Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗ-ийн байнгын хороо 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулжээ

2016-2-23
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажил нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд төрийн мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, эдийн засгийн бодит салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг тус тус батлах, 2016 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл болон 2015 оны төсвийн тодотголын талаар санал, дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, үүрэг чиглэл өгөх зэрэгт чиглэгджээ.

 

Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо нийтдээ 20 удаа, ажлын хэсгүүд 70 гаруй удаа хуралдсан байна.

 

Энэ хугацаанд Эдийн засгийн Байнгын хороо давхардсан тоогоор 50 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 30 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 7 ажлын хэсэг байгуулан ажилуулсан байна.

 

Байнгын хороо 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 2 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, 5 хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан нийт 30 хууль, бусад шийдвэрийн 3 нь шинэчилсэн найруулга буюу шинээр батлагдсан хууль, 17 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль, 10 нь Улсын Их Хурлын тогтоол байжээ.

 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2016 оны эцэст 7 хувь, 2017-2018 онд 5-7 хувийн хязгаарт тогтворжуулах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байх нөхцөл болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжлүүлэх зэрэг бодлого, чиглэлүүдийг тодорхойлсон байна.

 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн шинэ орчинг бий болгох, төлөвлөлтийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлан гаргажээ. Энэхүү хууль батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгүүд цэгцтэй, харилцан уялдаатай, хэрэгжих үндэслэлтэй болж, хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа юм.

 

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан нь эрчим хүчний хэрэглээг хангахад шинэ эх үүсвэр бий болгохын зэрэгцээ эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах зэргээр эдийн засаг, нийгмийн суурь салбаруудад эерэгээр нөлөөлөх боломжийг бүрдүүлжээ. Тус хуульд эрчим хүчний хэмнэлтийн үндсэн бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллага, зохицуулах чиг үүргийг эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл тус тус хэрэгжүүлэх, улмаар эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүчний хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг тус тус зохицуулахаар тусгасан байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт зөвшөөрсөн тогтоолыг хэлэлцэн батлав.

 

Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

 

Ээлжит чуулганы хугацаанд өмнөх чуулганы үед байгуулагдсан 2 ажлын хэсэг үргэлжлэн ажилласан байна. “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг, мөн олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжсэн төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц, байдлыг шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шалгалтын ажлын хэсэг тус тус ажилласан байна.

 

Орон сууцны ипотекийн зээлийн талаар болон инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсох ажлыг зохион байгуулж, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүс, Говь-Алтай, Ховдын усан цахилгаан станцууд болон Өмнөговийн Оюутолгой, Ховдын Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан байна.

 

Байнгын хороо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг иргэдэд тайлбарлан сурталчлахад зориулан арга зүйн хялбаршуулсан гарын авлага боловсруулж, хэвлүүлэх ажлыг зохион байгуулжээ.

 

Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийн үндэсний форум-2016” сэдэвт форум, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажиллагааг тус тус зохион байгуулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    6 цаг 20 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    11 цаг 3 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    11 цаг 16 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    14 цаг 34 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    14 цаг 35 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    14 цаг 40 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    15 цаг 15 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    15 цаг 23 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    15 цаг 26 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    15 цаг 28 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    15 цаг 39 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    15 цаг 50 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    15 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    16 цаг 19 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    16 цаг 42 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК