Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдол ургийн өсөлтөд нөлөөлж байна гэв

2016-1-25
0
ЖИРГЭХ


“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” Олон улсын зөвлөгөөн болж байна

 

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” Олон улсын зөвлөгөөн өнөөдөр /2016.01.25.Даваа гараг/ Шангри-Ла олон улсын зочид буудлын их танхимд болж байна.

Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого, шийдвэр гаргагчдын нийтдээ 160 гаруй төлөөлөгчид оролцож байна.

 

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын илгээлтийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо уншиж танилцуулав.

 

Улсын Их Хурлын дарга илгээлтдээ, “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхний амар амгаланг айлтгаж, Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дахинаа гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт эндэж байна. Үүний нэг томоохон шалтгаан нь архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болсон агаарын бохирдол юм.

 

Улсын Их Хурлаас 2012 онд “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийг шинэчлэн баталснаар хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих, агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

 

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон гэр хорооллыг барилгажуулах, сайжруулсан болон хийн түлш хэрэглэх зэрэг томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх, “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-д оршдог айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээр хангах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урамшуулал олгох зэрэг холбогдох журам, стандартыг батлан мөрдүүлж, агаарын чанарын мэдээг олон нийтэд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч агаарын бохирдол төдийлөн буурахгүй, Монгол Улс агаарын бохирдол өндөртэй орны тоонд багтаж энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

 

Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зулбалт, дутуу төрөлт, ургийн төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх эрсдлийг нэмэгдүүлэх, хүүхдийн оюун санаа, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдгийг олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөс эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр салбар хоорондын уялдааг хангасан, нотолгоонд тулгуурласан, хэрэгжихүйц, үр дүнтэй зөвлөмж гаргах нь чухал гэж үзэж байна. Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бид бүх талаар дэмжин ажиллана гэдгээ энэ дашрамд илэрхийлж, “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

 

Энэхүү зөвлөгөөний үеэр “Монгол Улсын агаарын бохирдол: Өнөөгийн байдал, олон улсын туршлага", “Нотолгооноос үйл ажиллагаанд-Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, бууруулах арга зам”, “Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, эрүүл мэндийг хамгаалах арга замууд”, “Цаашдын чиглэл-Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах, үнэлэх” сэдвээр салбар хуралдаанууд өрнөх юм.

 

Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй "Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын зөвлөгөөнд оролцож буй гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл Та бүхэнд болон танай хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдлыг оруулсан байна. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсдэг бөгөөд үүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг. Агаарын бохирдлыг бууруулан, улмаар хүн амын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр баримталж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин, олон улсын байгууллагуудын техник, болон санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг уялдуулах, хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаарх туршлагыг судлан мэдээлэл солилцож, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэтэй санал, зөвлөмж гаргана гэдэгт итгэлтэй байна" гэв. 

 

Салбар хуралдаан эхлэхийн өмнө “Цэвэр агаар-Эрүүл ирээдүй” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, агаарын бохирдлын талаарх хүүхдүүдийн дуу хоолойг сонсч, тэдний уран сэтгэмжээр илэрхийлэгдсэн зургийн үзэсгэлэнг нээсэн юм.

 

“Монгол Улсын агаарын бохирдол: Өнөөгийн байдал, олон улсын туршлага сэдэвт салбар хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун илтгэл тавив.

 

Тэрээр илтгэлдээ, “Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд өвлийн улиралд агаарын хэм 40С хүрч хүйтрэхэд агаарын чанар бүр муудаж, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын /PM 2.5/ дундаж агууламж ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмжийн /12 мкг/м3/ хэмжээнээс дээд тал нь 15 дахин их болох тохиолдлууд гардаг. 2013 оны сүүлээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, 2015 оноос Цэвэр агаар сан татан буугдаж эдгээр байгууллагуудын эрх, үүргийг БОНХАЖЯ-нд шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлууд саармагжих хандлагатай болов. Агаарын бохирдлыг бууруулах ажлын эрчийг алдагдуулалгүйгээр боломжтой бүх чиглэлээр урагшлуулах шаардлагатай байна. Үүний тулд АББҮХ-ны ажлын албыг дахин байгуулан, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг төсөвт тусгаж Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй юм. Агаарын бохирдлыг буурулахын тулд сайжруулсан зуух, сайжруулсан түлшээх хангах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, нам даралтын зуухыг шинэчлэх, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан заримыг нь хааж төвийн дулаанд холбох, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаалтын системийг нэвтрүүлэх, шингэрүүлсэн хий хүлээн авах, хадгалах багтаамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өрхүүдэд хийн зуух, цахилгааны үнийн урамшуулал олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн.

 

Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, иргэдийг орон сууцаар хангах, барилгажилтын асуудлыг шийдэх нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн ДЭМБ болон НҮББОХ-өөс гаргасан судалгаануудаар дэлхий даяар гадна болон дотор орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр жил бүр 7 сая гаруй хүн нас барж байна. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт 2 дахин нэмэгдсэн нь байгаль орчны эрүүл мэндийн хамгийн том, дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал болохыг харуулж байна” гэлээ.

 

Энэхүү олон улсын зөвлөгөөний хамгийн гол үр дүн бол нотолгооноос үйл ажиллагаа руу шилжих буюу нэгэнт гаргасан судалгааны үр дүнд тулгуурлан цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга зам, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх амьдралд хэрэгжиж болохуйц зөвлөмжийг олон нийт, ард иргэд, шийдвэр гаргагчдад хүргэх явдал гэж үзэж байгаа юм.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаагаас жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байгаа аж.

 

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувь, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

 

Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байгааг оролцогчид хэлж байсан юм. Агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээс харахад сүүлийн 2 жилд өвлийн улиралд агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан төлөв ажиглагдсан ч тэдгээр бохирдуулагчид бодисын Монгол Улсын агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан өдрүүдийн тоо төдийлөн буурахгүй байгаа ажээ.

 

Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж, Бүлгийн ажлаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэх юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    10 цаг 30 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    15 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    15 цаг 26 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    18 цаг 44 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    18 цаг 46 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    18 цаг 51 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    19 цаг 25 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    19 цаг 34 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    19 цаг 36 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    19 цаг 38 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    19 цаг 49 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    20 цаг 0 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    20 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    20 цаг 29 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    20 цаг 52 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК