зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-д баяр хүргэе

2016-1-29
0
ЖИРГЭХ

Өчигдөр чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 57.5 хувийн саналаар дэмжсэнгүй. Чуулганы хуралдаан сүүлийн нэг жилд тогтоогоогүй рекордыг эвдэж өндөр ирцтэйгээр шөнийн 00.45 цаг хүртэл халуухан уур амьсгалтайгаар хуралдлаа. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос Х.Болорчулуун гишүүн гадаадад ажилтай, Х.Баттулга гишүүн ирээгүй байсан бол сүүлд ирснээр гишүүдийн ирц 98 хувьтай болсон юм.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. Тэд Ерөнхий сайдыг Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын гэрээг зурахдаа Монгол улсын авах ногдол ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан, 130 сая ам.долларын татварын өрийг нь цуцлаж 30 сая долларын татварын өр авахаар болсон гэсэн хоёр асуудлаар огцруулахаар болсон юм. 

 

Тэдний огцруулах үндэслэлийг өчигдөр хэлэлцсэн нь энэ юм.

 

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 100 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР ХУРАЛДАВ

Чуулганы хуралдаанаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдааны ирц 100 хувь байсан юм. Энэ үеэр гишүүд Ерөнхий сайд болон “Эрдэнэс-Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүдээс асуулт асууж хариулт авсан юм.

 

Тухайлбал,

 

Н.Алтанхуяг: Огцруулах гэдэг үндэслэлээ боль л доо. Манай Ардын нам буурьтай суурьтай нам шүү. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьчихаад хамаг дэлхийн юм ярьдгаа боль. Би хэдэн үг хэлчихье. Ер нь Оюутолгойн асуудлаа боль. Надад эргэлзээ байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ УИХ дээр биш шүү. Та нар улстөржүүлээд байна. Ч.Сайханбилэг хариуцлагаа хүлээнэ. Д.Ганболд, Б.Бямбасайхан хоёулаа хариуцлага хүлээнэ. Зөв гэдгээ цаашдаа баталж нотлоод яв. Бид хоёр жил гацаагаагүй шүү харин хэлчихье. Одоо энэ төрд зөв жишиг тогтооё. Дараа нь та нар хариуцлага хүлээнэ шүү. Одоо болъё оо, М.Энхболд дарга аа. Та нар гурван жил төрөөр тоглолоо. Одоо боль л доо. Улс орноор тоглохоо болих хэрэгтэй. Хүнд хэцуү байна гэж Ч.Сайханбилэг ярьдаг. Гэхдээ хүндийг засах гэж та сууж байгаа шүү. Та нар гурван удаа огцруулах асуудал ярилаа. Та нар намайг унагаж аваад Ч.Сайханбилэгтэй хүзүү сээрээрээ нийлээ биз дээ. Наадхаа боль л доо. Худал үнэн зүйл ярьж цаг авдгаа больчих. Улс орны хувь заяагаар тоглож дууслаа. Та нар саналаа татаад авчих.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга: Та Монгол Улсын сайд биш ээ. Рио Тинтогийн Засгийн газар дахь төлөөлөгч. Бидний барих ёстой юм бол гэрээ. Би бодитоор мөнгө ярьж байна. Зүгээр нэг улс төр яриагүй. 3.3 тэрбумаар ТЭЗҮ зурна гэж байхгүй ээ. Битгий худлаа юм яриад бай. УИХ-ын чуулган дээр УИХ-ын даргын хэлсэн үгийг би таньд уншиж өгье. Биднийг Мозамбикийн араас орж байна гэдгийг та хэлсэн. Одоо байр суурь дээрээ байгаа гэж найдаж байна. Д.Ганболд дарга аа, битгий ийм инээдтэй юм ярь. Оюутолгой бол Монголын компани. Гэтэл англиар гэрээ байгаа ч гэх шиг. Манай татварынхан маш сайн ажилласан. Татварын алдагддыг маш сайн тогтоосон. Тэрбум, тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт,   хэдэн   сая ам.долларын татварын өрийг өршөөх ёстой юм уу. Бидэнд хамаагүй ч гэх шиг. Хэдэн зуун тэрбумын мөнгө яригдаж байна. Оюутолгойн далд уурхайг 30 жил ашиглах ёстой. Дөнгөж хоёр жил л болж байна. Бид хэдэн арван их наядын асууддыг ярьж байгаа учраас онцгойлж байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтээр 6 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бол Монголын хоёр жилийн төсөв. УИХ дээр бид энэ асуудлыг 7-8 удаа ярьсан. Ойлголцсон гэж бодсон. Гэтэл бид биесээ итгүүлэхгүй юм байна. Оюутолгой Монголын талд 53 хувийн ашиг өгнө. Энэ төсөл явна гээд бизнесийнхэн дунд хүлээлт үүссэн. 2000 хүн ажлын байртай болох гэж байна. бид 1.4 тэрбум долларын тавны нэгийг төсөвтөө аваад хэрэглэчихсэн. Бүх зүйлийг мэдэж байж хоосон улс төр хийж байна. Өмнөговь аймгийг очоод үз, далд уурхай ажиллаасай гэсэн ард иргэд зах дээр нь олон бий. О.Содбилэг таны 34 хүртэл хувийг нь эзэмшдэг “Петровис” Оюутолгойд 274 тэрбум 500 сая төгрөгийн бензин нийлүүлсэн. Тэгсэн хэрнээ том төслийг явуулахгүй гээд сууж байна. Гүний уурхайн явцад 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарах байх. Боломж гарна гэж харж байгаа. Гүний уурхайн төсөл 2-3 жил зогссоноос 3 тэрбум ам.доллар алдсан гэсэн судалгааг гадаадын шинжээчид гаргасан. Алдагдсан боломжийг хэн ч ярьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Оюутолгой бол улс төрийн асуудал биш. Цэвэр бизнесийн асуудал.  

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Ардчилсан нам эрийн цээнд хүрсэн. Шалих, ялихгүй асуудлаар Засгийн газрыг огцруулж чадахгүй шүү. Өөрсдийгөө дуусгачихъя гэж бодоогүй бол битгий ингэ. Саналаа татаад авчих.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Оюутолгойг зогсоох гээд эсэргүүцээд байгаа юм алга. Урьд өмнө УИХ-аас гаргасан хууль, тогтоол зөрчигдсөн учраас энэ асуудлыг яриад байна. Төсөл зөв явах ёстой. С.Батболдын Засгийн газрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулагчтай ярьсаар гэрээнд нааштай ахиц гарсан. УИХ урьд гаргасан шийдвэрээ зөрчиж болохгүй гэдэг үндэслэлийг гишүүд тавьж байгаа. Монголд хууль дээдлэх ёс байхгүй боллоо. Юм хийхэд хууль зөрчих юу юм бэ гэж ярьж байгаа. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Н.Алтанхуяг хичээл заах хэрэггүй. 2011 онд Засгийн газраа хаяад гарч байсан шүү. Хүнээ хүн шиг амьдруулна гэсэн гараад асуу даа.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: МАН-ыг Засгийн газрыг огцруулдаг гэж яриад байх юм. 1996-2000 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан. Тэр үед хамгийн олон Засгийн газар огцорч байсан. 2008 онд МАН Засгийн газрыг байгуулахдаа цөөнхийн бүлгээ уриад том асуудлаа шийдэж байсан. Гэтэл тухайн үеийн Шадар сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 3.6 жил хамтарчхаад хаяад гарсан. Өнгөрсөн жил МАН Засгийн газарт хамтарсан, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд манай бүлгийн хуралдаанд орж ирээд  олон цаг гуйсан. Урьж Засгийн газартаа оруулчхаад дараа нь хөөсөн шүү. Тийм байтал битгий энхийн цагаан тагтаа шиг юм бүү ярь.

 

Ингээд уг хуралдааны дараа чуулганы хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. АН-ынхан байнгын хорооны хуралдааны дараа чуулганыг хуралдуулахаар эртнээс бэлдээд байсан аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын 57 гишүүн асуулт асуухаар кноп дарсан бөгөөд тэдний зарим нь асуулт гэхээсээ илүү санал дүгнэлт, захиа даалгавар хэлэх нь байлаа.

Тухайлбал,

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Оюутолгойн гэрээ хохиролтой байдлаар зурагдлаа. 4.0 тэрбум ам.долларын авлагатай байсныг алдчихлаа. Даатгалын хэмжээ гэхэд 1.5 тэрбум ам.доллар байсан гээд байна. Үүнийг Ерөнхий сайд юу гэж үзэж байна вэ? Мөн Тавантолгойн асуудал ямар түвшинд явж байна вэ?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээг хохиролтой болгоогүй. Гүний уурхайг эхлүүлснээр ашиггай талд нь оруулсан. Тавантолгойн төслийг Засгийн газар зогсоогоогүй. Үргэлжлүүлж байгаа.

 

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: “Оюутолгойн ил уурхай 2.1 тэрбум ам.долларын үнэ цэнтэй. Харин гүний уурхайгаас олборлолт эхлүүлснээр найман тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Гүний уурхайн ажлын байр 3000-аар нэмэгдэж, жилд 1.8 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг гаднаас оруулж ирэх боломжтой.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Татварыг хүчингүй болгосноороо юу хожсон гэх гээд байна вэ? Хөрөнгө оруулалтаа 3-4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гээд байна. УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс сайдыг хөөж явуулж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сайдад хариуцлага тооц гээд бичиг явуулж байсныг энэ Засгийн газар хэрэгжүүлээгүй. Хууль нэгдүгээрт юм уу, эрх мэдэл нэгдүгээрт юм уу.

 

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Ажлын хэсэг хөрөнгө оруулалтыг анхан шатны баримттай нь харьцуулж шалгасан. Эндээс зардлын хэтрэлт болсон гэсэн. Харин татварын маргаан зохицуулалтаар 30 сая ам.долларын шийдвэр гаргасан. Үүнийг Оюутолгой компани төлсөн.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Татварын байцаагч акт тавьснаар хууль зөрчсөн шийдвэр болохгүй гэдгийг та мэдэж байгаа. Хэд, хэдэн процессоор явагдана. Танд бүх процессийг нь тайлбарлалаа. 34 хувь буураагүй, бизнесийн зарчмаар явж байгаа. 34 хувь зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Миний хувьд “Шударга ёс" эвслийн дотор ороод хувааж бутаргаад байгаа зүйл байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Аливаа асуудлыг дүрэм, журмын дагуу ярих хэрэгтэй. Гарамгайбаатар сая танилцуулгадаа “даашинз” гээд яриад байна. Үнэн хэрэгтээ Г.Уянга гишүүний бланк дээр манай намын гишүүд гарын үсэг зурсан. Тухайн гишүүн нь эмэгтэй байж таарсныг ингэж янз бүрээр хэлээд байх шаардлагагүй. Түүнчлэн өрхийн амьжиргаа сайжирсан гэсэн судалгаа гаргасан байна. Энэ хаанахын ямар байгууллагаас авсан тоо баримт юм бэ. Хүн бүр мөнгөгүй, хэцүү байна гээд байгаа шүү дээ. Танай Засгийн газраас үе үе мөнгө тараагаад байна. Дүнжингарав зах дээр 20 мянган төгрөг тараасан байна. Таксины жолооч нарт тараасан байна. Ямар учиртай юм бэ?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өрхийн орлого 500 мянга хүртэл орлоготой өрх хэд байна, 500-1 сая төгрөг, 1 саяас 1.5 сая төгрөгийн орлоготой өрх хэд байгаа гэсэн судалгаа гаргасан. Харин Засгийн газраас 20 мянган төгрөг тараасан зүйлгүй. Би энэ талаар мэдэх юм алга.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Эдийн засаг хүнд үед ажил явуулахад хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ өнөөдөр таны хамтарсан “Шударга ёс” эвсэл, нөгөө талаас танай намынхан, тэр дундаа хажууд сууж байгаа хүн чинь хатгаж байна. Танай Засгийн газар дэндүү худалч юм. Малчдын зээлийн хүүг бууруулна гээд худлаа ярих юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд: Г.Уянгын бланк дээр МАН-ын гишүүд гарын үсэгзурж өргөн барьсан. Би ямар хамаатай юм. Хаа хамаагүй зүйл холиод ярьчих юм.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Улс төрөө бага хийж, урагшаа явах ажлаа ихийг хийх цаг үе. АН-ын талаар хагарах та яриад хэрэггүй. Хажууд сууж байгаа хүнтэйгээ нэг үйлсийн төлөө хамтран зүтгээд явж байгаа. Харин энэ асуудлыг МАН-ын бүлгээс зохион байгуулан хийж байгаа юм байна. Малчдын зээл 10 хувь болно. Худлаа яриагүй.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга: Монгол Улсын төсвийн 100 жилийн орлоготой тэнцэх ордын тухай асуудлыг ярьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ бодитой баримт бичиг. 4.4 тэрбум ам.долларын асуудал яригдаж байна. Өнөөдөр монголчуудын амьдралыг шийдэхэд мөнгө хэрэгтэй. Гэтэл өнөөдөр гадны хүнд тэрбум тэрбумаар нь мөнгөө өгчихөөд 600 мянган ам.доллар хүнээс гуйгаад явж байна. Монгол Улсын эдийн засаг “Рио Тинто” гэж ганцхан компаниас хараат болчихсон. Татвараар мөнгө орж ирж байгаа гэж яриад байх юм. “Рио Тинто” дэлхийн хаана ч очиж хөрөнгө оруулалт хийсэн бай татвараа төлөх нь ойлгомжтой. Та Монголын талыг төлөөлж байсан юм бол яагаад хатуухан үг хэлж чадаагүй юм бэ. Тиймээс би таныг гадны компанийн гар хөл гэж харж байна. Яагаад ганц хоёрхон компани бээлий шахаж байгааг ашиг гэж хараад байгаа юм бэ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Миний оюутан нас “Дэнжийн 1000”-ын зах дээр өнгөрсөн. Тиймээс би “Нарантуул”-ын амьдралыг сайн мэднэ. Та дандаа улс төр хийж байна. Та компанийн засаглалын асуудлаар ямар ч мэдлэггүй байна. Оюу толгой руу бараа шахаж болдоггүй юм. Би энэ том төслийн дор амьдарч буй монгол айл өрхийн төлөө ажиллаж байна. Үр ашгаа хурдан хүртэхийн тулд төслийг явуулж байна. Улс төрөө бага хийе. Урдах ажлаа хийе гээд байгаа юм.

 

УИХ-ын гишүүн А.Бакей: Бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирсэн гишүүдийг буруутгахгүй. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл харагдахгүй байна. Хөнгөн хуймгай хандаж байна гэж харж байгаа. Хэт улстөржилт бизнесийн замд саад болж байгаа. Сонгууль дөхөх тусам улс төрийн оноо авахаар асуудалд хандах нь улс орны нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Эрдэнэтийн дараа орох саалийн үнээгээ тал талаас нь ноолоод байвал тун удахгүй турж үхнэ. Оюу толгойг зогсоочихвол хэнд ашигтай вэ. Зарим нэг улстөрчдөд ашигтай байж магадгүй. Харин Монголын ард түмэн хэзээ ч хожихгүй. Гэтэл бид дотроо учраа ололцохгүй бол сайн зүйл авчрахгуй шүү. Улс төрийн томоохон хоёр хүчин илүү их хариуцлагатай хандах ёстой. Хамтарсан ч ялгаа байхгүй, хамтраагүй ч ялгаа байхгүй байна. Ерөөсөө л эсэргүүцэхийн төлөө байр суурь баримталж байна. Улс эх орноо хайрлаач ээ. Улс төрийн хожооноос илүү улс эх орон маань бидэнд хэрэгтэй шүү. Сонгуульд хэн ч ялж болно.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Би улс төр ярихгүй. Бизнес ярья. Оюу толгойн асуудал дээр ашиг ярихгүй, зөвхөн зардлаа л яриад байна. Ийм бизнес оршин тогтнох аргагүй болдог. Тэгвэл яагаад хөрөнгө оруулаад, зээл аваад, үйл ажиллагаагаа явуулаад байна вэ

 

УИХ-ын гишүүн М.Гарамгайбаатар: Танай намын гишүүд олон нитийн цахим мэдээлпийн хэрэгслээр эмгэнэл илэрхийлээд эхэлчихлээ. Бид өнөөдөр хуримтлал дээр суурилсан эдийн засагтай болж байгаа. Та нар ард түмний сэтгэлзүйгээр тоглож байна гэж яриад байгаа. Бизнес хийдэг хүмүүс уг нь мэдмээр юм. Гэрээгээ байгуулаад явахад хугацаа орно. Гэтэл ярилцаж тохирсныхоо дараа хэрэгжүүлэхэд хугацаа орно. Мөнгө тараах тухай асуудал яригдаж байна. МАН бол бэлэн мөнгө тараагаад өгчихдөг юм. Манай намынхан үйлдвэржилттэй болоход мөнгө зарцуулдаг. МАН зөвхөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж сонгуульд оноо цуглуулах гэсэн зөнөсөн санаатай ажил явуулж байна.

 

Ч.САЙХАНБИЛЭГ: ОЮУТОЛГОЙГ УЛС ТӨРТЭЙ ХУТГАЖ, АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ РҮҮ УС ЦАЦМААРГҮЙ БАЙНА

 

Огцруулах асуудлаар санал хураахын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм.

Тэрбээр “Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад 6 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгө бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв. Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюу толгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюу толгойг хөдөлгө гэж саналаа өгсөн. Би нэг зүйлд харамсаж байна. Монголын ууган нам Г.Уянга гишүүний ард ороод нуугдчихсан юм байна. Оюу толгойн асуудал бол зүгээр шалтаг юм байна. Оюу толгойтой холбоотой асуудлыг цээжний бангаар шийдээгүй. Ард түмнээсээ асуусан. Иргэдийн 60 хувь нь Оюу толгойгоо хөдөлгө гэсэн. Тэр нь ч зөв болсон юм. Манай Засгийн газар үлдэх юм бол бондоос орж ирэх хөрөнгийг босгож ирнэ. АН-ын бүлгийн гишүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Оюу толгойн асуудал бол хиншүү үнэртүүлэх асуудал биш. Хэн нэгний хормойноос зүүгдэж байгаа асуудал биш. МАН-ыг нураагч биш, сөнөөгч биш, бүтээгч улс төрийн хүчин байгаасай гэж хүсдэг. Хямралаас улс төр хийж гарсан туүх байхгүй. Хагарадцаж байж гарсан тохиолдол байхгүй. Хамтарч байж асуудлаас гардаг. Сонгууль болохоос тавхан сарын өмнө Засгийн газрыг огцруулах санап орж ирж байгаа энэ муу жишиг миний Засгийн газраар дуусгавар болоосой гэж хүсэж байна” гэв.

 

Шөнө дөл болтол хуралдсан чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон бөгөөд тэрбээр Засаг огцруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм.

 

Ц.ЭЛБЭГДОРЖ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ЕРӨНХИЙ САЙДААР Л СОЛЬДОГ БОЛЪЁ

Тэрбээр “Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай иж бүрэн хуулийн төсөл УИХ-д оруулсан. Энэ асуудлыг ярих байх. Албан тушаалтнаас хариуцлага асуухын дотор Ерөнхий сайдаас, Засгийн газраас хариуцлага асуух ёстой. Би энэ талаар энэ чуулганы эхэнд маш тодорхой ярьсан. Өнөөдөр манай гишүүдийн ирц онцгой сайн байгаа үед та бүхний сонорт ийм асуудлыг бид цаашдаа яаж шийдэж байх ёстой юм бэ гэдэг талаар товчхон санаагаа хэлье. Энд хэлэх гол санаа бол манаа л манаагаа сольдог. Одоо бид Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё. Манай Үндсэн хуульд бичсэн байдаг. “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог” гэсэн байгаа. Одоо бид өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардаг явдлаа зогсооё. Ерөнхий сайдын ажил бол Монгол Улсыг төлөөлдөг ажил. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг ажил. Маш их хариуцлагатай ажил. Энэ дээр хүн өсөж бойжих ёстой. Энэ дээр хүн биеэ бэлдэх ёстой. Бид сууж байгаа модоо тайрч хаяхынхаа өмнө модоо ургуулах хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Ийм зарчмыг дэлхий нийтээрээ бүтээлч зарчим, бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Бидний жишээ авах дуртай орнууд, зовлон үзсэн, олон удаа ийм замаар явсан улс орнууд яг энэ зарчмаар засагтайгаа, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим бол энэ л байгаа юм” гэлээ.

Ямартай ч АН энэ удаа эвтэй байж Засгийн газраа авч үлдэв. Сүүлийн жилүүдэд гараагүй эв нэгдлийг харуулж чадсанд нь АН-д баяр хүргэх иргэд олон байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
Х.Тэмүүжин: Хуульд хүнтэй наалддаггүй, хэмжигддэггүй агуулга орж ирж байна
А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • hahahq (31.164.73.16)
    petrovis oyungerel cgavgants . zuuniii luivarchin iii hvv uvuvlsun munguu usguh arga binzen oruulj iren mongol tvmeniiig shulj jvjig tavij suugaaa ni yamar aimaar yumbeee . saihanbileg yg goliig ni olj jeljeeeèee
    2016 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.193.82)
    Songuuli bodson ard tumni tolgoig ugaah geen MAN-n uls toriin shoy yum uu daa.oyu tolgoi buteen baiguulalt bartaagui turgen yavaasai
    2016 оны 01 сарын 30 | Хариулах
  • АН авилгалчаас салахыг хүсэхгүй. (202.9.41.217)
    Улаан луйвараа хулгайгаа эв нэгдэлтэй хамгаална гэдэг амжилт юм гэнэ дээ. АН авилгалаас үнэхээр салахыг хүсэхгүй гэж үү.
    2016 оны 01 сарын 30 | Хариулах
  • Ohin (202.9.41.166)
    Sain bna yalalt. Irlee
    2016 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.121.108)
    Ewlej baij idsen yysan tur dampyyryylsnaa nyyna. Uur arga Edend bhgui, Gehde songogchid uurchilnu bizdee
    2016 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (27.123.214.83)
    caixanileg yg ni zob ym yarij xiicen ym bna tiim ycnraac ajlaa zob tailagnaj bcan iim bbal yg ni ylc oron maani xogjinoo amjilt caixanbilegin zacgin gazart
    2016 оны 01 сарын 30 | Хариулах
  • Zochin (202.9.40.13)
    zandaahuugiin dagvar beltreg holiin uhaan baihgui oiriin muu sanaatai gedgiig olon hun medne
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • SOLONGO (202.9.40.17)
    OOROO OORTOO SANAL OGDOG GENEE. SANALAARAA AJILAA OGSON BOL MASH GOYO HARAGDAH BLAA. MGL-IIG BUDAA BOLGOOD TEGEED ZAILAH GEJ BGAA SH DEE
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.17)
    Dandaa iim irztei urid ni ajillahgui yasan yum bol. ALTANKHUYAG SAID UNEHEER TOO ILUU BSAN BNAA. SAIHAN BILEG ICHIG ICHIG HERUULCH
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • МАН ЫН ЖИРИЙН ГИШҮҮН (103.57.92.105)
    МАН ЫХАН ХӨГИЙН УРАГШГҮЙ УЛС ТӨР ХИЙЖ ӨӨРСДӨДӨӨ ЗАНГА ТАВИЛАА...МАН ХУУЧИНЫ МАН БИШ БОЛООД УДАЖ БАЙНА.МАН МӨНГӨТЭЙ ЛУЙВАРЧИДЫН ГАРТ ОРСОН.ЭНД КОММЕНТ БИЧСЭНИЙГ УНШИХАД МӨНГӨТЭЙ МАНЫН ЛУЙВАРЧИД ТЭДНИЙ ГАР ХӨЛ ЯВЦГҮЙ ГҮЖИРДСЭН ЮМ БИЧИЖ.ЭНЭ БОЛ АРГА ЯДСАН ХУУЧИРСАН ХӨГИЙН АРГА. ЖИРЙН ГИШҮҮД МАНЫН УДИРДЛАГАА БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЖ ЯВААГ МЭДЭЖ БАЙГАА САЛЦГААЯ!
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
    • Иргэн
      Чи битгий хуц. Чи тийм л юм бол ил гараад наад үгээ хэл. Чадахгүй лдээ яагаад гэвэл жирийн гишүүн нэрээр худлаа улин хуцаж байгаа учраас тэр
      2016 оны 01 сарын 29
  • zochin (59.153.85.119)
    uyanga gej teneg avgai ooriinhoo uls toriin shoug hiih gej ih tenegtehiim aa onhorson 4 jild uyanga avgai uy hiisiin hudlaa shudarga tsarailaad hubiinhaa amidralin ediin zasgiig behjuulj nohriigoo ondor alban tushaald tomiluulsanaas oor uy hiisiin
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.91.87)
    Gaihaad baihiin altanhuygiig ed nar yaagad ingej avch uldeeguin bol. . .
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Ганаа (202.131.249.214)
    УИХ-ын дарга маань хэтэрхий нэг талд үйлчилж өөрт таалагдахгүй зүйлээ эрх мэдлээ ашиглан доромжилж байдаг хүн юм байна гэж харлаав ИЙМ ХҮМҮҮС ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА ЦАГТ АРД ТҮМЭН ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ , иРЭХ СОНГУУЛИЙН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА, хУВИЙН АМБИЦ ИХТЭЙ НАМЫН НЭР БАРЬСАН ХУУРАМЧ НӨХДИЙГ ТӨРӨӨС СОНГУУЛИЙН ЗАМААР ЗАЙЛУУЛАХ ЦАГ ИРЖ БАЙНА ДААВ
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.177.105.42)
    ХАргуцлага хүлээх дургүй дутагдлаа хүлээдэггүй ЕС, хариуцлагагүй хүнээ өмөөрч хамгаалдаг АН 2 мөндөө мөн
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.177.105.42)
    хэзээ хариуцлага хүлээдэг төртэй болох юм. АН нэгнээ хамгаалж үлдээд хамтарч хувааж идэж эх орныг минь дуусгах нь л дээ
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.41.27)
    АН одоо эвтэй нэгдэлтэй байхгүй бол идсэн уусан нь илэрч балрах гээд байна шүү дээ
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (43.242.243.39)
    MAN alingaa aldlaadaa. Uhriin suulen deer hutgaa tavilaa. AN evtei negdeltei gedgee haruullaa. Ev negdlee bitgii zadlaarai ulam bat beh bolgo. Z.Enhboldod bayar hurgej amjilt husie. Mongolchuudaa ardchilren demjhiig urialj bna.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
    • Тэнэг амьтанд
      Юун эв нэгдэл вээ эрх ашиг л нэгтгэж байгаа тийм д юм бол өмнөх засгаа унагахгүй байх нь яасын юу ч мэдэхгүй байж бас уриалчиж чиний үгийг хэн тоохын муу мал
      2016 оны 01 сарын 29
  • Зочин (182.160.35.114)
    АН бүх хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан. МҮОНРТ улаан цайм ардчилсан намын хэвлэл мэдээллийн алба болчихсон. үүнийг таслан зогсоохгүй бол монголд улам л дампуурал хурдасна.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • харц иргэн (202.131.244.188)
    Өнөөдөр Монголд ямарч нам ард түмний төлөө яваагүй Тэр бол үнэн Харин маш сайхан өвгөчүүүл байсан одоо бараг үлдээсэн бүх юм эх орон зан заншил орвонгоороо алга болж муу чрын хүмүүс төрд бөөс шиг шигсэн байна.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • baagii (202.70.41.155)
    MAN -in buruu durlesen uherruud
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Үлдсэн 5 сард энэ нөхдүүд өөр ашигтай бүх гэрээгээ хийж мөнгө босгох ажлаа хийнэ дээ. Тэгээд сонгуулийн дараа гадаад руу гарч алга болцгоон. Иймээс хяналтыг сайжруулж болохгүй бол нэг өдрийн өмнө ч гэсэн огцоруулах хэрэгтэй.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Амаа (182.160.2.224)
    Сөх төр хоёрт дарлуулаад сууж байна. Ядаж сөх ийг татан буулгаж өгөөч
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • уж (202.21.117.34)
    Энэ худалч хулгайч луйварчингуудыг 5 сар тэсч хүлээхээс аргагүй боллоо. Ард түмэн нарыг сонгуулиар зад амбаардаад зайлуулна гайгүй
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.21.246)
    Уянга ганцаардаж байна. Уянга маш зөв ярьжээ. 80 настай эмгэн ч ойлгохоор энгийн бодит үнэнийг Уянга ярьж асуугаад байхад шал өөр юм яриад байх, айх ичих булчирхайгүй хэсэг бүлэг Оюу толгойг эзэмджээ. Хувийн ашиг сонирхолгүй дээд сургуулийн иргэний эрх зүйн ганц багш Оюу толгойн гэрээг Монголд ашигтай хийж чадна даа. Луйварчид хамтарсан гэрээнд луйвараа яаж далдлахаа мэднэ. Монгол эрх ашгийг хамгаалах хүн гэрээнд оролцдог юм уу? Үгүй байх
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
    • Муу ёрын хогнууд
      Тийм шүү энэ цаг үе чинь яачихсан муу ёрын юмнуудыг өөгшүүлсэн хачин юм бээ
      2016 оны 01 сарын 29
  • Иргэн (202.126.89.151)
    Жинхэнэ утгаараа бол Монголын эрх ашиг биш Өөрөө огцроогүй дээ баярлаж байгаа юм АН-д хайртай юм бол яагаад Алтанхуягийг огцруулах гээд хор найруулаад байсан юм вэ
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • ард түмэн (124.158.91.83)
    ман ын аврага том олигархууд хэзээ ийм болцийн бэ ,хэзээнээс мануусыгаа боддог болцийн бэ.21000 төргөний үнэтэй үгээгүй ядуу заягүй амьтад гэж доромжилж ирсэн биз дээ.бид нар чиньбас 2 үг 2 нүүрний ялгааг нэг муу олоод ойлгачитойгоо болцон шүү бүү басаад бай
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • гг (183.81.171.135)
    ус сувгийн удирдах газар оск-оор дамжуулахгүйгээр өөрөө цахилгаан сүлжээ шиг усны хэрэглээний мөнгөө орон сууцны хэрэглэгчээс хурааж авч яагаад чадахгүй байнаа ажлаа хийж чаддаг хүнийг ус сувагт тавих хэрэгтэй Үнэн дарга худлаа дарга
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    сайханбилэгт баяр хүргэе амьдрал хэцүү болсон ядахдаа сөх гэдэг луйварт хүссэн мөнгий нь та өгүүлсээр байгаа шүү оск -оо жинхэнэ утгаар нь ажиллуулж өгнө үү
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Яана аа, дахиад 5 сар ард түмэн АН-ын засагт шулуулах нь ээ, бүгд элгээрээ хэвтэх нь ээ, энэ луйварчдаас нэг өдрийн өмнө салах нь гэж хичнээн их найдваа, төрийн болон хувийн хэвшлүүд цалингаа тавьж чаддаг газар байхгүй боллоо,
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • өвгөн (202.131.227.50)
    Өчигдөр шөнө дүл болтол чуулганы нэгдсэн хуралын явцыг үзэж сонслоо.Олон гишүүн өөрийнхөө сэтгэлгээний түвшинг түмэн олонд харуулж шившигээ хутгахыг хараад ой гутав.З.Энхболд. Г.Баярсайхан, Арвин, Гарамгайбаатар, Ганбаатар, Дашдорж ,... шиг байцаа толгой-той эрхмүүдийг ирэх сонгуульд гаргахгүй юм сан. Олон түмээн. түрүүний бөөс толгойд гарахаар түмэн олныг басамжилдагын бодит жишээг өчигдөр ёстой нэг харууллааа даа.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (59.153.112.11)
    Идсэн сав нэгтэй Риогийн тэжээврүүд энд л нэгдэхгүй юм бол хаана нэгдэх билээ дээ
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.10.22.153)
    AN 25 jiliin hugtsaand yu hiisen yum be heldee MAN songohon zow AN ugaasaa garahgui
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.10.22.153)
    AN 25 jiliin hugtsaand yu hiisen yum be heldee MAN songohon zow AN ugaasaa garahgui
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • сайхан (202.131.238.115)
    МАН-ыг ирэх сонгуульд сонгох хэрэггүй юм байна гэж ойлголоо. Эд нар үнэхээр хуучинсаг, ард түмнийг доромжилсон, эх орноо гэсэн сэтгэлтэй гэсэн нэг ч хүн алга. Ерөнхий сайдын цухас ярианаас хямралтай гэж байгаа энэ цаг үед үнэхээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гээд маш их зүйлийг хийсэн байна. Бид бас юмыг их өрөөсгөл талаас нь хардаг юм байна.Энэ АН-ын хүмүүс ажиллаж байгаан юм байна. Үргэлжүүлж ажиллуулах хэрэгтэй гэдгийг харлаа.Би 2012 онд МАН-д саналаа өгсөндөө харамсаж байна. Гэхдээ алдаагаа давтахгүй.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Та нар өөрсдөө үхэрнүүд юм бишүү. тэнэг ацнууд хуцаад бай за. АН хамгийн сайн нам ойлгож ав ОРКУУДАА.
      2016 оны 01 сарын 29
    • зочин
      Тэгээд монгол улсыг сөнөөхийг хараад суух уу, үхэр ээ
      2016 оны 01 сарын 29
    • Зочин
      Чи битгий хуцаад бай гөлөг минь
      2016 оны 01 сарын 29
    • зочин
      чиний саналаар ард түмэн үл дутмой
      2016 оны 01 сарын 29
  • Bayasgalan (202.179.11.62)
    Эвт шаазгай буга барина
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Балт (59.153.113.196)
    Бадарчин баярлах болоогүй ээээ
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
    • 999
      чи бол тэнэг бүр усан тэнэг толгой байна даа
      2016 оны 01 сарын 29
  • зочин (103.57.93.125)
    АН-д амжилт хусье,эвтэй байсанд чинь баярлалаа.Олон хун захыг чинь мушгисан байх шуу!
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • songogch (202.179.28.216)
    Surug huchin sain ajillaj AN - iin suuliin saruudad ikh ajil hiihiig sanuulsan zuv uildel bolloo ,
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
    • иргэн
      яг үнэн тэгээгүй бол наадуул чинь сансарт л сэрүүн зүүдэлж байгаа
      2016 оны 01 сарын 29
  • зочин (202.179.6.34)
    Ж. Энхбаярт баяр хүргэж, баярлах хэрэгтэй одоо шадар сайд болгох
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.22.9)
    ES-d amjilt. AN-d bayar hurgei.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.11.194)
    ARDCHILSAN GEED BAIGAA TOLGOI XOOSON , AMIA BODOJ DOVOO SHARLUULJ SUUDLAA MANASAN ULSIG CHI YUND NI BAYR XVRGEED BAIGAA YUM . CHINII UURIIN CHINI XVBIIN AMIDRAL BOLJ BAIBAL MONGOL ULSIN IREEDVI XAMAAGVI YUMUU . VNEE MINI
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.26.169)
    олгой хагаравч тогоондоо гэж зөв алхам хийжээ.
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.38.99)
    хурдан сонгууль болж энэ улс орноо цэгцлэх юмсан
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
    • zochin naizz
      tegmeer yum baigaamdaa ard tvmen mini........
      2016 оны 01 сарын 29
  • бор (202.55.191.130)
    үхсэн баас гэж, юун баяр хүргэх вэ Хулан гуай мал аа. харин ард олон Ан-ыэн дарангуйлал гуйланчлал доор лахиад таван сар байх юу нь сайхан байх вэ дээ шээс чинь
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
    • сонгогч
      З.энхболдын дормжлол л одоо болтол бодогдоод байна энэ хүэ монгол улсын УИХ дарга шүү дээ гэтэл намаас өөр хэнч юу ч биш байна бид МАН-аас гарсан санлыг дарж байвал боллоо эд ЕС-ыг огцруулж чадсангүй гээд инээхийг харав уу Аль намын хэн гэхээс илүү сөхөрч туйльсан эх орн ард түмэн энэ чононд юу ч биш болжээ АН-ыг сонгосндоо би бачуурч үхэх нь ээ мартахгүй
      2016 оны 01 сарын 29
    • Яг үнэн
      Төрөөс төрсөн луйварчингуудад баяр хүргэх дутаж гэнээ
      2016 оны 01 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    9 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    18 мин
  • Х.Тэмүүжин: Хуульд хүнтэй наалддаггүй, хэмжигддэггүй агуулга орж ирж байна
    1 цаг 9 мин
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
    1 цаг 26 мин
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
    1 цаг 27 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    1 цаг 45 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
    1 цаг 59 мин
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
    2 цаг 26 мин
  • Дөрвөн аймгийн 10 суманд гарсан 13 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна
    2 цаг 40 мин
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
    2 цаг 45 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 51 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 55 мин
  • ИТХ-ын хуралдаан боллоо
    3 цаг 0 мин
  • 10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол байгуулж, иж бүрэн гудамж болгон тохижуулна
    3 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлнэ
    3 цаг 7 мин
  • Улаанбаатарт аадар бороо орно
    3 цаг 17 мин
  • Гурилын гаалийн албан татварыг сэргээх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
    17 цаг 23 мин
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
    18 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 49 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК