Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН бужигнаж, АН, ИЗНН нэгдэв

2016-2-07
0
ЖИРГЭХ

Г.Шийлэгдамба үнэнээ өчиж, цагдаагийн хамгаалалтад оров

 

Авлигын хэргээр шалгагдаж буй ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, намынхаа даргын эсрэг зүйлүүдийг ярьсан.

 

Тэрбээр намын дарга нь санхүүжилт олж ир гэж шахдаг учраас танил ахаасаа мөнгө авч, Н.Энхбаярт өгсөн тухайгаа ярьсан юм. Мөн хорих ангиас илгээсэн захиа, шахалт дарамтаар ажлаа өгсөн тухайгаа цензургүй ярив. Үүнтэй холбогдуулан түүнд маш их дарамт ирж байгаа аж. Иймээс хуулийн байгууллагаас Г.Шийлэгдамбын амь насыг аюултай байдалд байгаа, мөн гадны нөлөөллөөр амь насанд нь халдаж болзошгүй гэсэн үндэслэлээр хамгаалалтад авсан. Г.Шийлэгдамба нь авлигын хэргээр саатуулагдаж байгаад өдгөө батлан даалтад гаран шалгагдаж байгаа юм.

 

Харин энэхүү мэдээллийн дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд түүнийг улс төрийн тоглолтод оролцож байна хэмээн мэдэгдсэн. 

 

АН, ИЗНН-ын удирдлагууд нэгдэх бичигт гарын үсэг зурав

 

АН, ИЗНН-ын удирдлагууд Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д нэгдэх санамж бичигт зурав. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болоод намуудын гишүүд оролцсон юм. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хоёр удаа хуралдаж нэгдэх шийдвэр гаргасан юм. 

 

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч, Гацууртын ордыг үлдээлээ 

 

Энэ сарын 4-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр Ноён уулыг тойрсон 11 мянган га газрыг байгалийн нөөцөөр, 450 га газрыг түүх дурсгалын байдлаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа юм. 

 

Намрын чуулган хаалтаа хийв


УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган энэ сарын 5-нд хаагдлаа.  Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.

 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталлаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ.

 

“Болор цом”-ын эзэн тодров
 

 

Энэ долоо хоногийн онцлох нэг үйл явдал бол “Болор цом” наадам байлаа. 33 дахь жилтэйгээ золгож буй энэ наадамд өнөө жил Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил тус наадамд дэд байрт шалгарч байсныг уншигч та санаж буй биз ээ. Харин хоёрдугаар байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар, гуравдугаар байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Уянсүх, дөрөвдүгээр байрыг “Болор цом”-ын дэд байрын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш, тавдугаар баярыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул эзэлсэн юм. Шагналт байрыг яруу найрагч Б.Баттулга хүртлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зочин (202.21.117.114)
    АН аль хэдийн ялагдсан, одоо харин өнгөрсөн 4 жил тэрбумаар нь улсаас хулгай хийсэн АН-ын хулгайчдыг хорих шоронгоо бэлдэх хэрэгтэй шүү, идсэн мөнгийг төлүүлэх хэрэгтэй, Батүүлээс эхлүүлээд хуулийг гууль болгон идэж уусан хүн маш олон байна
    2016 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Шийлэгдамба Барын амнаас гараад, Арслангийн аманд орчихлоо доо... Амь насанд нь халдах аюул бий ч гэх шиг... Харин ч АН-ынхан зохион байгуулчихаад Энхбаяр луу чихэж магадгүй,
    2016 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.34.229)
    айгаагүй юм бол булганыг цензургүйд оруулаач элбэгдорж батүүл ээ? аймхай хулчгар шийлэгдамбыг шоронгоор айлгаж хэлэх үгийг нь зааж өгөөд нэвтрүүлэгт оруулсан нь хуулийг ноцтой зөрчсөн асуудал биш үү?
    2016 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.33.49)
    гоё хэллээ
    2016 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.43.202)
    Шийлэгдамба сэжигтэн Цензүргүй ярьж болоод байхад Адилхан сэжигтэн Булганыг бас Цензүргүй яриандаа оруулаач ээ Батүүлээ ? Элбэгдорж оо. Та хоёр ямарч хуулийг гууль болгодог шидтэнгүүд биз дээ. Ард түмнээ НӨАТ гэж дарамталж ядууруулж байхаар АНУ руу очиж Каплагаас 35 тэрбумаа олж ирээч ээ Батүүл ээ, Элбэгдорж оо
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.43.202)
    Одоо Н.Энхбаяраас өөр Монголоо гэх улс төрч алга даа. Ямарч байсан Энхбаярыг дэмжин ээ. Миний саналыг манай бүх хамаатан садангууд хүлээн зөвшөөрч байгаа. Сонгуулиас өмнө арай алчихгүй байлгүй дээ. Монголд Энхбаяраас өөр дарлаж доромжилчихоор хүн байхгүй байгаа юм байх даа Элбэгдоржид. Тэгээд ч Элбэгдорж Энхбаяраас ядуу байлаа юу? Элбэгдорж Энхбаяраас сайн хүн байлаа юу?
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Чи гое хэллээ. Яг чг.
      2016 оны 02 сарын 07
  • ХЭХЭХ (103.57.94.132)
    ЭНХБАЯРЫГ ШОРОН ШАА
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      ЧИ ОДОО НААД СУВИЛАГЧИЙНХАА УТСЫГ ӨГ Л ДӨӨ МӨНГӨТӨЙ ЧИНЬ ТЭНДЭЭ Л БАЙДАГ ЮМ БАИГАА БИЗ ЭМЭЭ САИН УУУ МАЛАА
      2016 оны 02 сарын 07
  • Зочин (182.160.34.73)
    Мөн Н.Энхбаярыг яаж бариад явж байсныг харсан , Ноён Уул, Оюу Толгой, Таван Толгой гээд шил шилээ даран овоорсон эмзэг асуудлуудад дэндүү хэрцгий харгис хандсан тул Ард олон ч эднийг өмөөрөхгүй гэдэг дээр мөрий тавьсан ч алдахгүй. Ойрноос хэрэг түвэгт холбогдсон, идэж ууж шамшигдуулсан этгээдүүд гадаадын иргэн болчихсон тууж явдаг Моод дэлгэрээд байгаа. Харин зугтдаг дээрээ тулбал С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар Америкийн иргэн болсон уу , үгүй юу гэдэг нь харин анхаарал татсан асуудал болон үлдэж байна. Б.Төр
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      lalaraa
      2016 оны 02 сарын 07
  • Зочин (182.160.34.73)
    Хамгийн түрүүнд өнөө өршөөгөөд явуулсан Н.Энхбаярыгаа 700 цагдаа, Тусгай Хүчнийхнээр хүч түрэмгийлэн дуулиан шуугиантайгаар баривчлан авч явсан . За энэ ч яахав өнгөрсөн явдал. Харин одоо бол байдал тэс өөр болсон. МАН-ынхнаас гадна Монголын ард түмэн бүгдээрээ шахуу Ардчилсан Нам болон Ардын дайснаар шахуу цоллогдоод байгаа С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт дургүй болсон. Зөвхөн өнөө маргаашдаа л эдний мэдэлд харьяалагдаж буй цэрэг цагдаа, АТГ-ын хүчээр л энэ их дургүйцлийг арай чүү тогтоон барьж байгаа. Идэж уухаа, идэж ууснаа аргацаахын тулд “Гадаадын хөрөнгө Оруулагчдыг үргээлээ” гэдэг ганцхан шалтгийг захиалгаар бичүүлэн өдөр хоногийг арай чүү өнгөрөөж байна. Тийм болохоор энэхүү “Шум” зүгээр ч нэг цуу яриа биш байх. Ардчилсан Нам ялагдчих юм бол эд нарыг хэн өмөөрөх билээ. МАН мэдээж өмөөрөхгүй. Мөн Н.Энхбаярыг яаж бариад явж байсныг харсан , Ноён Уул, Оюу Толгой, Таван Толгой гээд шил шилээ даран овоорсон эмзэг асуудлуудад дэндүү хэрцгий харгис хандсан тул Ард олон ч эднийг өмөөрө
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Унэн унэн.
      2016 оны 02 сарын 07
  • Зочин (182.160.34.73)
    Гэхдээ Ардчилсан Нам Засгийн Эрхийг авмагцаа МАН шиг тэвчээртэй , хүлээцтэй байж чадалгүй , бараг л МАН-ынхнаар шорон дүүргэх шахсаныг бид бүгд харсан билээ. Хамгийн түрүүнд өнөө өршөөгөөд явуулсан Н.Энхбаярыгаа 700 цагдаа, Тусгай Хүчнийхнээр хүч түрэмгийлэн дуулиан шуугиантайгаар баривчлан авч явсан . За энэ ч яахав өнгөрсөн явдал. Харин одоо бол байдал тэс өөр болсон. МАН-ынхнаас гадна Монголын ард түмэн бүгдээрээ шахуу Ардчилсан Нам болон Ардын дайснаар шахуу цоллогдоод байгаа С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт дургүй болсон. Зөвхөн өнөө маргаашдаа л эдний мэдэлд харьяалагдаж буй цэрэг цагдаа, АТГ-ын хүчээр л энэ их дургүйцлийг арай чүү тогтоон барьж байгаа. Идэж уухаа, идэж ууснаа аргацаахын тулд “Гадаадын хөрөнгө Оруулагчдыг үргээлээ” гэдэг ганцхан шалтгийг захиалгаар бичүүлэн өдөр хоногийг арай чүү өнгөрөөж байна. Тийм болохоор энэхүү “Шум” зүгээр ч нэг цуу яриа биш байх. Ардчилсан Нам ялагдчих юм бол эд нарыг хэн өмөөрөх билээ. МАН мэдээж өмөөрөхгүй. Мөн Н.Энхбаярыг яаж бариад явж
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.34.73)
    Ардчилсан Нам ирэх сонгуульд ялагдах нь тодорхой болов уу? Нэг ийм “Шум” олон нийтийн сүлжээгээр тараад байна. Ардчилсан Намын Зүрх , тархи, ходоод нь болсон Агуу Хор найруулагч Ноён С.Баярцогт гадагшаа явах гэнээ гэцгээж байна. Хэрэв тийм бол Оюу Толгойн гэрээг баталсныхаа дараа Офшор дансандаа бүхэл бүтэн Сая доллар мартах болтлоо хөлжиж баяжсан энэ эрхэм , Нам нь ялах найдваргүй болмогц зугтаах аргыг сонгож байна уу гэсэн асуулт нэн түрүүнд тавигдана. 2000 онд Ардчилсан Нам бараг газрын хөрснөөс арчигдталаа ялагдсан . Харин ялагдмагцаа одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд нараасаа авахуулаад , сурч боловсрох нэрийдлээр бүгд Америк руу зугтсан юм . Үйлийн үрт Н.Энхбаяр “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Ардчилсан Намынхан ялагдчихаад миний өрөөний үүдэнд зогсож байгаад битгий шоронд хийгээрэй гэж гуйцгаагаад байсан. Би ч бас за яахав дээ гэж бодоод хөдлөөгүй” хэмээн ярьсан билээ. Түүх давтагдаж байх шиг байна. Гэхдээ Ардчилсан Нам Засгийн Эрхийг авмагцаа МАН шиг тэвчээр
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Зугтахаас нь емне...?
      2016 оны 02 сарын 07
  • eddyi (182.160.32.255)
    shiilegdamba ahaa namaig bodooroi gedeg shig l yum bolsondoo.enhbayraas urvaj davhisan bolgon tuunii nomort l baijee.yas yuman deer enhbayr jinhene utgaaraa uls tord orj irj baina.haluun chuluu dolooj hat suusan enhbayriig demjinee.zovlon uzsen hun unench baidag yum,
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Shiilegdamba ch dee Saikhanbikegtei karma negtei etgeed dee. IZN uul ni ardchilsan namtai bish Hun namtai negdsen bol zugeer bsn ym.
      2016 оны 02 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    7 цаг 26 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    12 цаг 9 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    12 цаг 22 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    15 цаг 39 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    15 цаг 41 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    15 цаг 46 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    16 цаг 21 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    16 цаг 29 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    16 цаг 32 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    16 цаг 34 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    16 цаг 45 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    16 цаг 56 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    17 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    17 цаг 25 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    17 цаг 48 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК