УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна.
Түүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон ч УИХ дахь МАН-ын бүлэг дараалан хоёр удаа завсарлага авснаар ийнхүү хойшилсон юм. УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
Т.Энхэлээ