Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Жигжид: Өнөөдөр УИХ чухал шийдвэр гаргалаа

2016-2-04
0
ЖИРГЭХ

        Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Гацууртын ордыг ашиглахаар болсон. Мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж уг асуудлыг хэлэлцэв. Үүний дараа Уул, уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр "УИХ-ын чуулган өнөөдөр чухал шийдвэр гаргалаа. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, Хоёрдугаарт, энэ төлсийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгалаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудал сөхөгдсөн ч дэмжигдээгүй. УИХ-ын гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ард түмний санаа бодлыг тусгадаг. Тиймээс Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Нэг үгээр хэлбэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн үг юм. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай үндэслэл нь Оюутолгойн төсөлтэй холбоотой байсан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стартегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215,9 сая ам.доллар болж байгаа юм. Борлуулалтын орлого нь 1,8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438,8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90,6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432,3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68,2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан" гэлээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

 

-Засгийн газар 34 хувиа эзэмших үү, эсвэл роялтын төлбөрөөр явагдах уу?

 

-Ашигт малтмалын хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой. Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна. Эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг аваад явах юм. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, 3 хувь байхаар тохироод байгаа. Гэхдээ энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой.

 

-Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохироод байна. -Хичнээн төрлийн татвар авах вэ?

 

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь үндсэндээ суурь, үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх, тусгай гэсэн гурван төрөл. Дээр нь ААНХОТ-ыг авна. Бусад улсын татварын хуулиар оногддог татвар хураамж оногдоод явна.

 

-Үйл ажиллагаа нь хэзээнээс эхлэх вэ?

 

-Одоо Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийнэ. Орд ашиглах гэрээ байгуулах юм. Үүнийг аль болох хурдан үргэлжлүүлж, ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцэж байна. Нэг жилийн дотор эхлэх болов уу гэж найдаж байгаа. Хөрөнгө оруулагч тал яарч байх учиртай. Бид Ашигт малтмалын, Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад алтны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Алтыг Монгол банкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлнө. Энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих заалттай. Хэрэв тусгай төлбөрийн хувилбараар явбал борлуулалт хэзээ хийгдэнэ. Тэр үед орох орлогоос нь төлбөрөө аваад явах юм. Ингэснээр бидэнд орлого шууд орж ирнэ. Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх асуудал гарна. Дээр нь тухайн аж ахуйн нэгж өөрөө ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилах юм. Хэрэв хувь эзэмшээд явахад Монгол Улс ногдол ашиг авах хэлбэрээр орлого авах нь олон жилийн дараа шийдэгдэнэ. Тиймээс бидний хувьд тусгай төлбөрийг аваад явах нь улсын төсөвт эрт орлого орж ирэх боломж бүрдэж байна. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.179.11.14)
    ЧухалБуруу шийдвэр гаргахад би л оролцоогүй дэмжээгүй гэж эрлэгийн өмнө битгий гоншигноорой Баталсан хүмүүсийн нэр нь зурайгаад бичигдсэн тул та нарыг дуудаад л Эх орноо гадны кампанид худалдсан,Уул усаа байгаль дэлхийгээ сүйтгэсэн,ард түмнээ доромжилсон тулд тамд оч гээд явуулах болно.Та нар үхэж үрэгдсэн ч үр хүүхдүүдийг чинь дуудах болно. Өөр хэлэх муу үг алга.Чухал шийдвэр гаргасан гэж баярлах болоогүй Жигжид минь Ард түмний шүүх шүүх болно.
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.11.14)
    ЧухалБуруу шийдвэр гаргахад би л оролцоогүй дэмжээгүй гэж эрлэгийн өмнө битгий гоншигноорой Баталсан хүмүүсийн нэр нь зурайгаад бичигдсэн тул та нарыг дуудаад л Эх орноо гадны кампанид худалдсан,Уул усаа байгаль дэлхийгээ сүйтгэсэн,ард түмнээ доромжилсон тулд тамд оч гээд явуулах болно.Та нар үхэж үрэгдсэн ч үр хүүхдүүдийг чинь дуудах болно. Өөр хэлэх муу үг алга.Чухал шийдвэр гаргасан гэж баярлах болоогүй Жигжид минь Ард түмний шүүх шүүх болно.
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.11.14)
    Ард түмнийхээ толгойг угааж Ноён улаа хамгаалж чадлаа гэх шиг 150 тонн алтаа авахын тулд 11 км газрыг доогуур нь ухаад хүрчихийг мэддэгүй эргүү юу чи.Техник хөгжсөн энэ үед юу ч биш амархан шүү дээ Та нар монголын ард түмэнд нөхөж баршгүй гай тарьж нүгэл үйлдлээ Энэ гай нүглийн горыг та нар хэдэн үеээрээ эдлэж зовж зүдрэх болно доо Лус савдаг хилэгнэж өшөө хорслоо авах л болно та нараас.
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.11.14)
    Ард түмнийхээ толгойг угааж Ноён улаа хамгаалж чадлаа гэх шиг 150 тонн алтаа авахын тулд 11 км газрыг доогуур нь ухаад хүрчихийг мэддэгүй эргүү юу чи.Техник хөгжсөн энэ үед юу ч биш амархан шүү дээ Та нар монголын ард түмэнд нөхөж баршгүй гай тарьж нүгэл үйлдлээ Энэ гай нүглийн горыг та нар хэдэн үеээрээ эдлэж зовж зүдрэх болно доо Лус савдаг хилэгнэж өшөө хорслоо авах л болно та нараас.
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.95.129)
    DUUJLEH TSAG IRNEE
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.94.33)
    Урвагч Жигжидээс улс орноо зарж мэдэх нөхөр дөө
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.31.171)
    ОДОО ХАМГААЛАЛТАНД АВСАН ГАЗАР НЬ БАРАГ НОЁН УУЛЫН ОРОЙ ЮМ БИШҮҮ, ЧИ ЧАДЛАА ДИЙЛЛЭЭ ЧИНИЙ ОФШОР ДАНСАНД МӨНГӨ ОРОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛЧУУД ҮЕИЙН ҮЕД ҮРИЙН ҮРДЭЭ ЗАХИАРАЙ ИХ ОНЦГҮЙ НОХОЙ ШҮҮ.
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.143.10)
    Юу нь чухал гэж ойлгосонгүй 115 тонн алтаа гадныханд өгөөд 50 тонн алтных нь 31 тонн тонныг нь эзэмшээд зөвхөн 5 тонн алтыг нь монголыг олигархиуд авахын байна сүүлийн үеийн хэвлэл мэдээллээс барин тавин энэ үнэнийг л мэдлээ жигжид сайд сайханбилэг тэргүүтэй ардчилсан намынханд л учиргүй хэрэгтэй байсан юм байхдаа
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.28.228)
    herewee chi toriin alband orood hulgaichtai niileed eh oronoo ugui hiij chadaj bgaa bol. bi ch gesen tord orood huuli batluulaad chamaig ger bultei chini huis temruulj boloh yum bna gej bodloo. toriin baiguulagad ajild oroh erh medeltei boloh tiim hetsuu gej bodood bgaa yum uu? hiisen zuildee uhen uhtelee haramsaj yawna ur huuhed chini yagaad ingej zowj amidarch bgagaa medehdee chamaig uzen yadaj haramsah l bolno
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    8 цаг 31 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    13 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    13 цаг 27 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    16 цаг 44 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    16 цаг 46 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    16 цаг 51 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    17 цаг 26 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    17 цаг 34 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    17 цаг 37 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    17 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    17 цаг 50 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    18 цаг 1 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    18 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    18 цаг 30 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    18 цаг 53 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК