Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хороо ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг дэмжлээ

2016-1-29
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.29/ хуралдаан 14 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

 

Сонгуулийн санал авах өдрийг тогтоох санал дэмжигдлээ

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно." гэж, 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна." гэж, 16.6 дахь хэсэгт “Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.” гэж заажээ. Иймээс уг тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4, 16.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхээр тусгажээ.

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь дэмжив.

 

Сонгуулийн тойрог байгуулах, мандат тогтоох төслийг дэмжив

 

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай саналаа ирүүлсэн байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулах, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрог болгохоор тусгажээ. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт энэ асуудлын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр албан бичиг ирүүлсэн байгаа тул тус хорооноос 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 06 тоот албан бичгээр ирүүлсэн тогтоолын төсөлд суурилж уг асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Уг тогтоолын төслийн хавсралтад Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн тойрог, мандатын тоог энэ удаагийн сонгуульд хэвээр нь хадгалах зарчмыг тусгажээ.

 

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Д.Оюунхорол, Л.Болд, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Д.Лүндээжанцан нар Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, С.Баярцогт, С.Одонтуяа, Л.Болд нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

 

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Баярцогт, Х.Тэмүүжин нар тогтоолын хавсралтад заасан Дорнод, Завхан, Увс, Хэнтий аймгийн мандатын тоог тус бүрээр нэгээр бууруулах, хэрэв энэ санал дэмжигдсэн тохиолдолд нийслэлийн мандатын тоог дөрвөөр нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнгүй. Мөн эдгээр гишүүд тогтоолын хавсралтад Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж нэг тойрог болгох гэснийг Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж нэг тойрог болгохоор өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч олонхын дэмжлэг авсангүй. Ингээд тогтоолын төслийг бүхэлд нь дэмжих саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжив

 

Мөн энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, түүнчлэн зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
Ө.Шижир: Сайд, дарга байсан хүмүүс сэнтийгээс буухдаа ТХГ-т байдаг машины дугаарыг хүртэл хулгайлаад явдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    49 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    1 цаг 0 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    1 цаг 19 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    1 цаг 44 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    1 цаг 55 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    2 цаг 17 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    2 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    2 цаг 39 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    3 цаг 1 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    3 цаг 8 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    3 цаг 33 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    3 цаг 40 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    3 цаг 46 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    3 цаг 50 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    3 цаг 54 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    4 цаг 7 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
    5 цаг 27 мин
  • “Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-нд нээнэ
    20 цаг 13 мин
  • Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
    21 цаг 7 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК