Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. Тодруулбал, хуралдаанд 19 гишүүн оролцсоноос 10 нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүй юм.
Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)