Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболдын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үг

2016-2-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг.


        Монгол Улсын Ерөнхий сайд аа,
        Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж тарган тавтай хаваржиж байна уу? 


 
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг  2016 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд хуралдуулахаар миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, хэлэлцэх асуудлуудыг баталсан.


Энэхүү ээлжит бус чуулган нь татварын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Тухайлбал, бид Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгоход Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын зорилго оршиж байна. 


2006 онд батлагдан өнөө хүртэл мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгжүүд нь 3 тэрбум төгрөг хүртэлх татвар төлөх орлогоос 10 хувь, 3 тэрбум төгрөгнөөс дээш давсан татвар төлөх орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар төлдөг. Уг хуулийн шинэчилсэн найруулгад, орлогын татварын дээд шатлал буюу 25хувиар татвар ногдуулах босгыг 10.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, эдгээр татвар төлөгчийн татварын тайлан тооцоо хийх давтамжийг бууруулж, хялбаршуулахтай  холбогдсон заалтуудыг төсөлд тусгасан нь баялаг бүтээгчдийг дэмжин урамшуулах чухал ач холбогдолтой юм. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах зохицуулалтыг 2018 он хүртэл хойшлуулахаар заажээ. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлд иргэдийн мөнгөн хуримтлалыг үргэлжлүүлэн урамшуулах, банкны салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн илүү тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм. 


Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад түүхэн чухал ач холбогдолтой Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг баталсан бол эдгээр хуулийн бодитой хэрэгжих нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай хуулиудыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөлөө. Эдгээр нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, эдгээртэй холбогдох бусад хуулиудын төслүүд юм.  


Тухайлбал, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь хууль, шүүхийн өмнөх тэгш байдлын зарчим, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтооход чухал ач холбогдолтой. 


Хууль сахиулах тухай хуулийн төслийг шүүх эрх мэдлийн болон эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах ажиллагаатай холбоотой хуулиудын давхардал, хийдлийг арилган, олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн, зөвхөн хуульд заасан үндэслэл, арга хэрэгсэл, журмын дагуу хэрэгжүүлэх, хүний эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг хуульчлан тогтоох шаардлагын дагуу боловсруулан, өргөн мэдүүлжээ. Уг хуулийг хэлэлцэн батлах нь эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр болох юм.


2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах шаардлага нь цаг хугацааны хүчин зүйлээс улбаатай нөхцөл байдлын өөрчлөлт, мөн  Эрүүгийн хуулийг шинээр баталсантай холбогдон үүсэж байна. 


Эдгээр хуулийг хууль санаачлагчийн зүгээс өмнө өргөн мэдүүлж байсан боловч үзэл баримтлалын шинжтэй болон зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэг дээр олон зуугаараа гарсан учраас Засгийн газраас хуулийн төслүүдийг буцаан татаж, эдгээр саналуудыг тусган дахин боловсруулж өргөн мэдүүлсэн байна. Эдгээр төслийг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажил, хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгийн материал, үндэсний хэмжээний зөвлөгөөн, чуулганаас гарсан зөвлөмжүүд, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, конвенци, бусад орны холбогдох хуулиудыг харьцуулан судалж олон арван байгууллагаас ирүүлсэн саналыг тусгасан тул эдгээр төслүүдийг энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломж үүссэн гэж үзэж байна. 


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нааштай алхмууд гарсан ч энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Өмнө дурдсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадвал жил гаруй хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгыг цаг алдалгүй батлах бүрэн боломжтой. 


Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар хоёр хөршөөс цахилгаан авдаг хязгаар нутгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний ахуйн хэрэглээнд зориулж хөрш орнуудаас авдаг цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 он хүртэл чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг энэхүү чуулганаар хэлэлцэнэ.  


Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн гарын үсгийг харгалзах хоёр талууд зурсан тул эдгээр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн баталья. 


Эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцож, дээрх хуулиудыг хэлэлцэн батлахыг хүсье.


Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    6 цаг 21 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    11 цаг 4 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    11 цаг 17 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    14 цаг 35 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    14 цаг 36 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    14 цаг 41 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    15 цаг 16 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    15 цаг 24 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    15 цаг 27 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    15 цаг 29 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    15 цаг 40 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    15 цаг 51 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    15 цаг 59 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    16 цаг 20 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    16 цаг 43 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК