Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Болохгүй зүйлийг болго гэж АН-ыг шантаажилж болохгүй

2016-2-18
0
ЖИРГЭХ

        МоАХ-ны 26 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбоотойгоор АН-ын дарга З.Энхболд, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Баттулга нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд улс төрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-УИХ-ын ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйгээс хойшилсоор байна. Нөхцөл байдлыг та юу гэж харж байгаа вэ?

 

-Энэ УИХ-ын үед УИХ-ын гишүүдийн хариуцлага улам дордсон. Өглөө УИХ цагтаа эхэлдэггүй. Хэлэлцэж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Өглөө хуралдаа ирэх ёстой, цалингаа авч байгаа. Үүнийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. 26 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж ес дахин өслөө. Үүнийг олж харахгүй, Монгол Улс улам ядуурсан гэх улс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн юм. Бид сайн зүйлээ ярьдаггүй болоод удаж байна. Сайн зүйл зөндөө байгаа. Шударга ёс байна, авлигатай тэмцэж байгаа. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёсыг бүрдүүлж чадаагүй гэж үздэг хүмүүс байна. Өнгөрч буй 26 жилийн дотор бид АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүй. Гэхдээ бид 1990 оноос өмнө ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр ярьж чаддаг болж байгаа. Одоо  төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор таван намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна. Өнгөрсөн 26 жилд АН-д дангаар нь засгийн эрх барих боломжийг монголын ард түмэн өгөөгүй байна. Өнөөдөр АН-ын гадаадад томилолттой байгаа нэг гишүүнээс бусад нь бүгд оролцсон. Гэтэл МАХН, МАН-ынхан хуралдаа суусангүй. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдааанаар Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг унших ёстой. Хэрэв ирц бүрдсэн бол дээрх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Ирц бүрдэхгүйд хүрвэл эдгээр хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болоод байна шүү дээ. Түүнээс гадна Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль гээд маш олон дэвшилттэй хуулийг гаргах гэхээр хуралдаа сууцгаахгүй юм.  Гишүүд хоёрдугаар сарын үлдсэн хоногуудад төлөвлөсөн ажлаа ээлжит бус чуулганаар хуралдаад дараа нь тойрогтоо очиж ажиллах хэрэгтэй. МАХН-ынхан тойрогтоо очоод Н.Энхбаярыг шадар сайд болгоогүй болохоор хуралдаа суусангүй гэж иргэдэд ярьж явах уу. Энэ өөрсдөд нь хүндрэлтэй асуудал биш үү.

 

-ҮХЦ-ийн дунд суудлын шийдвэр гарчихаад байхад ҮХЦ-ийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчсөн асуудал гэж гишүүд хэлж байна. Хууль зөрчиж энэ асуудлыг хэлэлцэх гэж улайраад байгаа юм биш үү?

 

-ҮХЦ-ээс УИХ-ын баталсан хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг нь хүчингүй болгосон. Жишээ хэлэхэд, Х.Тэмүүжингийн хууль гарахаас өмнө хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоодог байсан. Харин Х.Тэмүүжингийн хуулиар эрх бүхий байгууллага тогтооно гэсэн байгаа. Аль аль нь хүчингүй болсон тул ҮХ-д зааснаар  хууль зөрчсөн гэдгийг УИХ өөрөө шийдээд явна. ҮХЦ-ийн дарга чинь хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлснийхээ төлөө огцрох гээд байгаа юм шүү дээ. Хуулийг хүчин төгөлдөр гэдгийг УИХ л хэлэх ёстой. ҮХЦ-д ийм эрх байхгүй. Ийм алдаанаас бол Ж.Амарсанаа огцрохдоо тулсан.

 

-Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзэж Засгийн газарт энэхүү бичгийг илгээсэн гэсэн. Шадар сайдад Н.Энхбаярыг өргөн мэдүүлэх боломжгүй болж байгаа гэсэн үг үү?

 

-Ерөнхий сайдаас энэ асуудлыг асуух хэрэгтэй. Хэрэв тэр бичигт өргөн мэдүүлж болохгүй гэсэн бол болохгүй л байх. Болохгүй юмыг болго гэж АН-ын бүлгийг шантаачилж болохгүй шүү дээ. Бид хуулиа дагах ёстой.

 

-Таныг УИХ-ын гишүүдтэй дээрэнгүй харьцаж, тэдний эрхэнд нь халдаж байна хэмээн УИХ-ын гишүүд гомдол мэдүүлж байгаа.

 

-Огт үндэслэлгүй. Ерөнхий сайдыг огцруулдаг шиг намайг огцруулна гэж байхгүй. Би угаасаа ийм ааштай хүн. Ааш зангаа өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Цагтаа ирдэггүй хүмүүстэй хариуцлага ярихаар урдаас өрвөлзөөд байх юм.

 

-АН 2016 онд МАХН-тай эвсэж сонгуульд оролцох асуудал яригдсан уу. МАН, МАХН-ууд нэгдэхээр ярилцаж хамтдаа хуралд орж ирэхгүй байна гэсэн байна?

 

-АН 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Эвсэх ч үгүй. Харин УИХ-д суудалтай жижиг намууд манай  намд нэгдэж болно. МАХН-д нэгдэх урилга явуулаагүй. Нэгдэх ч үгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байна. Бид 76 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна, 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна гэх мэтээр хийх ажил зөндөө байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Gxd (202.131.238.35)
    Яасан онц эрхтэй хүн бэ?Би ийм зантай хүн засрахгүй гэвэл наана чинь 70 гаран зан байгаа.Дарга нь олонхоо хүндэтгэхийг мэдэхгүй ийм парламетийг яана аа?.Ярьж байгаа яриа чинь таалагдахгүй байна гээд л шууд микрофонийг нь хааж байгааг юу гэж ойлгох вэ?.Энэ хүн хувийн компанийхаа хуралыг удирлаж байнауу? УИХ -ыг удирдаж байна уу?
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.113.98)
    МАН-ын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Орных нь хөлд нүдээ аньж, хумсаа нуусан Зи овогт Энхболд цээжээ хүржигнүүлэн цагираглаж харагдана, харин Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа том шавар пийшинд Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ,Хөлийн өрөөнд хатуу моотуунд дуу нь чангарсан Мээ овогт Энхсайхан, Да овогт Ганболд хоёр уушигныхаа гурван судас тасартал хүүжий хаажий дааглия дууя хэмээн хуална. Гадуур нь монгол боорцог Алтанхуяг хөмхий зуун эргэлдэнэ.
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • ЭЭБИЙ АН-ЫГ НУГАСЛАХ ЗОРИЛГОТОЙ ШҮҮ (59.153.113.98)
    ЗИ ЯЛНА ЧАДНА ГЭЭД НАМЫН ДАРГА РУУ 7 ЖИЛ ДАЙРСАН ГЭХДЭЭ ХУУЛЬ ЁСООР НАМЫН ДАРГА БОЛООГҮЙ. ЭЛБЭГЭЭТЭЙ ХАВСАЙДАЖ, ХУЯГААГ ХҮЧЭЭР ЗАЙЛУУЛЖ, Л.ГАНСҮХИЙГ ШОРОНД ХИЙХЭД АУДИТЫН БҮДҮҮН ЗАНГАДАД ЗАХИАЛГА ӨГСӨН. ОДОО НАМЫНХ НЬ ГИШҮҮД ӨӨРИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАйгаа.ҮЗХ-НЫ ХУРАЛ ДЭЭР 40-ХӨН ХҮН ЧҮҮ АЙ ЦУГЛУУЛЖ БАЙГАА НАМЫН ДАРГА ДЭМЖЛЭГ АЛГА ГЭСЭН ҮГ. ТЭДНИЙГ АЛТАНХУЯГ, ФОРТУН НАР ЗАНГИДАЖ БАЙГАА. САЯ АЛТАНГАДАС БЯРУУ МЭДРҮҮЛЖ СОЁОГОО ЦУХУЙЛГАХАД Л ЗИ БЭЛТРЭГ БИШ ЩЕНОК БОЛОН ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ. НАМЫН ИХ ХУРАЛ ДЭЭР ХӨЛБӨРЧ ОЙЧИХАД АМАРХАН БАЙГАА. ЭРХЭМБАЯР БОЛ БҮР ШОНГҮЙ. ОДОО АН-АА ЯЛАГДУУЛАХ ГЭЭД ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЭД БАЙГАА ЭЛБЭГДОРЖИЙН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ, ЗИ, ХУЯГАА, ЖЕНКО НАР УЧРАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ. СОНГУУЛИЙГ АЛТАНХУЯГААР УДИРДУУЛЖЕОӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗҮТГҮҮЛХЭЭР ТОХИРЧ, ЗИ ЕС-Д ЗҮТГЭХ ХЭРЭГТЭЙ. ХАРИН ЖЕНКО АМИА,НӨХДӨӨ АВРАХАА БОДОХ НЬ ЗӨВ. ФОРТУНА НАР ХУЯГААТАЙГАА ХАМСЧ НЭГ ГАР БОЛОХ ЁСТОЙ
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • шивээ хиагт (182.160.33.111)
    АН бүрэн бүтнээрээ ялагдаж нутаг буцах жил.
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.24.130)
    чичирсэн гаруудаас салах ганц арга бий тэр бол улаан хувьсгал хийх тэгж байж үндэсний цөөнх луйварчидыг үр удмаар нь устгаж чадна хонхны дууг утгаар нь сонсмоор байна залуусаа дуулаад өгөөч
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.72.246.34)
    Зөв, 2016 онд АН сонгуульд ялж бүр олуулаа болж тонголд их бүтээн байгуулалтыг хийгээрэй, Танйа нам АН ИЗНН, МҮАН-тай нэгдэж сонгуульд орж МАН, МАХН-ыг ялах хэрэгтэй, Монголын ард түмэн 2016 онд АН-д бүр их итгэж олуулаа болгоно. Та нарт амжилтыг хүсье
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (150.129.142.23)
    omhiirloo doo AH hahaha
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зикад (103.229.120.51)
    АН одоо унгас алдахаа болио, өмхийрч гүйцлээ
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • ҮХЦ ТАРАА (202.72.245.200)
    Үнэмлэхүй Хулгайчдыг Цуглуулагыг тараа
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • laizaa (103.26.194.162)
    uursduusuu busdiig mal gej bodno u ............................tagjgaraa
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.10.70)
    зайл
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • иргэн (43.242.243.16)
    Хол очиж хуц бэлтрэг минь.чиний байранд оруулна гэж юу байсан юм бэ ИХ хурлаа хуралдуулж чадахгүй байж юун олон юм хуцдаг новш новш мэ.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.92.71)
    AN -mohliin irmegt irjee
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • АН өөрөө өөрийгөө булшиллаа (103.229.120.51)
    АН сайн даргатайдаа өдий зэрэгтэй яваа
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (202.180.216.19)
    Xууль зөрчсөн гэдгийг УИХ өөрөө шийдээд явна. УИХ-д ийм эрх байхгүй З.Энхболд дарга aa !!!
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    mongogui bolson xumuus yaj naad bairand chin ordogiin zi novshoo.mongoliig ulstai ni tor zasagtai ni xun ardtai ni orond oruulchixaad yu xutsanam be .AH iin ireedui bol gants xudag bugderee dulaan xuvtsasaa omsood shoron luugaa yav
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.125.27.42)
    Дараагийн сонгуульд та нарыг сонгохгүй ээ.Монголчууд минь шинэ хүмүүсийг төрд сонгох юм шүү.Энэ бохир хүмүүсийг ард шүүх байдаг бол өгвөл таарна.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Шинэ хүн гэж хэнийг? Өөрийг чинь үү? Эсвэл говиос үлэг гүрвэл олж сонгоно гэсэн үг үү?
      2016 оны 02 сарын 18
  • Зочин (182.160.39.135)
    зика вирус монголчуудын тархийг сорлоо
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    bolj bsan bux zuiliig boloxgui bolgochixood yu xutsaad bgaa beltreg ve
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    7 цаг 23 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    12 цаг 6 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    12 цаг 19 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    15 цаг 37 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    15 цаг 38 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    15 цаг 43 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    16 цаг 18 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    16 цаг 26 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    16 цаг 29 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    16 цаг 31 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    16 цаг 42 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    16 цаг 53 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    17 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    17 цаг 22 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    17 цаг 45 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК