Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлгээс Төрийн ордны "Б" танхимыг Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгох хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн.
УИХ-ын дарга тус бүлгийн хүсэлтийг хүлээн авч Төрийн ордны "Б" танхимыг Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус танхимтай хамт Төрийн ордны "А" танхимыг Их эзэн Чингис хааны нэрэмжит болгох шийдвэрийг мөн хамтад нь гаргажээ.
Ингэснээр Төрийн ордны "А" танхим Их эзэн Чингис хааны нэрэмжит болж байгаа бол "Б" танхим Д.Сүхбаатарын нэрэмжит болж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)