Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Гарамгайбаатар: Шадар сайдаар хэнийг оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал

2016-2-16
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд чуулганы хуралд суухгүй эсэргүүцэл зарласнаас үүдэн ээлжит бус чуулган пүрэв гариг хүртэл хойшлоод байна. Тэгвэл уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ямар байр, суурьтай байгааг тодрууллаа. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганы асуудлаар өчигдөр хаалттай хуралдсан билээ. 

 

-Ээлжит бус чуулган хойшлогдсон шалтгаан юу вэ? Намын бүлгүүд ямар асуудалд зөвшилцөлд хүрч чадаагүй юм бол.  

 

-УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдлаа. Энэ хуралдаан дээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд би  ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хүртэл хойшлуулах санал тавьсан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад намууд “АН гишүүдээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тиймээс  35 гишүүнээ бүгдийг дуудсан. Пүрэв гаригт чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.

 

-УИХ дахь хоёр намын бүлэг гишүүдээ бүгдийг оролцуулна гэсэн үг үү?

 

-АН олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд 35 гишүүнээ бүрэн оролцуулна гэсэн. Яагаад гэвэл гадаадад байгаа гишүүд ирэх хугацаа нь тэгж таараад байна. АН-ын гишүүдийн 4-өөс бусдынх нь ирц бүрдсэн. Өнөөдөр гадаадад байгаа гишүүдээ дуудсан. Өнөөдрөөс эхлээд зарим нь билетээ шилжүүлж байна. Пүрэв гаригт ажлаа амжуулаад бүгд ирэх ёстой.

 

-Гишүүдийн ирц хүрэхгүй дахиад хойшлох нөхцөл байдал үүсчих вий гэсэн болгоомжлол бий юу?

 

-Бид ярилцсан. Дахиад тийм асуудал гарахгүй байх.

 

-УИХ-ын ээлжит бус чуулган товлоод нээж чадсангүй. Энэ тохиолдолд гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт дэгийн хуульд байдаг болов уу?

 

-УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой.  Хэрвээ УИХ-ын ээлжит болоод ээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд тэр асуудалд дүнгээ тавих байх.

 

-Цэцийн гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой  асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж байгаа. Энэ байр сууриа хэвээр хадгалах уу?

 

-Цэцийн асуудлыг онцолж яриад байгаа болохоос биш үндсэндээ нэг л асуудал. МАН-ын бүлгийн завсарлагынх нь хугацаа дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байж шийдвэр нь гарах ёстой.  Ээлжит бус чуулганаар зөвхөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг  хэлэлцэхгүй. Татварын ерөнхий хуулийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай зэрэг чухал чухал хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Эдгээр асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Мөн дээр нь хоёр гурван улстай дипломат харилцаа тогтоох асуудал багтсан. Түүнээс биш бид ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. ҮХЦ  үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.

 

-Энэ удаагийн даргын зөвлөлийн хуралдаанд МАН-ын бүлгийн дарга хоцорч орж ирсэн гэсэн мэдээлэл байна. МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно гэдгээ мэдэгдсэн үү?

 

-УИХ-ын даргын зөвлөлийн хуралд өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар байсан. Бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг. 

 

-“Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Шадар сайдад МАХН-ын даргыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байна гэдэг яриа байна.  Танай бүлгийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурь барьж байна вэ?

 

-Хэнийг Шадар сайдаар оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр АТГ-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай гэсэн. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй. Бичиг ирсний дараагаар Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлнэ. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (182.160.36.187)
    АН-ы шинэ онигоо 2012 онд “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” 2016 онд “Амь амиа бодоорой, амжихгүй болсон шүү, америкийн иргэншил авахаас ” гэсэн гэнэ.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.32.59)
    АН-ы шинэ онигоо 2012 онд “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” 2016 онд “Амь амиа бодоорой, амжихгүй болсон шүү” гэсэн гэнэ.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.35.73)
    ардчилсан хулгай та нар МАХН-тай хамтарч ажиллана гэж өөрсдөө царай алдаад Энхбаярын хүчинд шидлийн засгаа авч үлдээ биз дээ. аюул өнгөрөнгүүт нөгөө л ардчилсан хулхи зангаа гаргаж хулчгар шийлэгдамбыг айлган сүрдүүлж зохиомол хэргээр Энхбаярыг мурьж байгаа нь хэтэрхий сэжгийн биш үү. хэлсэн амалсандаа хүрч гударсан мөнгөндөө сав болооч ардчилагчдаа?
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.91.89)
    Харахаас нүдэнд хүйтэн нөхөр дандаа худлаа ярина. Ерөнхий сайдыг мэдэх гэхээр нам мэднэ гээд л. Зам тавьдаг шигээ төрийг хулхидаж болохгүй гэдгийг сануулах нэг өдөр ирэх бизээ
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.95.150)
    Н.Энхбаярыг шадар сайдаар тавибал АН-аас гарна аа.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.121.147)
    энэ хүн их муу хүн байна да. Олон ч хүн энэ хүний тавьсан замаар явж байгаад бурхан болждээ хөөрхий. Тамийн тогоонд чанагдана гэдгээ мэдэхгүй л яваа юм байна ээ хөөрхий
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.64.197.84)
    zamaa l oligtoihon tabij sur
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • саарал (202.179.11.107)
    Бөгс ухсан өлөн чонон нүдтэй новш гэж онож хэлжээ ирэх сонгуульд гараад ирэндээ гэж өлөн нүдэлж байгаа байхдаа горьд
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.120.174)
    Энэ хүний харц өөрийн бодолгүй үргэлж хүний бөгс долоож явдаг хүний харц байна.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • ардчилсан намыг дэмжигч хэнтийн хүн (202.9.40.115)
    энэ замаа чанартай тавьж амьдралаа авч яв чам шиг мал монгол улсын төлөө явна гэж огт байхгүй чамайг мэддэг хүн бичиж байна намын нэр хүнд унагаасан малаа зайлуул манайхан бараг оройтсон байх шинэ монголыг шинэ үеийг бузарлсан гэмт хэрэгтэн та нартаа санал өгнө новшнуудаасаа эхлээд сал
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Хегийн АН (103.229.122.113)
    Энэ муу саарал дандаа хор хутгаж шуналтаж явдаг
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • uzen yadagch (124.158.93.67)
    baliar amitan dandaa tegl hucheer shiidne tegeh yostoi geed erguutel yavah yum ardchilsan namaar tom halhavch hillgedeg baliar budlianii ezen.zevuun saaral ustei nuruu huit orgiulsan muuhai hun
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    7 цаг 26 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    12 цаг 9 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    12 цаг 22 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    15 цаг 39 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    15 цаг 41 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    15 цаг 46 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    16 цаг 21 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    16 цаг 29 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    16 цаг 32 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    16 цаг 34 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    16 цаг 45 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    16 цаг 56 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    17 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    17 цаг 25 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    17 цаг 48 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК