Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Нарантуул”-д 1000 гаруй хүн ажлын байртай боллоо

2016-1-25
0
ЖИРГЭХ

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний зах шатаж, тухайн төвийнхөн болон олон зуун түрээслэгч нар эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнээрээ хохирч байсан билээ. 

Тэр үед энэ захыг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу “Хорлон сүйтгэх ажиллагаа. Хаанаас ямар зорилгоор ийм зүйл хийж олон зуун жирийн иргэдийг хоолноос нь салгах санаа агуулав. Тэр хүн хэн болохыг таамаглаж байгаа” гэдгээ хэвлэлээр мэдэгдэж байсан удаатай. Өнөөдрийг хүртэл галын шалтгаан, хэрэг бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа. Гэхдээ шатсан захын буурин дээр таван давхар орчин үеийн технологийн шийдэлтэй, харуул хамгаалалт, дохиоллын систем сайтай төв сүндэрлэж үйл ажиллагаагаа эхлүүллээ. 30 орчим тэрбум төгрөгийн өртөгөөр 2 жилийн хугацаанд олон улсын жишигт нийцсэн худалдааны төв барьжээ. Эдийн засгийн байдал дордож, аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгож, зарим нь үүд хаалгаа барьж, олон зуун хүн ажилгүйчүүдийн армид шилжиж буй ийм үед Нарантуулын хүнсний захад 1000 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн нь хямралын үеийн таатай мэдээ. Өмнөх хүнсний захад 450 түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо 1000 гаруй худалдаа эрхлэгч наймаа арилжаа хийх боломжтой болжээ.

 

Түүнээс гадна Хүнсний төвийн захиргаа, лаборатори, хамгаалалт, үйлчилгээнд л гэхэд 100 гаруй хүн ажиллаж байна. Дээрээс нь тэрэгчин гээд зах дагаж хоногийн хоолныхоо мөнгийг олдог борог амьдралтай хүмүүс ч цөөнгүй бий. Тэдэнд ч гэсэн орлого олох эх үүсвэр нэмэгдэж байгаа хэрэг. Үнэндээ Монгол Улсын дундаж болон дундаас доогуур орлоготой иргэд үнийн хямдыг нь бодож голдуу л Нарантуул захыг зорьдог. Мөн 21 аймаг, 300 гаруй сумын худалдаа үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ эндээс л татдаг . Тийм болохоор Монгол Улсын төвлөрсөн худалдааны төв ч гэж хэлж болох юм. Их хөлийн газар болохоор хүнсний захын бүтээгдэхүүний борлуулалт сайтай. Тийм болохоор энэ төвд лангуутай, павилионтой болохыг зоригсод олон. Нэгдүгээр давхарыг тэр чигт хуучин түрээслэгч нарт зориулжээ.

 

Харин түрээслэхгүй худалдаж байгаа болохоор павилион түрээслэх хүсэлтэй хүмүүс олон байгаа төдийгүй, эрэлттэй байгаа аж.

 

Өөрөөр хэлбэл,энэ давхарын павилионуудыг өмнөх захынхаа түрээслэгч худалдаа эрхлэгч нар давуу эрхтэйгээр олгож юм байна. Тэд хоёр жил гаруйн хугацаанд хохирлоо, шатлаа гэж дайралгүй хүлээцтэй байж, ажлын байртай болохыг чухалчилж байсан. Захын удирдлагууд хэлсэндээ, тохирсондоо хүрч буцаагаад ажлын байртай болгочихвол бид гомдлохгүй” гэж гал гарсны дараахан наймаачид тайлбарлаж байсан юм. Тийм ч болохоор энэ худалдаа эрхлэгчиддээ таатай боломж олгох нь ч аргагүй биз ээ. Хоёроос дөрвөн давхарын бүх павилион, үйлчилгээ, худалдаа хийх талбайг түрээслэхгүй, худалдаалж байгаа юм байна. “Баялаг Ундраа” худалдааны төв өмнөх худалдааны төвөөс ялгаатай нь иргэдэд ажлын байрыг нь түрээслэхгүй худалдаж эзэмшилд нь бүрэн шилжүүлж өгч байгаа аж. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид нэг түрээслэгчийн мэдэл, барьцаанд бус хамтын хөрөнгөтэй болж байна. Энэ хэрээр бизнес нь баталгаатай болсон гэсэн үг. Харин түрээслэхгүй худалдаж байгаа болохоор павилион түрээслэх хүсэлтэй хүмүүс олон байгаа төдийгүй, эрэлттэй байгаа аж.

 

“Баялаг Ундраа” төв үнэхээр тохилог аж.  Худалдаачин, үйлчлүүлэгчдийн  аль алиных нь тав тухыг хангахад онцгойлон анхаарсан нь анзаарагдана. Зай талбайгаа хэмнэж аль болохоор олон павилион  гаргах гэж зориогүй нь илт.  Хоорондын зай талбиун, давхар бүрийн үүдний хэсэг цэлийсэн том танхимтай. Ерөнхийдөө л зорчих хэсэг нь чөлөөтэй байхыг чухалчилжээ . Дөнгөж нээгдэж байгаа болохоор үйлчлүүлэгч ч цөөхөн байлаа. Хуучин Хүнсний зах зээл лангуу түрээслэн ажиллаж байсан худалдаачид павилионоо тохижуулж, бараагаа өрж, ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ базааж харагдана. Жимс, гоо сайхан зэрэг цөөн хэдэн тасаг ажиллаж эхэлсэн байна. “Баялаг Ундраа” худалдааны төвийг 2015 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авчээ. Сантехник, агааржуулалт, дулаан, цахилгааны шийдлийг нь  герман болон ОХУ-ын чанартай бүтээгдэхүүнээр хийжээ. Галын дохиололын систем нь Германы БОШ бренд, гал унтраах SPRINKLER-н нэгдсэн системтэй. Галын дохиололын бүрэн автомат системтэй, цахилгааны хоёр эх, дулааны олон эх үүсвэртэй. Дулааны радиаторыг тосолоор дүүргэж, салхивчтай холбосон нь  салхивчны төхөөрөмжүүдийг халуун хүйтнээр үлээх боломжтой болгосон байна.  Ингэснээрээ  гал  аюулгүй байдлыг бүрэн хангасан, гал, элдэв хэрэг зөрчил  гарлаа гэхэд камерын хяналтын бичлэг  устахгүй давхар бичигдэн хадгалагдах аж.

 

​Худалдаа эрхлэгч Д.Оюунцэцэг:Энэ хүнд итгэсэн

 

-Нарантуул захаа л бараадаж, олон жил наймаа худалдаа хийж байна. Хүнсний зах шатахад үнэхээр хүнд байсан. Ингээд ажлын байргүй, ажилгүй болдог юм байж дээ гээд л. Тэр үед Нарантуул захыг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу асар их хохирлыг амссан ч түрээслэгч бид нартай уулзаж ажлын байрыг нь сайжруулан барьж өгнө. Хохиролгүй болгоно, битгий санаа зов  гэдгээ хэлсэн. Энэ хүнд итгэсэн. Тэр амлалтаа биелүүлж биднийг өнөөдөр ийм тохилог ажлын байраар хангаж өгсөнд баяртай байна. Биднийг хуучин түрээслэгч гээд гэрээгээ тулгаж нягтлаад тохиролцсоны дагуу павилионыг өглөө. Бид сар бүр түрээсээ төлөөд л наймаагаа хийгээд явна. Энэ удаад Хүнсний захын павилионуудыг  түрээслэх  биш  наймаа эрхлэгчдэд худалдах зорилготой юм билээ. Бидэнтэй   гэрээ хийсэн учраас нэг давхарыг нь хэлсэндээ  хүрч түрээслэж байгаа. Түрээсийн төлбөр нь бусад захуудтай харьцуулахад хамаагүй хямд талдаа шүү.

 

Иргэн Л.Цамбажав:Бид бүгдээрээ буцаж ирж байгаа

 

-Би 1999 оноос хойш ажиллаж байгаа хүн. Хүнсний захын түрээслэгч, махны худалдаа эрхлэгч. 2013 оны 8 сарын 23-нд манай худалдааны төв учир битүүлэг шалтгааны улмаас шатсан. Худалдааны төв маань шатсны дараахан бид  үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу болон компанийн удирдлагуудтай уулзсан юм.  Хохирол барагдуулж төлүүлэх асуудлыг орхиод ажлынхаа байрыг гаргаж өг гэсэн шаардлага тавьсан л даа. Худалдааны төв  маань  ингээд үүд хаалга нээж байгаад баяртай байна. Миний амьдралыг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлж ирсэн болохоор захдаа элэгтэй хүн дээ, би. Олон жил түрээс нэмээгүй. Бага үнээр барьж ирсэн нь энэ захын удирдлагуудын жудагтайнх. Захаа шатаж,  амаргүй нөхцөл, сорилт бидний өмнө тулгарсан ч бид хамтдаа давж чадлаа. Шинэ хүнсний зах баригдтал бид өөр худалдааны төв, захууд, дэлгүүрт лангуу түрээслэж ажиллаж ирлээ. Одоо бүгд буцаж ирж байна. Энэ юуг хэлээд байна гэхээр борлуулалт сайтайгаас гадна түрээсийн төлбөр бага байдагтай холбоотой. Тийм болохоор Нарантуулынхаа хүнсний захаас холдох дургүй байгаа хэрэг. Хажуу талд нь  задгай талбайд том зах байрлаж байгаа болохоор хүний урсгал үнэхээр ихтэй байдаг юм.

 

-Хуучин хүнсний захад хэчнээн түрээслэгч байсан юм бэ. Одоо бүгдээрээ эргээд  ажлын байртай болсон уу?

 

-2013 онд 480-аад хүн ажлын байргүй болсон. Одоо бүгдээрээ ажлын байртай болж байна.   Эдгээр хүмүүсийн цаана гэр бүл гэж бий. Тэр хэрээрээ л өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхэд тусалж байгаа хэрэг. Өнөөдөр хохирогч  гэж байхгүй ээ. Тэр  бараан  зүйл ард хоцорлоо.

 

-Улс орны эдийн засаг хямралтай байгаа үед  иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа байгаа байх.  Худалдаа эрхлэгчдэд хэр мэдрэгдэж  байна вэ?

 

-Хямралын үед  Нарантуул захын орлого нэмэгдэх байх гэж бодож байна. Яагаад гэвэл хүмүүс хэмнэхийг л чухалчилж байна. Хамгийн хямд үнээр бараа, бүтээгдэхүүн борлуулдаг газар бол Нарантуул. Тийм болохоор төвийн гэлтгүй хөдөө орон нутгаас маш олон үйлчлүүлэгч зорьж ирдэг.  Нэг жишээ татья  л даа. “Миний Монголын сүү”  л гэхэд Нарантуулаас 2000 төгрөгөөр худалдаж авна. Дэлгүүр, супермаркетуудад  2300-2500 орчим төгрөгөөр  борлуулж байгаа. Тэгэхээр орлого багасч байгаа бол хаанаас сонголт хийвэл хэмнэлттэйг иргэд хэлүүлтгүй мэдэж байгаа.

 

-Та бүхэн зах шатсны дараа хохирлоо барагдуул гэхгүй ээ, буцаагаад ажлын байр гаргаж өг гэж тохиролцсон гэсэн.  Үүнээс харахад энд наймаа хийхэд үнэхээр ашигтай юм аа даа. Өмнө Бөмбөгөр зах шатахад түрээслэгчид хохирлоо төлүүлнэ гээд бөөн шуугиан дэгдэж байсан?

 

-Хохирлыг тэр дор нь нэхсэн бол олгох л байсан байх. Бидэнд ажлын байр л илүү чухал байсан юм. Биднээс илүү Сайхансамбуу л их хохирсон байх. 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө нь үнс болсон шүү дээ. Тэр хүн дахиад 30-аад тэрбумыг зарлагдаад шинээр барьлаа.

 

-Худалдаа эрхлэгч Ч.Цогтсайхан: Алхам тутамд камер суурилуулсан

 

-10 жил гаруй худалдаа эрхэлж байна. Ийм тохилог орчинд  худалдаа эрхлэх ажлын байртай болсондоо баяртай л байна. Алхам тутамд камер суурилуулсан учраас хулгай гарах зэрэг  иргэдийг хохироохгүй байх боломжийг олгож өгчээ. Захын лангуу хооронд, зорчих танхим нь үнэхээр зай сайтай. Шамбааралдуулаагүй.  Давхар бүрд л  гэхэд 2 лифт зогсоно. Тэгэхээр ачаа бараагаа аваад үйлчүүлж байгаа хүмүүст чирэгдэлгүй байх сайн талтай  л гэж харж байна.

 

Худалдаа эрхлэгч Б.Болормаа: Бараа бүтээгдэхүүний маш өргөн сонголттой

 

-Арваад жил энэ захад наймаа эрхэлж байгаа. Таван давхар иж бүрэн харуул хамгаалалттай,   хөргөлтийн системтэй байранд үйл ажиллагаагаа эхэлж байгаадаа сэтгэл өөдрөг л байна. Байнга бүтээгдэхүүнээ шинжлүүлдэг. Өмнө нь ч гэсэн тийм байсан. Одоо бүүр л хяналт улам сайжирсан нь ажиглагдаж байна. Бид нарын хэрэглэж байгаа жин баталгаатай, худалдагч болгон  эрүүл мэндийн дэвтэртэй, бараа бүтээгдэхүүн бүгдээрээ гаалийн, болон шинжилгээний бичигтэй. Манай худалдааны төв нь бараа бүтээгдэхүүний маш өргөн сонголттой, хамгийн хямд үнээр борлуулдаг зэрэг давуу талтай.

 
 Худалдааны төвийн зүгээс хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг чанд баримталж чанартай, өнгө үзэмж сайтай лангуу, павилион, хөргөгч, хөлдөөгчөөр хангасан.

 

 Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, чанар аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьдгийг тодруулахаар “Баялаг Ундраа” төвийн эрүүл ахуйч Ж.Оюунтуяатай уулзлаа.

 

-Магадлан итгэмжлэгдсэн мал эмнэлэг, эрүүл ахуйн лаборатори  үйл ажиллагаа явуулж байна.  Тухайн хүнсийг хадгалах темпатураас хамаараад 7, 14, сар, улирал гэсэн хугацаатайгаар дээж авч шалгахаас гадна өдөр тутамд эрүүл ахуйч нар хяналт тавин ажиллаж байна.Манай төвийн

 

 1-р давхартаа чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулна.  Худалдааны төвийн зүгээс хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг чанд баримталж чанартай, өнгө үзэмж сайтай лангуу, павилион, хөргөгч, хөлдөөгчөөр хангасан.

 

2-р давхарт бүх насний хүмүүст зориулсан бэлэн хувцас, үндэсний хувцас, гутал, цаг, нүдний шил зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна.

 

3-р давхарт  мөн Бэлэн хувцас борлуулах ба эмийн худалдаа, эмнэлэг, үсчин, гоо сайхан, маникьюрийн үйлчилгээ үзүүлэх цэгүүд байрлана.

 

4-р давхарт гэр ахуйн бараа бүтээгдэхүүн худалдана үүнээс гадна Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн /know how/ бүхий сүлжээ ресторанууд иргэдэд үйлчлэнэ. Худалдааны төвөөр үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай, амт чанартай хоол, зуушаар үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд газ / шингэрүүлсэн шатах хийн цогц шийдэл /-аар ажилладаг хийн тулга байрлуулах боломжтой болгосон гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Saraa (103.26.194.2)
    Narantuuliin teneg nuhduud yumaa shataalgachaad l Saihansanbuud amjilt huseed suuj baidag humuus dee.
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (185.64.197.236)
    Sn bn,yadarsan olon tumnii min zah shde
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.44.146)
    хотын төвөөс хогийн захыг нүүлгээч.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.225.196)
    мундаг хүн юмдаа.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (203.91.119.102)
    Баяр хүргэе. Эр хүн хэлсэндээ гэж. Сайхансамбуу гэдэг хүн сайны үлгэрийг үзүүлж байна. Ийм хүмүүсийг дэмжиж байж, эвийн хүчээ нэгтгэж, хэл амаа ололцож байж монгол улс маань хөгжиж монгол улсын иргэн бүр сайн сайхан амьдралд хүрнэ.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү
      2016 оны 01 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    3 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    4 цаг 2 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    6 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    7 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    7 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 46 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 15 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 26 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    8 цаг 45 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    9 цаг 10 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    9 цаг 21 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    9 цаг 43 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    9 цаг 47 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    10 цаг 5 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    10 цаг 27 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    10 цаг 34 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    10 цаг 59 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    11 цаг 6 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    11 цаг 12 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    11 цаг 16 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК