УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэх ба хэлэлцэх асуудалтай холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Ингээд уг хуулийн төслийг олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.