Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тост, тосон бумбын нуруунд доорх компаниуд олборлолт явуулж байна

2016-1-28
0
ЖИРГЭХ

        Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аймгийн иргэдийн хурлаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн санал, хүсэлтийн дагуу 2016 оны 1 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт очиж ажиллан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад иржээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа, тус сумын ИТХ-ын дарга Б.Дэжид нар өнөөдөр /2016.01.28/ хэвлэлийн бага хурал зарлан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 

Өмнөговь аймагт ажилласан ажлын хэсэгт УИХ-ын Тамгын газрын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба, Хяналт үнэлгээний хэлтэс, Хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтнууд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Ирвэс хамгаалах сан, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон холбогдох албан тушаалтнууд багтсан байна хэмээн УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

 

Тэрбээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг байна.

 

Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна хэмээлээ.

 

Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй газарт уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 

Тухайлбал, Тостын нуруунд ашиглалтын /МҮ-17038, МҮ-019036/ нийт 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” ХХК, нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7 аж ахуйн нэгж, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 аж ахуйн нэгж, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 аж ахуйн нэгж байгууллага, Алтан уул Торомхоны ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн /МҮ-014917, МҮ-017452/ талбайн 16361,72 га, хайгуулын ХҮ-007305 тоот тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК эзэмшиж буй юм байна.

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Гурвантэс сумын Баясах багийн хэмжээнд “Саусгоби сэндс” ХХК-д 2011 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10992,92 га талбайд болон нөлөөллийн бүсэд 19 булаг шанд байдаг бөгөөд нийт 37 өрхийн 12620 толгой мал өвөлжиж байна.

 

“Берун Майнинг” ХХК-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог "Хүрэн ханын хэц" нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар багтжээ. 4 булагтай энэ талбайд 30 өрхийн 8000 гаруй толгой мал өвөлжиж байгаа бол “Монгол чадал интернейшнл” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн 1110,49 га талбайд тус багийн 8 өрхийн 2227 толгой мал өвөлжиж байна.

 

Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог тул энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюулд хүрч байна” хэмээн хэллээ.

 

Иймд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун нарын нэр бүхий гишүүд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдээлсэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, говийн баян бүрд, бэлчээр ус, унаган байгалийг авч үлдэхийн тулд энэ тогтоолын төслийг санаачилсан хэмээгээд асар өргөн уудам талбайг хамарсан лицензтэй талбайг ашиглавал булаг шандууд ширгэж, Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэс, 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг сүйдэх аюул нүүрлээд байна хэмээсэн юм. Эрхэм гишүүн өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотноо дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид оролцож, хорт утааны ялгарлыг бууруулах анхны гэрээг байгуулсан гээд дэлхийн дулаарлыг цельсийн 2 градусаас дээш нэмэгдүүлэхгүй барих зорилтыг уг гэрээнд тусгасан гэлээ. Дээр дурдсан асар өргөн талбайд нүүрс олборлох тусгай зөвшөөрөл олгоод байгааг тэрбээр онцлоод дэлхийн дулаарлыг зогсоохын тулд дэлхий нийт нүүрснээс татгалах уриалга гаргаад байхад бид нутаг орноо хамгаалахын тулд нүүрс олборлолтыг яагаад зогсоож болохгүй гэж хэмээн хэлсэн юм. Хөрш Хятад Улсаас эхлээд Энэтхэг, АНУ, Вьетнам улсууд нүүрсний хэрэглээгээ багасгах арга хэмжээ хэдийнэ авч эхэлсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэ үеэр мэдээлсэн юм.

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Дэжид, Засаг дарга Г.Гангамаа нар Гурвантэс сумын нийт нутгийн 60 гаруй хувьд нь ашигт малмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон гээд одоо олборлолт эхэлбэл малын бэлчээр, усгүй болох аюул нүүрлээд байгааг хэллээ. Сумын удирдлага энэ асуудлаар албан бичиг явуулан, асуудлыг биеэр ирж уламжилж байсан ч нэмэр болоогүй. Харин УИХ-ын гишүүд очиж байдлыг нүдээрээ харж ойлгосон учир Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах ажил урагшлахаар боллоо гэж хэлсэн.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Zochin (202.131.225.196)
    Amjilt husye
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.24.109)
    сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай, амжилт хүсье та бүгдэдээ.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.125)
    2 aaw n huuhduudee baigalaa hairlah setgeld surgaagui ym bn yaj chadaj bnaa ene huugiin uhaand hurehgui ym bn 2 huuhedteigee niileed j 2 aaw n 4 lee niileed shuu balga nus dehiuulj egeh bitgii hel
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.125)
    2 aaw n huuhduudee baigalaa hairlah setgeld surgaagui ym bn yaj chadaj bnaa ene huugiin uhaand hurehgui ym bn 2 huuhedteigee niileed j 2 aaw n 4 lee niileed shuu balga nus dehiuulj egeh bitgii hel
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.125)
    tednii zewsheerel ymar hamaa bidnii nutag deer bn shuud huraaj awaad tcutclah heregtei shuu dee yun nehen telber uzgeselentei nutag nuruug min ugui hiih gj bn tceehen bga tcoohor irwesiig ustgaj bn ted buudjij bgaa aygui bol shuud naanaasaa gargaajee bugdiin tedniig bodsoor eerdee hohirood bhu heden 1000m n jil tendeel amidarj bsn irwesuud say orj irsen gadnii guilagjidiin garaar senej ustah uu tiim ym bgu shuu araij dee
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.106.160)
    Za sain hereg. Tom ajil,,,, Erhem gishuudiin ajild amjilt husie!
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • САНГАЖАВ ГУАЙД ЗОРИУЛЖ БИЧИВ (122.201.24.109)
    БИОЛОГИЧ Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСАНЫ ОЛОН ЖИЛ СУДАЛСАН АЖЛЫН ДҮНД ИРВЭС ХАМГААЛАХ САН ЭНЭ БҮС НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ САНАЛЫГ НУТГИЙН ИРГЭДИЙН ГАРЫН ҮСГИЙН ХАМТ ЗАСГИЙН ГАЗАРТ УДАА ДАРАА ЯВУУЛЖ БАЙСАН НЬ АСУУДЛЫГ ЗГ-ЛУУ ОРУУЛДАГ ЗГ-ЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БАЯРЦОГТЫН ШИРЭЭНИЙ НҮДЭНД БИЙ ГЭЖ О.БААСАНХҮҮ ГИШҮҮН ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ ЗУРАГТААР ЯРЬЖ БАЙСАН.ЭРТХЭН ОРУУЛЖ БАЙСАН БОЛ ТЭР САЙХАН ХҮҮ АМЬД СЭРҮҮН АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙХ БАЙСАН БАЙДАГ.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Сүхээ (91.76.149.15)
    Сайн үйлс дэлгэрэх болтугай. Та нарт амжилт хүсээд олон хүн дэмжмээр байгаа шүү гэдгийг хэлье.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin (103.57.93.141)
    Ajil ni ur duntei boloosoi ta nart bayrlalaa
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Эзэн нь бурхан болсон болохоор дураараа дургиж байх шив.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Шоучин авгайчууд кк
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
    • тост
      Чи хөвсгөлд аваачаад живүүлэхгүй юу наад авгайчуудаа
      2016 оны 01 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    9 цаг 34 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    14 цаг 18 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    14 цаг 30 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    17 цаг 48 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    17 цаг 50 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    17 цаг 55 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    18 цаг 29 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    18 цаг 38 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    18 цаг 40 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    18 цаг 42 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    18 цаг 53 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    19 цаг 5 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    19 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    19 цаг 33 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    19 цаг 56 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК