Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН ЗГ-т даалгавар өгөв

2016-2-01
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж байр, сууриа нэгтгэсэн байна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт сар шинийн баярын өмнө дөрвөн чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт анхаарууллаа.


Нэгдүгээрт, МАН-ын бүлэг тооцоо, судалгаагүй өр нэмүүлэхгүйн тулд Ерөнхий сайдыг огцруулах санаачилгыг дэмжсэн. Монголчууд Цагаан сарын өмнө өрөө дарж, шинэ ондоо өргүй орохыг чухалчилдаг. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж бид ярьдаг. Гэтэл зөвхөн өр зээл тавьж эдийн засгийн хямралыг давах бодлого дэвшүүлж байгаа Засгийн газрыг бид хариуцлагагүй гэж үзсэн. Өнөөдөр иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй болсон. Сүүлийн 20 жилд тавиагүй их хэмжээний өр зээлийг өнгөрсөн гурван жилд Засгийн газар авсан. Одоо дахиад өр зээл авахаар Засгийн газар хөөцөлдөж байна. Цаашид ийм их өр зээл авах нь буруу гэж үзлээ.


Хоёрдугаарт, Тавантолгойгоо хөдөлгөж, хүн бүрт 100 мянган төгрөг өгнө гэсэн амлалтаа биелүүлэхийг Ерөнхий сайдаас шаардлаа. МАН том төслүүдийг явуулахыг дэмжсээр ирсэн. МАН засгийн эрх барьж байхдаа Тавантолгой, Оюутолгой төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэдэд өгөөжөө өгч байсан. Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа үед Тавантолгойн төслийг энэ хаврын чуулганд багтааж хөдөлгөх ёстой. Сонгууль хүртэл ажиллах нөхцөл бүрдсэн учраас Тавантолгойг хөдөлгөж иргэн бүрт 100 мянган төгрөг өгнө гэж амлалтаа биелүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардаж байна.


Гуравдугаарт, зээлийн хүүнүүдийг яаралтай бууруулахыг Засгийн газраас хүслээ. МАН-ын бүлгийн гишүүд тэтгэврийн, цалингийн, ЖДҮ-ийн, хэрэглээний, малчдын зээлийн хүүг буулгах санаачилгыг 2014 оноос эхлэн тавьсан. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бидний санаачилгыг Засгийн газар дэмжиж малчдын зээлийн хүүг буулгахаар болсонд талархаж байна. Мөн ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судалж эхэлсэн. Зээлийн хүүг бууруулна гэж хэлчихээд хугацаа алдах шаардлагагүй, энэ шийдвэрээ Цагаан сарын өмнө эцэслэн гаргаж ард түмэндээ бэлэг барихыг шаардаж байна. Эрх баригч намынхан ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувьд хүргэх санаачилга гаргасныг манай нам зөв зүйтэй шийдвэр гэж дэмжиж ирсэн. Цагаан сарын өмнө энэ шийдвэрээ хэрэгжүүлэх ажлыг яаралтай эхлүүлж, найман хувийн зээлтэй бүх иргэдийг таван хувийн зээл рүү шилжүүлэх ёстой гэж үзэж байна" гэв.


Дөрөвдүгээрт, Цагаан сарын өмнө бүх хүүхдийн мөнгийг олгохыг шаардлаа. МАН-ын бүлэг хүүхэд бүрт алагчилж ялгаварлахгүйгээр сар болгон 20 мянган төгрөг хүртээх ёстой гэсэн байр суурийг баримталж ирсэн. Засгийн газар төсөв хэлэлцэх үеэр хүүхдийн мөнгийг хасах санал оруулж ирсэн. Харин оны дараа УИХ бүх хүүхдэд сар бүр мөнгө өгөх асуудлыг шийдвэрлэсэн. Он гарснаас хойш одоо болтол зарим айлын хүүхэд мөнгөө авч чадахгүй байна. Тиймээс цагаан сарын өмнө бүх хүүхдэд 1-2 сарынх нь мөнгийг нь нөхөн олгож, ард иргэдээ сар шинийн баяраа тэмдэглэхэд нь дэм болохыг хүсч байна гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

 

Н.Энхболд: Сонирхогч бүх талын эргэлзээг тайлсны дараа нэгдсэн байр суурьтайгаар шийдэх нь зүйтэй

 

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэж, дөрвөн чиглэлээр энэ асуудлыг авч үзэн нарийвчлан судлах шаардлагатай гэж үзлээ. Энэ талаарх тодорхой үндэслэлүүдийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тайлбарлав.


Энэ хуулийн төсөлд “Байнга тѳвийг сахих гэж аливаа дайн, мѳргѳлдѳѳнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Олон улсын эрх зүйн талаас нь авч үзвэл байнга төвийг сахих гэдэг нь улс орнууд зэвсэгт мѳргѳлдѳѳн, дайнд нэрвэгдэх, татагдан орохоос сэргийлэн ѳѳрѳѳ санаачлан эсвэл гол тѳлѳв хѳрш зэргэлдээ орнуудтайгаа, мѳн нѳлѳѳ бүхий гүрнүүдтэй харилцан зѳвшилцѳж бодлого болгон хэрэгжүүлж, аюулгүй байдал, тусгаар тогтнол, хѳгжлийн баталгаагаа болгох арга юм. Судалгаанаас үзэхэд Австри, Ватикан, Коста Рика, Лихтенштэйн, Мальт, Туркменистан, Финланд, Швед, Швейцарь ийм статустайгаар явж иржээ. Үр дүн харилцан адилгүй байна. Эдгээр улсын тухайн үеийн оршин тогтнож байсан болон одоогийн геостратегийн нѳхцѳл байдал, байршил, зорилго, батлан хамгаалах чадвар Монголынхоос тэс ѳѳр. Тиймээс дараах үндэслэлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй гэж Н.Энхболд гишүүн онцлов.


Нэгдүгээрт, хуулийн тѳсѳлд ѳнѳѳдѳр хүчин тѳгѳлдѳр мѳрдѳгдѳж байгаа Үндэсний аюулгүй байдлын, Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтууд үндсэндээ ѳѳрчлѳлтгүйгээр зүйл, заалт болон тусгагдсан байна. Гэвч зарим шинжээч, судлаач, дипломатуудын үзэж буйгаар, хууль батлагдвал Үндсэн хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулах, Хуурай замын дайны үед тѳвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын 5 дугаар конвенц, Тэнгисийн дайны үед тѳвийг сахисан улсын эрх, үүргийн тухай Гаагын 13 дугаар конвенц /эдгээр конвенц 1910 онд хүчин тѳгѳлдѳр болсон бѳгѳѳд үүнд ОХУ, БНХАУ зэрэг 37 улс оролцдог/-д нэгдэн орох шаардлагатай болох юм байна. Тиймээс батлан хамгаалах, гадаад бодлогын үзэл баримтлалд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах шаардлага гарах эсэхийг нарийвчлан судлах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, байнгын тѳвийг сахих бодлого баримталснаар Дэлхийн хамтын нийгэмлэг, түнш, хѳрш ойр орнуудын нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсийг эрхэмлэсэн Монгол Улсын олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлого биднээс шалтгаалахгүйгээр хумигдах эрсдэл ѳндѳр гэсэн болгоомжлол мэргэжлийн дипломат, судлаачдын дунд байгааг тал талаас нь нухацтай тунгаан ярилцах хэрэгтэй байна.


Гуравдугаарт, Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл ОХУ, БНХАУ-тай тогтоосон найрамдалт, хамтын ажиллагаа байхыг бид нэгэнт хүлээн зѳвшѳѳрсѳн ба албан ёсны үзэл баримтлалаараа тунхагласан. Эдгээр хѳршүүдтэй харилцаагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хѳгжүүлэхийг баталгаажуулсан. Хэдийгээр улсынхаа хѳгжлийн зам, зорилт, бодлогоо тодорхойлох нь манай бүрэн эрхийн хэрэг мѳн боловч бие биеэсээ асар их хамааралтай ѳнѳѳгийн ертѳнцѳд түншүүд, тэр тусмаа хѳрш орнууд бидний бодлого байр суурийг хэрхэн үнэлж, дүгнэж байгааг байнга анхаарч байх нь бодит шаардлага юм.


Дөрөвдүгээрт, Монгол Улс удаа дараагийн аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалуудаа олон талаас нь нухацтай ярилцаж, тѳрийн бүх институц, олон нийт, улстѳрчид үндсэндээ нэгдсэн ойлголт, байр суурьтай болж байж баталж ирсэн. Тийм ч учраас шинэхэн түүхийн хугацаанд язгуур эрх ашгаа хамгаалах гадаад харилцааны бодлого амжилттай хэрэгжиж ирсэн байдаг. Иймд байнгын тѳвийг сахих бодлогын зайлшгүй шаардлага, эерэг, сѳрѳг үр дагаврыг нарийвчлан судалж, сонирхогч бүх талын эргэлзээг тайлсны дараа нэгдсэн байр суурьтайгаар шийдэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Ѳнѳѳдѳр тийм нѳхцѳл бүрдээгүй байна. Судлах хэрэгтэй. Монголын нийгэм бүхэлдээ нэгдсэн ойлголтод хүрэх ёстой, нухацтай ярилцаж байж шийдэх хэрэгтэй гэж тэрээр мэдээллээ.

Т.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (103.57.95.40)
    хэ хэ морь унасан толгойгүй хүмүүс. Эд нээрээ эрх барьж байхдаа юу хийж байв аа. Газр наймаалцаж, улсын мөнгөөр л тансагласан улс. Өөрсдөө баяжсан. Баахан өр үлдээчихээд одоо болохоор хийх ажилгүй болохоороо засгаар тоглоод л. Өмнө өчнөөн жил төр засгаар минь тоглож тоглож наадчихаад. Одоо их мөнгөний үнэр авч дээ. хулгайчууд чинь
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
  • bats (202.179.10.210)
    MAN zuw yrij zuw hiideg an zuw yrij buruu hiideg.
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Kiko (103.57.94.180)
    Gazriin naimaachin dargatai nam her hol yavah bol
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    за эд нар зайлаа
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зэв (103.9.91.214)
    Ул суурьтай зөв л санал, шаардлагууд тавьсан байна. Засгийн газар амалснаа хэрэгжүүлэхийг ард түмэн хүлээх үлдэж. Цагаан сарын өмнө хүүхдийн мөнгө өгч гялайлгаасай
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    kkkkk
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • зочин (202.131.249.122)
    МАН-ынхан өрөвдөлтэй юмаа зайлуул гэнэт ухаан орж дээ та нарын үнэн төрх юмаа
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Уянгын хормойноос чирэгдээд хоосон хоцорсондоо хорсож сонгуульд оноо авчих санаатай ажил хийж засагт нөлөөлж байгаа цариа нь юм байхдаа зайлуул
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Zeb (103.229.121.114)
    Huleegeed l bgaa shvv
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    9 цаг 34 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    14 цаг 17 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    14 цаг 30 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    17 цаг 48 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    17 цаг 49 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    17 цаг 54 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    18 цаг 29 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    18 цаг 37 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    18 цаг 40 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    18 цаг 42 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    18 цаг 53 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    19 цаг 4 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    19 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    19 цаг 33 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    19 цаг 56 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК