Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бор-Өндөрт тос боловсруулах үйлдвэр барина

2016-2-02
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай дараах арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо. Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар сонгосон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээс үзэхэд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Бүтээн байгуулалт 4 жил үргэлжилнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэх, ажлын байр олноор бий болох, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулна

 

УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд заасан 2015 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралтад заасан, бодит гүйцэтгэл нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа, гэрээний дагуу үлдэгдэл төлбөр бүхий, мөн “Барих-шилжүүлэх” концессын хэлбэрээр хэрэгжүүлж, ажил нь дууссан энэ тогтоолын 1-2 дугаар хавсралтад заасан төсөл арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө. Векселиэр баталгаажсан хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу 2017 оны Улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Болор, төсөл арга хэмжээний санхүүжилтийг вексель эзэмшигчдэд олгохыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

 

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

 

“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ оны нэгдүгээр сарын 25-нд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар гарын үсэг зурж баталгаажуулаад байгаа юм. Тус хэлэлцээрийн 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.  2010 оны нэгдүгээр сард хоёр улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг байгуулж байсан. Энэ хүрээнд 1973 онд БНУУ-ын техник эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан. Төслийг хоёр үе шаттай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хийсэн хэдий ч шалгарсан компани заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон. Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээр хоёр жилийн хугацаанд хүчинтэй байсан бөгөөд 2012 оны тавдугаар сард дуусгавар болж, Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэх төслийг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Биокомбинатад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр орчин үеийн өндөр мэдрэмжтэй, нарийвчлал өндөртэй багаж хэрэгсэлтэй болж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр гадаадаас импортолж хэрэглэдэг шүлхий, шувууны томуу зэрэг өвчнүүдээс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

 

Товч мэдээ

 

 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдэд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.


- Байгалийн архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнтэй холбогдуулан зарим арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.


- Засгийн газрын 2016 оны тогтоолоор баталсан “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор тус тус баталлаа.


- БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан-ы 2015 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгав.


- 2016 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталлаа.


- Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  


- “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-аар орлогоо ил болгон шимтгэл төлсөн иргэд тэтгэврээ шинээр болон өөрчлөн тогтоолгохоор мэдүүлсэн баримт бичиг, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын үндэслэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шалгаж, иргэдийн тэтгэврийг шинээр болон өөрчлөн тогтоох ажлыг энэ сарын эхний өдрөөс хэрэгжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад даалгалаа.


- Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.131.234.182)
    Битгий үгүйсгэ сайн юмыг нь дэмжнээ. Бачр хүргэе маш шуурхай зоригтой шийдэж ажиллаарай. Нохой хуцалджил байг буга идээшилжил байдаг юм
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    стакууд гэдийж гэдийж яг сонгууль төхөхөөр нэг их ажил санаачилж хийх гэж байгаа баатар болж харагдах гээд худлаа шх юмаа
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    9 цаг 35 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    14 цаг 18 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    14 цаг 30 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    17 цаг 48 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    17 цаг 50 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    17 цаг 55 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    18 цаг 29 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    18 цаг 38 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    18 цаг 40 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    18 цаг 42 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    18 цаг 53 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    19 цаг 5 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    19 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    19 цаг 33 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    19 цаг 56 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК