Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2016-2-02
0
ЖИРГЭХ

        Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан МАН-ын удирдлагууд, нийслэл, дүүргийн намын байгууллага, гишүүд, дэмжигч, жирийн иргэдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Их жанжин Д.Сүхбаатарын Монголын түүхэнд оруулсан гавъяаг үнэлж баршгүй юм. Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн Д.Сүхбаатарыг цэргийн цогтой удирдагч байсан хэмээн түүхчид үздэг билээ. Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа МАН-ын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын сэтгэгдлийг сонссон юм.

 

МАН-ын дарга М.Энхболд: -1893 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар мэндэлж байсан түүхтэй. МАН-ын үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулж, МАН-ын Удирдах зөвлөл, нийслэл, дүүргийн намын байгууллага, дэмжигч гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Энэ дашрамд жанжин Д.Сүхбаатартай хамтдаа хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан партизан, ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд , төрөл төрөгсдөд жанжны төрсөн өдрийн мэндийг хүргэж байна. Сүхбаатар идэр залуу байхаасаа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө цогтой тэмцэгч цэргийн жанжин байсан. 1921 он гэхэд Д.Сүхбаатар цэргийн жанжин болж, Хиагтыг чөлөөлөх дайнд оролцож, хувьсгалт үйл ажиллагааг зохион байгуулж, хоёр бүлгэмийн нэгийг нь толгойлон Монгол Ардын намыг байгуулсан. Энэ хүний түүх яах аргагүй 20, 21 зууны Монгол Улсын өнөөгийн ололт амжилттай салшгүй холбоотой юм. Улс гүрнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийнхээ сайн сайхан байдлын төлөө зүтгэж явсан түүхэн хүний үйл хэргийг мөнхжүүлэх, ирээдүй хойч үедээ зөв зүйтэй байдлаар ойлгуулах хэрэгтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд эрх баригчид түүхийг өөрчилж, гуйвуулж байна. Манай хөрш зэргэлдээ оршиж байгаа улс гүрнүүд түүхийн үнэнийг хэвээр нь хадгалахад анхаарал хандуулж байна. Тэр байтугай Д.Сүхбаатарын Москвад очоод байрлаж байсан буудлын ханын бичгийг нь одоо болтол хадгалж байна. Гэтэл бид өөрсдөө жанжныхаа нэрэмжит талбайн нэрийг өөрчилсөн. Энэ нь үндсэндээ шүүхээр шийдэгдэж байна. Би 2003 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа их бүтээн байгуулалтын жилийн уриалга гаргаж, энэ талбайг боржин чулуугаар өнгөлж, тохижуулсан. Тухайн үед нь энэ талбайг 100 жилийн настай талбай боллоо гэж мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Дараа 2011, 2012 онд жанжны хөшөөг сэргээн засварласан байгаа. Энэ мэтчилэн Д.Сүхбаатар, түүний байгуулсан намын онцлог үйл явдлуудыг түүхэнд үлдээх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

 

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: -Дэлхийн ямар ч улс оронд түүхээ үгүйсгэж, бодит түүх рүүгээ дайрдаггүй. Түүх гэдэг ойлголт тухайн улс орны үндэс суурь болж байсан. Оршихуйн эх нь байдаг учраас аль ч улс төрийн хүчин байсан цул байдлаар авч явж чаддаг байх ёстой. Захиргааны хэргийн шүүхээс Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон шийдвэрийг хууль бус гэж үзэн уугуул нэрийг нь сэргээсэн. Тусгаар тогтнол, үнэт зүйл рүүгээ халдах тусам түүхийн үнэн улам их тодордог. Үүний гэрч цаг хугацаа, ард түмэн байдаг. Тусгаар улсын үнэт зүйл гэдэг газар нутгийн бүрэн бүтэн байдал, түүх, соёл зан заншил байдаг. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулж эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулсан. Өнөөдөр намын байранд тусгаар тогтнолын тухай сонсдог ном, 45 ангит баримтат киноны нээлт албан есоор эхэлж байна. Түүхийг үгүйсгэх биш тал талаас нь эвлэж үнэнээр гаргаж ирэхийн төлөө Монголын төр бодлого гаргаж явах хэрэгтэй. Солонгос, Хятадууд түүхээ хамгаалахын тулд мөнгө зарж, маш олон ажлуудыг хийж байна. Үзэл суртлын түвшинд дэлхийн хэмжээний кино хүртэл хийж байна. Тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг мэдэрсэн төрийн хийдэг ажил юм байна. Манайхан жижиг сажиг тогоо шанаганы хэрүүл хийж хамгийн гол зүйлээ мартаад байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    8 цаг 29 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    13 цаг 13 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    13 цаг 25 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    16 цаг 43 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    16 цаг 45 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    16 цаг 49 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    17 цаг 24 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    17 цаг 32 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    17 цаг 35 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    17 цаг 37 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    17 цаг 48 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    17 цаг 59 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    18 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    18 цаг 28 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    18 цаг 51 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК