Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2016-2-03
0
ЖИРГЭХ

        УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.02.03/ хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооноос тогтоолын төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулга хийсэн.

Тэрбээр, тогтоолын төсөлд ядуурлын бүх төрлийг эцэс болгоно хэмээн тусгасныг эргэн харах нь зүйтэй хэмээгээд өндөр хөгжилтэй орнууд ийм зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байгааг бодолцож үзэх ёстой гэж хэлсэн. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах нь чухал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь энэ зорилтыг хэрэгжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна хэмээсэн. Мөн мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас тогтоолын төсөлд тусгах санал ирсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгах саналтай байгаагаа хэлсэн. Ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Төрийн байгуулалтын байнгын хороонд уламжлахаар тогтлоо.

 

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Үүний дараа Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм. Тэрбээр, Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн бус байгууллагаас ирүүлсэн саналыг тусган хуулийн төслийг эцэслэн боловсрууллаа хэмээсэн. Хуулийн төсөлд барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван ангилалд хуваасан бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд зөвшөөрөл олгох асуудлыг ангиллалтай холбож өгсөн. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулжээ.

Мөн хуулийн төсөлд хүнд суртлыг зогсоох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоож өгсөн болно. Төсөлд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хууль батлагдсанаар барилгын салбарын эрх зүйн орчинд тодорхой ахиц гарах бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулснаар барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг 9 дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасгасан нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх нэг алхам болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

 

Мөн өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд өнөөг хүртэл 600 гаруй ашигт малтмалын ордын нөөц тогтоож, үүнээс 200 гаруй ордыг ашиглаж байна. Олон жил ашиглагдсан уурхайн дэргэдэх ашигт малтмалын овоолго, хаягдлыг дахин ашиглах үйл ажиллагааг төрөөс хөхиүлэн дэмжих шаардлагатай байна хэмээн сайд Д.Эрдэнэбат танилцуулгын эхэнд дурдсан.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн ашиглалтын хугацаанд ихээхэн хэмжээний хүдрийн овоолго үүсэн ба нүүрс, алт болон бусад төрлийн ашигт малтмал олборлодог уурхайнуудын ашиглалтын явцад ч ихээхэн хэмжээний хаягдал, овоолго хуримтлагддаг байна. Алт, газон шар зэрэг ашигт малтмалын зарим ордыг нэлээд олон жилийн өмнө ашиглахдаа техник, технологийн хүчин чадлаас хамааран үүсмэл орд бий болдог бөгөөд ийм нөхцөлд түүнийг дахин ашиглах, үнийн өсөлттэй байгаа үед нь аж ахуйн эргэлтэд яаралтай оруулах асуудал зүй ёсоор тавигдаж байгаа аж.

 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасан овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төслийг боловсруулахдаа хоёрдогч ашигт малтмал боловсруулж буй гадаад орнуудын туршлагыг судалсан бөгөөд Канад Улс зэсийн үйлдвэрлэлээс үүссэн 0.45 хувийн зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас баяжуулалтын шинэ аргаар боловсруулалт хийж нийт хаягдал зэсийн 40 хүртэл хувийг авдаг байна.

 

Ашигт малтмалын овоолго, хаягдлыг дахин боловсруулснаар нөөц ашиглалтыг сайжруулж, шинээр болон нэмэлт хайгуул хийх зардлыг бууруулан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг орлого өсч, ажлын байр бий болох, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн хууль санаачлагч үзэж буй юм байна.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК