Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”УИХ-ын гишүүдийнхээ машиныг зээлээч”

2016-1-28
0
ЖИРГЭХ

        Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Уг хууль батлагдвал ирэх долдугаар сард манай улсад зохиогдох АСЕМ-ын уулзалтад оролцох өндөр дээд түвшний төлөөлөгчдийн унах 350 машиныг гаднаас оруулж ирэхдээ татвараас чөлөөлөх юм.

 

Уг уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид, сэтгүүлчид ирэхээр байна. Иймд АСЕМ зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашины ашиглагдах тооцоо гарчээ.

 

Улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа тул дээд түвшиний уулзалтын зохион байгуулалтанд шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибьютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлага үүсчээ. Мөн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд аюулгүй байдлыг хангах, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэх шаардлагатай байгааг харгалзан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэж ажлын хэсгээс танилцууллаа. Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгажээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авлаа.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хоёр өдөр болж өнгөрөх хурлын үеэр 350 машиныг 7 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлж болохгүй. Монголоор дүүрэн машин байна. Арга ядахад ард иргэдээсээ машин гуйхад өгнө. Болохгүй бол би хэдэн машин олж өгье. 350 машинд их хэмжээний мөнгө цацаж байгаа нь машин оруулж ирдэг цөөн хэдэн компанийг дэмжсэн үйлдэл байна. Үүний оронд тариалангийн салбараа дэмжээч 350 төрийн тэргүүн монголд ирэхгүй. Хуягласан машины төсвийг аль хэдийн шийдсэн. Энэ хуулиар хэсэг хүмүүсийг баяжуулах гэж байна" гэлээ.

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Хоёр өдрийн турш зургаа, долоон том арга хэмжээ болно. Сайд, парламентын гишүүдийн болон олон нийтийн уулзалт болно. Энд ирж байгаа хүмүүс нь өөрсдөө хөрөнгөө гаргаад ирж байгаа. Түүнийг дагаад тодорхой хэмжээний аялал жуулчлал хөгжих байх. Машиныг бол худалдаж аваагүй. Татвараас чөлөөлөх асуудлыг л ярьж байгаа юм. 51 орны тэргүүн ирэх учраас аюулгүй байдал талаасаа тавигдаж байгаа шаардлага нь тэднийг зөөх машинтай холбоотой юм. Ж.Энхбаяр гишүүн 7 тэрбумын татвар гэж хэллээ. Тоо бол тодорхой болоогүй байгаа. Нарийвчилж гаргана" гэлээ.

 

ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг: Манай улсад 3500-4000 төлөөлөгч ирнэ. Үүнийг сайн зохион байгуулах хариуцлагыг Засгийн газар хүлээж байгаа. Цуваанд таван машин байна. Төлөөлөгч болон хамгаалалт, эмнэлгийн машин ч орно. Тэргүүнээс бусад тохиолдолд  автобус ашиглана гэж байгаа. Цаанаас тавьж байгаа шаардлага нь өндөр байгаа. Аюулгүй байдал талаасаа" гэв.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Хурлаад бүгд нэг дор болохгүй, цуварч болно шдээ. Тэгэхээр машинуудыг нь цувраад хэрэглэж болно. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий. Хоногийн 30-35 сая төгрөг чөлөөлөх гэж байна. 76 гишүүн чинь нэг машин гаргаад өгчихнө ш дээ. Тэднээсээ ав л даа. Хүндрэл учруулахгүйгээр шийдэж болох юмыг ингэж болохгүй. Уг уулзалтыг сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ хөрөнгө, мөнгөө зөв зохицуулах ёстой. Төрийн тэргүүнүүдэд унуулах машиныг төсөв дээр шийдчихсэн юм чинь энэ 350 машиныг заавал их хөрөнгө зарж оруулж ирж яах юм" гэв.

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Нэг дор төр засгийн өндөр түвшний хүн ирж байгаа учраас шаардлага нь өндөр байгаа. Хурлын далимаар үрэлгэн загнах гээгүй.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Энэ уулзалтыг маш сайн зохион байгуулах ёстой. Хөрөнгө оруулалтыг татах их чухал хурал. АСЕМ-ыг зохион байгуулахад Засгийн газар хэр анхаарал хандуулж байгаа вэ. Үүнд маш том эргэлзээ надад үүсч байна. Хөрөнгө мөнгө болон татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлуудыг 2016 оны төсвийг хэлэлцэж байхад оруулж ирэх ёстой байсан. Гэтэл намрын чуулган дуусахад 7 хоног дутуу байхад ЗГ яарч, сандран оруулж ирж байгаа нь гайхалтай. АСЕМ-ын хурлыг зохион байгуулах мөнгийг 2016 оны төсөвт суулгасан. Эсвэл гадны төрийн тэргүүнүүдийг явган явна гэж бодоод 2016 оны төсвөө оруулж ирсэн юм уу. Төсөв батлагдаад бүх зүйл өнгөрсний дараа машин чөлөөлөх асуудлыг оруулж ирж байгаа нь айдас төрүүлж байна" гэлээ.

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Уг хурлыг өндөр түвшинд зохион байгуулах ёстой. Монголын нэр хүндийг дэлхийд сэргээнэ. Бүх хүмүүс эрвийж, дэрвийхээрээ ажиллах ёстой. ЗГ хичээж байна. Төсөв дээр уг асуудлыг хэлэлцэхэд ажлын хэсэг дээр таначихсан. Төсвөөс танасан. Төсвийн хөрөнгө оруулалт дээр ч тавигдсан. Хугацаа нь болоогүй байна гээд хасаад байсан. Дандаа хасалттайгаар орсон. Машинуудын хувьд төсвийн орлого зарлага дээр нөлөөлөхгүй. Энэ хууль батлагдаад шийдэгдвэл машин оруулж ирэх компаниуд гадны компаниудтайгаа гэрээ байгуулж ажиллах юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд: Төсөв хэлэлцэх үеэр оруулж ирсэн. Гишүүд хассан. Ажлын хэсэг дээр хасагдсаныг нь би санаж байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • татвар төлөгч (202.9.41.197)
    Монгол түмнээ доромжлуулахгүй гэж байгаа юм бол чи өөрөө машинуудыг нь аваад өгчих, ядарсан бид нарт мөнгөө хэмнэх нь чухал байна. Хүнд байдлаас гарах олон гарц байгаа. 76 чиний янз бүрийн хэрэггүй зүйл бичиж байгааг уншина гэж бодож байна уу. Хэрээсээ хэтэрсэн зүйлийг чи бид нар л төлнө шүү дээ.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.41.197)
    Жадамбаа гэдэг хүн ямар хүн байсныг чи мэдэх юум уу. Чи тэр хүн хаана нь ч хүрэхгүй. Чи ярих юмаа л ярь. Идэж уусныг мэдэж байгаа юм бол чи хамсаатан нь байж таарна. Өөрийнхөө идсэн мөнгөө буцааж өгч хариуцлагаа хүлээ их мэдэж минь
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    яар ч бодлогогүй, төлөвлөгөөгүй юм хийх юмаа. хүрэлбаатарын хэлдэг зөв ш дээ төсөв хэлэлцэж байхдаа ярих хэрэгтэй байсан ш дээ. бас төрийн тэргүүнүүдэд унуулахаар май бах мерседес авсан биз дээ бусад дагалдагчидад асиа автобус байсан ч яадаг юм. үрлэгэн зан гаргаж байхаар 76 гишүүн чинь дор хаж 152 ширхэг машин гаргаж чадна зүгээр нэг маишн ч биш мерседес жи класс , лексус л гэх байх. тэр номтойбаяр чинь лав 5 житэй гээ биз дээ бас наранхүүгээс эхлээд нударган хулгайчууд байгаа ш дээ.тэднийгээ ашиглах хэрэгтэй ш дээ. Тэгвэл дан жи классаар жигдэрсэн цуваа гарах байх шүү.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (67.183.35.16)
    Mongold baigaa sain mashinuudyg joloochtoi ni hamt umchiin helber hargalzahguigeer huutstei500 orchim geree baiguulaad ashiglah ni zuv. Irgedee 1 mashin oruulahad tatvar avaad uursdiin kompania tatvargui mashin oruulah uhaan siiljdee.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (213.162.68.36)
    UGUI BOL HULGAILSAN AVILGADSAN MONGOO UGAAJ BAIGAA
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (213.162.68.36)
    ONOOH L ELBEGDORJ BAYARZOGT SAIHANBILEG MONGO MONGOL LUIVAR AVILGAL AJIL HIISEN DUR UZUULJ TOSOVLOSON MONGONIIHEE TALIIG NI IDDEG ARDCHILSAN HULGAICH NARIIN SHILDEG ARGA BATUUL GEDEG ALUURCHIN HULGAICH UB HOTIIN ARD TUMNII TATVARIIN MONGIIG AYG ENE ARGAAR IDEED TERBUMTAN BOLCHIHLOO ENE ARDCHILSAN HULGAICHUUD HEZEE UUJ IDEJ HANAH YUM BOL BID IIM UHDEL LUIVARCHDIIG 5 SARIIN DARAA SHOROND SHOROOND BAIH L ESTOI GAZART AVAACHIH SONGUUL GEDEG MONGOLIIN ARD TUMEN AN MANII ZADIGAA ALDSAN HULGAICH ALUURCHIDAAS SALAH SAIHAN BOLOMJIIG OLGOH SAIHAN ZAG UE IRJ BAINA SHUU ARD TUMEEN SHUD ZUUN BAIJ LUIVARCHID HULGAICH ALUURCHIDAAS MONGOL EH NUTAG BAYALAG TOROO CHOLOOLOH TUUHEN ZAG IRLEE MONH HOH TENGER BIDNIIG IVEEH BOLTUGAI
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (213.162.68.36)
    BAYARZOGT ELBEGDORJ SAIHANBILEG NARIIN BUUHAASAA OMNOH HAMGIIN TOM MONGO ZOHIH LUIVARIIN BIZNES AYVAGDAJ BAIGAA NI ILT BAINA AA AYAASAN UUJ IDEJ HANADGUI LALARIIN HAYTADUUD VE AN LUIVARCHID MONGOLIIG NEG MOSON SAMARAAD DARAA NI OORSDIIGOO SAMARUULAH ZAG CHIN DOHOJ BAINA DAA AN NII ALUURCHIN HULGAICH LALARUUDAA
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.2.36)
    bayrtsogt baisan gazar balagtai gej
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.41.1)
    БИ ТЭРГЭЭ ТҮРЭЭСЛЭХГҮЙ БАС ЗАРАХГҮЙ УУЛЗАЛТАНД ЗОРИУЛЖ ЗҮГЭЭР Л 2 ХОНОГ ЗАСГИЙН ГАЗАРТАА ӨМЧЛҮҮЛМЭЭР БАЙНА. МИНИЙХ 100-Д 10Л ИДНЭ. 2005 ОНЫ ЗӨВ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ, ОРСОН ГАРСАН ЗҮЙЛГҮЙ, МАШ ЦЭМБЭГЭР, ХАР ХӨХ ӨНГИЙН, ОРЖ ИРЭЭД 1ЖИЛ БОЛЖ БАЙНА, 1ГАРААР ЭДЭЛСЭН ӨВӨЛДӨӨ ДУЛААН ЗОГСООЛД ТАВЬДАГ, 44 ХӨТЛӨГЧТЭЙ, 1,5Л МОТОРТОЙ, ЭНГИЙН СҮБАРҮ ИМПРЕЗА
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Энхбаяр монгол түмнийг доромжлохоо болиорой. Монголын ард түмэн ядарсан ч гэсэн Жадамбаа та 2-ын идэж уусан хэдэн машинийг гуйхдаа тулаагүй байна
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.115.100)
    Халтар малуудаа та нарыг нэг одор ч гэсэн нуурээ угаасаныг дэлхий харна шуу дээ, гаалиас чолоолох нь зов.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      haltar mal zaahan hudal shaagaad l manai haltaruud odor bur ugaadag daa
      2016 оны 01 сарын 28
  • Зочин (59.153.115.100)
    Халтар малуудаа та нарыг нэг одор ч гэсэн нуурээ угаасаныг дэлхий харна шуу дээ, гаалиас чолоолох нь зов.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • ard (202.21.106.152)
    Энэ баярцогт лалар монголыг нэг самарч дуусгахнээ
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Unuuh l Bayartsogt (59.153.114.239)
    Uls oron, ard tumnii esreg uurtuu ashigtai yumnii tuluu hen zutgehev, medeej haraal idsen Bayartsogt.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.20.58)
    Otgonbayraa chi said baihdaa hun irgen hunig daramtalj guuren deer deeremdsen mashinaa zeeleh uy
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      zeelelgui yahav
      2016 оны 01 сарын 28
  • зочин (203.194.114.169)
    тийм л юм бол Баярцогт чи өөрөө машинуудаа ол
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.36.188)
    ГААЛИЙС ЧӨЛӨӨЛНӨ ГЭДЭГ МАШ ТОМ ЛУЙВАР ШҮҮ ДЭЭ.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      350 arai ihdene 80 baihad bolno
      2016 оны 01 сарын 28
  • Зочин (202.131.234.182)
    Юмны учир ойлгож байх юмаа бичээч дуракаа. Хэнч улсын төсвөөр машин авах тухай яриаггүй байна. Хувийн хэвшлийнхэн машин оруулж ирээд үйлчлэх тухай мөн гаалийн татвараас чөлөөлөх тухай ласуудал шүүдээ
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin (202.9.40.175)
    neh surjignechih yumaa, shiren nuurleel ymbii mashin unuulaal yvuul da otgonbayr mashinaa uguurei chi tiim l eh oronch yum bol.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.182)
    76 uursdiihuu mashiniig l gargachihaach. Shine mashin avch l bdag yaasan ch bayan yum. Erduu ch ediin zasag mi hoosorson tartagtaa tultsan yum ta natt haragdahgui bna. Huuhdiin mungu hasah bolhoor tartagtaa tulsanaa l gaihah yum
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ асуудлыг хэлэлцэх үед хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой харагдлаа. Манынхан өөрсдөө санаачлаагүй болхоор тунч дургүй байна даа. Дандаа эсэргүйцээд л. Дургүйд хүчгүй гэж. Тэр ж энхбаярыг хардаа нэг л их аавын цээж уул нь залуу хүнсэн. Ярьж хэлж хонзогнож байгаагийнээ. Авах юм алгаа. Тэр шаамий отгонбаярыг хар ямарч ухааны зий байхгүй. Зөвхөн бүхнийг жадлан эсэргүүцдэг. Хүрэлбаатар гэж нэг увс байна. тэр луйвараар их хуралд ирчихээд ичхэжгүй ширэн нүүрлээд бүх юмыг луйварынхаа нүдээр харж сэжиглэн сэтгэдэг. Энэ дөрвөн жилд түүнийг олигтой үг амнаасаа унагахыг харсангүй сонсонгүй өнгөрч байна даа. А тэр уянга гэж шар авгайн ярьж байгаагаас үзвэл тэр лав монгол цусных биш бололтой. Амнаас нь дандаа олиггүй өмхий үг авиа гарах юм. Яачихсан бузар амьтан бэ. Ийм юмнууд төр их л хутгах юм. Ийм амьтадыг төрөөс хол байлгаачээ монголчуудаа
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Enen shig Erguu lalruudiin gar hul bolson lalruudiig buudaj alah yumsan
      2016 оны 01 сарын 28
    • Зочин
      ТЭНЭГТ
      2016 оны 01 сарын 28
  • ss (122.201.21.144)
    Enkhbayariin heldeg unen. Hedhen honogiin hurald 350 mashin shieer avna ch geh shig. Baahan zaragdahgui baigaa solongos shine mashiniig avah gesen dald sanaa um bish uu.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.94.33)
    хулгайлсан мөнгөө угаах гэсэн Баярцогтын башир арга байна аа
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Sonnen (122.201.31.248)
    Ashgui shine mashinii une unah ni dee
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • ээгий (124.158.107.48)
    гайгүй сайн машинууд монголоор дүүрэн зарагдахгүй байнаа гайгүй шиг үнээр түрээслээд авчихаач зарагдахгүй байж л байна.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.97)
    bayrtcogt nuusan mengeeree awj egjeej tednii telee sanaa zowood bga hun dandaa demii ymand menge ureh geed dairaad bdg hun
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    9 цаг 33 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    14 цаг 16 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    14 цаг 29 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    17 цаг 46 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    17 цаг 48 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    17 цаг 53 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    18 цаг 28 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    18 цаг 36 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    18 цаг 39 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    18 цаг 41 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    18 цаг 52 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    19 цаг 3 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    19 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    19 цаг 32 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    19 цаг 55 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК