдийлөн гадаад томилолтоор явдаггүй. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдээс хэд нь хууль санаачлав. Тойргоос сонгогдсон гишүүдийн санаачилж байгаа хууль, гаргая гэж байгаа шийдвэр нь иргэд сонгогчдоос өгсөн үүрэг даалгаварт тулгурлаж тойргоос сонгогдсон гишүүдийн бодлого үйл ажиллагаа удирдагдаж явдаг. Гэтэл жагсаалтын 28-ыг хэн удирдаж яаж яваад байна вэ гэх мэтчилэн анхаарах асуудал бий. 28 дотор улстөрчид зонхилж байна. Гэтэл мэргэжлийн салбарынхан орхигдож байна гэж санал гаргаж байна. Хотын инженер хүнс хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн хүн байж яаагаад болохгүй гэж. Уул уурхай үйлдвэрлэл гэх мэт мэргэжлийн хүмүүсийн үүрэг оролцоо төрийн бодлогод дутагдаж байгаа зүйл бий. Үндсэндээ 28 нийслэлийг хариуцаж ажилладаг байгаа" гэлээ. 

 

МАН-ын бүлгээс уг асуудалтай холбогдуулан нийслэлийн иргэдээс судалгаа авсан байна. Энэ талаар С.Бямбацогт "Мандаттай холбоотой асуудлаар МАН нийслэлийн хэмжээнд 1000 иргэнийг оролцуулсан судалгаа хийсэн. "Аймгийн мандатыг цөөлж хотод нэмэгдүлэх асуудал ярих юм бол та дэмжих үү" гэж асуухад алслагдсан бүс нутаг эзгүйрч тэр хэрээр үндэсний тусгаар тогтнолд аюул занал учирна гэж оролцогчдын 43 хувь, үзсэн" гэлээ. 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • ЖЖ (103.229.121.218)
    Бямбацогтын Ховд хоч нь яндан гэдэг. Яндан Бямбаа л гэдэгсэн. АН их юм хийж бгаа шүүү, сайн зүйл олон бий
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • ,d,qd,qmd (50.141.33.85)
    novshiin kommunistuut
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (164.82.84.24)
    Zailtsgaa
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.93)
    Ogtsroh heregtei.... Ардчилсан нам 2012 онд хүн шиг амьдруулна гээд л бөйсан. Энэ ядуу амьдралыг өгөх гээд байжэ
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Irgen (202.131.252.213)
    Ogtsruulah ni zuv
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.239)
    Saihanbugs pizdag uter turgen zailuul
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.24.197)
    Огцруулах нь зөв.Нэгэнт хүн хэлээрээ, мал хөлөөрөө байж болохгүй бол өөр яах билээ.Эх орон газар усныхаа төлөө, ядарсан ард түмнийхээ төлөө Шатвал шатацгаая, эх орон газар шороогүй бол гишгэх газаргүй хөлтэй хүн байгаад ч яах юм билээ. Газар шороо, унасан газар угаасан усыг минь гадныханд өгч байгаа Сайханбилгийнхэн биднийг нухчин дарахын тулд олон нийтийг үймээн самуунд дуудлаа гэж буруутган цэрэг цагдаа, шүүх прокурорыг дайчлан оролцуулж, өөрийн мэдлиййн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байнга ухуулга сурталчилгаа явуулж хүмүүсийг төөрөгдүүлэхийг хичээж байна.Үүнд бүү автацгаа.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.16)
    Ardiin namiihan mini awarch orshoo
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.94.79)
    Хэцуу бна ш дээ. Амьдрал улам доройтлоо.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (202.55.191.76)
    төсвийг 10 хувь хассан гээд цалинг 10 хувь хасч байна, Ерөнхий сайд аа энэ зөв уу, Амьдрахад хүнд байна шүү, Таны ярьдагаас эсрэг арга хэмжээг доод албан тушаалнууд аваад байна
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • 999 (202.131.238.115)
    МАН-хан Засгийг унагаснаар хэнд ашигтай??? Ингэснээр ард түмний амьдрал улам л хэцүүднэ. Харин өөрсдөө сонгуульд оноо авах гэсэн л үйлдэл. Үнэхээр ард түмнээ боддог бол Засгаа тогтвортой байлгая гээд дэмжээд ажиллах байсийн биш үү.Ер нь МАН засгийн эрх барьж байхдаа ямар бүтээн байгуулалт хийж, ард түмний төлөө яг юу хийсийн???? Ардчилсан намыг юм хийгээд, ард түмний амьдралд хэрэгтэй юм хийгээд ирэхээр л нэг их ард түмний нэр барьсан, хайртай дуртай болсон хүмүүс л байхийн. Харин ч тэр АРД ТҮМЭН чинь энэ АН-ыг Та нар ажиллаад өг гэж сонгосийн Та нарыг биш. Ард түмэн ядуу байна ууу баян байна ууу Та нарт бол хамаагүй, харин Засаг унагаснаар Та нарын зөвхөн сонгуульд зориулж өөрсдөө оноо авах гэсийн хогийн санаа шүү. Монголчуудаа сонгуульд МАН-ыг гаргаж хэрхэвч болохгүй.Яагаад гэвэл тэд зөвхөн өөрсдийнхөө хэдэн гэр бүлийн төлөө л ажилладаг юм.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.156)
    BYMBATSOGT TA HUN TORLO OL GAMSHIG BOLSON TSARAITAIGA ULSIG ADILHAN BOLGOH GE YU
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.213)
    МАН-ынхан АН-ыг эсэргүүцэж байвал боллоо гэж хараад эерэг сөрөг байдлыг харахгүй байна. Бүгд муу бол сайн гэж байхгүй.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.94.79)
    Uneheer hetsuu bna. Ajil zogsood 2 jil ajilgui bna. Amidrah hund bna. Hen bh ni gol bish ene uls orniig sergeemeer bnaa
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.39.226)
    МАН одоо л амь орж нам шиг болохнуу даа?
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • нам (182.160.1.27)
    МАН илэрхий шударга болох гэсэн асуудлыг эсэргүүцээд байх юм. Жиш Улаанбаатарын мандатыг нэмэхгүй гэнэ, бас Намуудын тухай хуулийг эсэрггүүцэх юм. Энэ 2 асуудал дээр МАН илт давуу байдлаа хадгалах гэнэ. МАН шударга бус нам.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • 999
      Яааааааг үнэн шүү хогийн шаарууд
      2016 оны 01 сарын 25
  • иргэн (150.129.142.61)
    АМЬСГААНУУД
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.242)
    Засгийн газрыг тогтворгуй болгох эхлэл З Энхболд Гарамгайбаатар нараас эхтэйг намын гишууд ярьж хэлж байгааг мэдэж байгаа
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.33.174)
    тесогийн стандарт масло транс тос гэдгийг эрдэмтэд баталлаа. монголын бүх ул боовыг хүнийг зүрхэний дутагдалд оруулж үхэлд амархан хүргэдэг үргүйдлийн гол шалтгаан болсон энэ тосонд шарж байна.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.242)
    Энхбаяр юу бэ Монгол тороор тоглохоо зогсоо! Богц богц монгоор Монголоо худалдсан сайдууд гуай Дэнс дэнс монгоор дэлхийг ч худалдаж мэдэх сайдууд гуай
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Гишуун (202.9.41.242)
    АН одоо боллоо Хуулиар хаалттай юмыг МАХН бий болгосны хучинд 2012 оны сонгуульд олон боллоо Нэр дэвшигшээ еронхийлогч болголоо Арай юм хийж эхэлсэн Алтанхуягийн ЗГ-ыг огцрууллаа Гансухийг нь хорьлоо Энхсайхны ажлыг гацаалаа Оорсдоо нилээд дураараа дургилаа Одоо бур ходоог эзэнгуй болгоно ч гэх шиг Бух зуйл хэмжээтэй гэдгийг ойлгох хэрэгтэй
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • АН-ын ахмад гишуун (202.9.41.242)
    Мэдсээр харсаар байгаад хариуцлага тооцож чадахгуй бол оорсдод нь хариуцлага тооцдог нь энгийн логик шуу Анхнаасаа Амаржаргалыг сонгох байсан юм Мордохын хазгай гэгч боллоо
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энхбаяр дарга шудрага ёс бүлгийн хурал удирдахдаа засгийг огцруулж болохгүй гэж хаатуу зогссон туйлбартай улс төрч юм гэдгээ харууллаа. Харин ман намын хуйвалдагчид урвагчид шар авгай хормой дор нуугдаад зүүгдээд махн д атаархаад хол явахгүй шүү ман нам удахгүй бутарч махн мандана
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.45.230)
    ene 2 nam hoyulaa budaa. dund ni ene mongol ard tumen yanaa? ireh songuuliar yamar teneguud ni garahiin bol? gishuudiin chadvar, medleg, setgel, bur haragdah tsarai ni hurtel ulam l dordood baigaamdaa, mongolyn hamgiin teneg, bas hamgiin tsarai muutai yumnuudiin tsugluulga boltsiin
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Ман намынхан тэргүүн зэргийн луйварчид махн намтай эвссэн болохоор л хорсоод байгаа нь тэр тэгээд шар авгайн хормогчинд нуугдаж байснаа ил гарах гэж толгойгоо цухайлгаж эхэллээ дээ
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Огцруулж чадахгүй байж ман намын махан толгойнууд мөнч их мөрөөдөв дөө
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Засаг (124.158.111.6)
    Зөв хүн гарч ирвэл үлдсэн хугацаанд гялайлгаад цэлийлгээд өгөхгүй ч гэсэн ард түмэн нь бухимдаад бхгүй байлгүй дээ...
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Sonnen (103.26.193.134)
    Гарууд ямар ялгаа хараад коммент бичээд байнаа. Сольсон солиогүй ямар ч ялгаагүй шүү дээ. Бүгд л луйварчид.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Иргэн (43.228.130.46)
    Ул суурьтай, үндэслэлтэй ярьж байна. Мандатны асуудал бол цэвэр АН-ын сонирхол төдийн зүйл. Ажилаа хийж чадахгүй байгаа засаг огцрох нь зөв
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.111.7)
    Ард түмний амьдрал өдрөө өдөрт унаж байгаа учраас үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа засаг огцрох хэрэгтэй. Хэний засаг байх нь ард түмэн бидэнд ямар хамаа байна
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (43.242.242.139)
    Erunhii saidiig butelgui zarim neg said nartai ni huuj ywuul. Mah eportlood ih hatuu mungu olj irne geed hudlaa yrisan brumaag ch gesen zailuulbal taarna. yaman deer hi ochihoor ajlaa meddeg hun bhgui hamaatan sadan tanidga nuhduu shurguulchihsan balai awgai bilee. ymar uymnii ulsturch baidgiin. gertee ach zeegee harj suuwal turd oruulj bui tuunii huwi nemer
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ ховдын квадрат толгой үнэхээр хоосон толгой юмаа. Ийм популист яахаараа ховдчууд дундаас тодордог байна?
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    orond ni uyanga yumuu baasanxuug ulsiin ix xuraliin darga bolon eronxii saidaar tavina shuu ,, esvel ganbaatariig.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.249.82.66)
    Ene MAHgaruud mongoliig horolj duusahgui yum aa.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр энэ өгөр нам мөхөл рүүгээ уянгын хормойноос зүүгдээд арилах нь дээ. Монгол орныг хэдэн арван жил сүүлийн 20 гаруй жил сүйрүүлж хаячихаад идэж цадаад одоо ард түмэн хэрэггүй гэж новшихч байгаа цариа нь тэр. Хуучин махн бол өөр шүү. Тэр нам энэ олигархижсан хөрөнгөтнүүдээс шал өөр нам юм шүү монголчуудаа. Одоо засгаар тоглож оноо авдаг цаг биш харин засгийг улам шавдуулж хүнд байдлаа хөнгөвчлөх үе шүү. Хэрэв энэ хорон санаатнуудын санаа нь биелэвэл гадаад ертөнцөөс монгол бүрмөсөн тусгаарлагдаж бүх гадаадын хөрөнгө оруулалт зогсож тэрбүү хэл оюу толгойн бүтээж байгуулалт царцаж эх орон минь дампуурал руугаа чиглэж монголчууд бид ялангуяа жирийн иргэд бид туйлын ихээр хохирох болно
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • би
      Чи МАН-ын хүчинд өдий зэрэгтэй байгаа шүү
      2016 оны 01 сарын 25
  • Зочин (202.21.106.138)
    zuv.ogcorson deer
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.14)
    Ugui mun iigeed buruu tiisheegeen hazaidgiimsh buruul nam yum daa
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    3 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    4 цаг 2 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    6 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    7 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    7 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 46 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 14 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 26 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    8 цаг 45 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    9 цаг 10 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    9 цаг 21 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    9 цаг 42 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    9 цаг 46 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    10 цаг 5 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    10 цаг 26 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    10 цаг 33 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    10 цаг 59 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    11 цаг 6 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    11 цаг 12 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    11 цаг 15 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК